Ядуу хүн гудиггүй гэж…
Энэтхэг улс хүн амын тоогоороо дэлхийд хоёрт ордог. Тэгвэл 2011 оны байдлаар 3,287,263 км² талбай бүхий нутаг дэвсгэр дээр 1.22 тэрбум иргэн бүртгэгдсэн байна. Мумбай, Дели, Бангалоре болон Калькутте хотууд хамгийн их хүн амын нягтрал ихтэй ажээ. Калькутте нь талбайн хэмжээгээр Энэтхэгтээ хоёрт ордог хот юм. Энд бусад газруудын нэгэн адил ядуурал улам өсөн нэмэгдсээр байгаа ажээ.
Газар сайгүй л гудамжинд амьдрах хүмүүсийг харж болно. Тэд хайрцган дээр унтан, замын хажууд болон бохир голд усанд орж, золбин нохойтой хамт хоололдог байна.
Тэд хэдийгээр ядуу ч, үүндээ нээх гутарч гунидаггүй баяр хөөрөөр дүүрэн амьдардаг байна.
Жуулчдын хувьд энэ бүхэн нь сэжиг хүрмээр заваан харагддаг ч, Энэтхэгчүүдийн хувьд энэ нь жирийн байдаг л зүйл аж.
Эх сурвалж : caak.mn
URL: