38 цэцэрлэгт 10 тэрбум, ганц хийдэд 5.9 тэрбум

caee363dbd430f09big2015 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хийж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Гандангийн өргөтгөлийг үргэлжлүүлэн барих ажилд 5.9 тэрбум төгрөг төсөвлөхийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ.

Жил жилийн төсөвт Гандантэгчэнлин хийдийн 1080 лам хурах “Их Цогчэн дуган”-д зориулж мөнгө хуваарилдаг нь олны дургүйцлийг төрүүлдэг. Анх  2009 онд хоёр тэрбум 500 сая төгрөгөөр баригдана хэмээн улсын төсөвт суулгасан ч 2011 онд 11 тэрбум 700 сая болгон өсгөсөн байсан юм. Мөн 2013 оны төсөвт 12 тэрбум 892 сая төгрөг байхаар тусгагдаж байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Энэ жил мөн л адил Гандангийн өртгөтгөлд зориулж 5.9 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олны анхааралд дахин өртлөө. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38 цэцэрлэгийн барилгын өргөтгөлд 10 тэрбум төгрөг зориулж байгаа хэрнээ ганц хийдийн өргөтгөлд 5.9 тэрбумыг зарцуулж байгаа нь харьцангуй мэт.
Баавар – See more at: http://politics.time.mn/content/51109.shtml#sthash.DWEmNeFZ.dpuf


URL:

Нэр: ard Огноо: 14 November 2014

Гандан 5.9 тэрбум байтугайг олж б.гаа. нүгэл нүдээ олноо гэж б.х юм ааа.

Сэтгэгдэл бичих