Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан нь дүрэм зөрчсөн үйлдэл гэнэ
АН-ын Хяналтын Ерөнхий хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлсэн. Харин АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан нь тус намын дүрэм зөрчсөн гэж Хяналтын Ерөнхий хорооны гишүүд мэдээллээ.
АН-ын дүрмээр Ерөнхий сайдын нэрийг намын дарга санал болгох ёстой аж. Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг шийдсэн нь өөрт хамааралгүй зүйлийг өөртөө хамааралтай болгосон байна гэж үзэж байна
Мөн ХЕХ-ний гишүүдийн мэдээлснээр АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаас АН-ын бүлэгт Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөх эрхийг өгсөн болохоос бус Ерөнхий сайдын нэрийг тодруулахыг тогтоолд дурьдаагүй гэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ямарч ёс зүйгүй ойд төөрсөн мичнүүд
durem n deer huuli n dood tald n bdiin bna l daa……