Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд
Дэлхийн даяар олон мянган аялал зуулчлалын олон сонирхолтой газрууд байдаг боловч тэдгээрийн дотроос дэлхийн сая сая аялагчид Хорват улсын “Plitvice” нууруудын хөндийг онцлон дурдсан байна. ”Plitvice” нууруудын хөндий 1500 гаруй онцгой төрлийн загаснууд, ойролцоогоор 3000 гаруй хаданд наалдсан янз бүрийн үзэмж төгс шүр сувдаар чимдэг ажээ. Мөн үүнээс гадна хамгийн үзэсгэлэнтэй арван газрын тоонд шинэ үеийн дэлхийн долоон гайхамшгийн гурав нь оржээ. Ингээд нүд унагаж, сэтгэл татсан эдгээр гайхамшигтай газруудыг үзэхгүй байхын аргагүй юм.
- Хорват улсын “Plitvice” нууруудын хөндийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газраар нэрлэсэн байна. Энэ газрыг үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг болжээ. “Plitvice” нь нийтдээ 16 жижиг нууруудаас тогтох бөгөөд гайхалтай сонин шохойн чулуун агуунуудтай юм байна. Нууруудын ёроолд орших тансаг сайхан оюу чулуунууд нь нарны гэрэлд нуурын ёроолын усыг уусгаж байгаль эхийн нууц гоо гэмээр үнэхээрийн чамин тансаг туяагаар гэрэлтүүлж байдаг ажээ. Ой модоор нь явахад удган аалзны гайхалтай ороосон байдлыг харж болохюм байна. Харамсалтай нь өвлийн улиралд уг газрыг хаадаг бөгөөд төв Хорватад цас их унадагаас болдог байна. Зуны улиралд очиж үзвэл модод найгаж цэцэг дэлгэрч байгалийн сайхныг мэдрэх боломжтой ажээ.
- Эртний дорнын үнэнч хайр дурлалын илэрхийлэл болсон исламын гайхамшигт архитектураар бүтсэн Таж Махалын бунханыг хамгийн сайхан газрын нэгээр зүй ёсоор тооцсон байна. Архитектурын гол хэсгүүдийг нь цагаан гантигийг ашиглаж харин туслах жижиг нарийн ширийн чимэглэлүүдийг нь маш олон эрдэнийн чулуу болон улаан элсэн чулуугаар хийсэн ажээ. Нийтдээ 21 жилийн хугацаанд 20,000 ажилчин болон 1000 заан дайчилж барьж байгуулсан эл гайхамшигт бүтээлийг хүн төрөлхтөний үнэт өв гэж хэлэхээс өөр аргагүй билээ. 17-р зуунд Энэтхэгт ноёрхож байсан Могулын хаант улсын эзэн хаан Шах Жахан өөрийн хайртай эхнэр Мумтаз Махалдаа зориулан уг гайхамшигт бунхныг бариулсан түүхтэй билээ. Таж Махал нь нарны тусгалаас хамаарч цаг бүр өөр өөр өнгөөр харагддаг нь нэн сонирхолтой аж. Ерөнхийдөө өдөр болон оройн үзвэр байдаг бөгөөд шөнийн сарны гэрэлд үзэхэд сэтгэл татам романтик харагддаг ажээ.
- “Great Barrier Reef “ энэ бол Австралийн дур булаам арлууд юм. Энд очвол танд яг хиймэл компьютерийн аргаар бүтээсэн далайн ертөнцөд байгаа мэт харагдана. Номхон далайн зөөлөн уур амьсгалтай уг газар олон арлуудаас бүрддэг байна. “Great Barrier Reef” арлуудын хэмжээ нь 216,000 км квадрат талбайг эзлэн оршдог ажээ. Та энд гайхалтай далай акурамд байгаа мэт санагдах бөгөөд дээд зэрэглэлийн далайн эргийн наран шарлагын газрууд байдаг юм байна. Энд 2900 гаруй төрлийн ховор сайхан үзэмжтэй шүр сувдтай бөгөөд төгс төгөл гэж хэлж болохоор хэмжээлшгүй их далайн сав шим ертөнц байдаг ажээ.
- Индонезийн Боробудур хот. Буддын шашны хамгийн сонирхолтой сайхан дурсгалт газар нь Жава арлын төв хэсэг өтгөн ойн ширэнгэн ойн дунд оршдог. Уг газрыг UNESCO-ын дэлхийн өв гэж хүлээн зөвшөөрчээ. Анх 750-аас 842 оны хооронд амьдарч байсан Салиендра эзэнт гүрний үед бүтээн байгуулжээ. Буддизмын архитектурын маш сонирхолтой хэлбэрээр дүрсэлсэн нь хүмүүсийг асар ихээр татдаг аж. Асар том чулуугаар бүтээсэн архитектурын тэр л гайхалтай нарийн хийц загвар нь одоо хүртэл жуулчдыг бишрүүлсээр байдаг байна. Нар жаргах үед энэ ирвэл суврагнууд үнэхээрийн гайхалтай харагддаг байна.
- АНУ-ын өргөн уудам талд орших асар том “Grand Canyon” буюу тектоник газар хөдлөлөөс болж үүссэн хавцлуудыг үзэсгэлэнтэй газрын нэгэнд оруулсан байна. Өндөр хавцал дундуур урсах Колорадо голыг харахад өөрийн эрхгүй Ковбоё болон Индианчуудыг санагдуулах ажээ. Хэрвээ та АНУ-д очвол таны үзэх ёстой газрын нэг нь “Grand Canyon” байх болно.
- Хятадын түмэн бээрийн цагаан хэрэм. Цагаан хэрэм сансраас энгийн нүдээр харагддаг нь гайхалтайг нь илтгэнэ. Нийтдээ 8,851 км урттай уг ханыг хойд зүгт орших зэрлэг нүүдэлчдээс хамгаалан барьсан түүхтэй аж. Зуны улиралд очиж үзвэл цаг агаарын тааламжтай дорнын урьхан салхийг мэдрэх болно.-
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү
- See more at: http://www.unen.mn/content/42328.shtml?alias=world#sthash.b0bt1I1g.dpuf
URL: