ТӨР БАЙТУГАЙ ТОГТООЛ ЗАСЧ ЧАДАХГҮЙ НЭГДЭЛЧИД БУЮУ АН

asdasdasda-1024x390Ардчилсан нам ёстой л арчаагаа алдаж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй ээ гэж. Арван таван толгойтой атгаалжин хар мангастай зүйрлэх гэхээр зүйрлэл нь томдоод, арга билэг хосолсон арван толгойт луутай зүйрлэхээр гоёдоод. Үнэндээ энэ нам өнөөг хүртэл нам бус нэгдэл, хамтрал л байсан юм биш үү. Тухайн үеийн нийгэм, улс төрийг өөрчлөх гэсэн хэсэг бүлэг залуусын нэгдэл л байсан болохоос тэд нам, улс төрийн хүчин биш аж. Энэ нь улсыг удирдаж, Төрийг зохицуулах их үйлийн өмнө илчлэгдсээр ирсэн нь нэг биш нэлээд хэдэн он жилийн хуудсаар нотлогдсоор байна. Түмний өмнө, тив дэлхий дамнуулан ийн шившгээ хутгаж байхаар бид улс төрийн нам хүчин бус, нэгдэл хамтрал төдийхөн байж гэдгээ ичгүүр сонжуургүйгээр мэдэгдээд тал тал руу тарсан нь шулуун биш гэж үү. Ийм үзэл баримтлал, чиг хандлагатай нөхөд цаашид ч нэг нам, нэг дээвэр дор нэгдэж, нийлж чадах уу. Э.Бат-Үүл баатрын бараан үүл мэт мэдэгдэл, Н.Алтанхуягийн арчаагаа алдсан гоморхол, Ц.Оюундарийн ойж буусан хэвлэлийн хурал, тэрбайтугай Хяналтын ерөнхий хорооны нь хянаж нягтлаагүй мэдэгдэл, бүлгийн даргынх нь кноп буруу дардаг будилуу хуруунууд гээд энэ намд элдэв гачигдал, зовлон шил шилээ даран үргэлжилсээр. Байтлаа бүр Үндэсний зөвлөлдөх хорооныхоо тогтоолыг ч бичиж, найруулж, хянаж чадахгүй тамтгаа барж байна гэдэг байж боломгүй ичгүүр. Ямартай л өнгөрсөн амралтын өдрүүдээр Төрийн ордонг түгжин байж түгжилдсэн сүржин хурлынх нь даржин тогтоолыг гарсан даруйд сөрөг хүчний генсек элгээ эвхэн шоолж, эцэст нь эелдгээр зөвлөж, заан жиргэж байхав. Ичсэн хүн хүн ална гэж. Ичиж зовохдоо АН-ын Хяналтын ерөнхий хороо уг тогтоолыг эсэргүүцсэн мэдэгдэл хийж ҮЗХ-ны тэргүүлэгчид болох Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг тогтоол зассан хэмээн “алж” байна. Ганц тогтоол гаргачихаж чадахгүй гадас, гудсаараа дуудалцаж байгаа энэ нам нэрт нэгдэлчдэд эцэстээ улс орны хэмжээний асуудал шийдэх чадамж бий эсэхэд эргэлзэж эхлэв. Төр байтугай тогтоолоо засчихаж чадахгүй түгжилдэж байхаар тарж бутран тус тусын зам мөрийг хөөгөөсэй гэх тэрслүү бодол цээжинд хургаад төвөг удна.

Д.БАТДОРЖ
СЭТГҮҮЛЧ


URL:

Нэр: зочин Огноо: 27 November 2014

ЯААГ ҮНЭН, ДЭЭР НЬ АМБИЦАТАЙ ГЭЖ? ЯДАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГ ХҮМҮҮСТ НЬ БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ УХААН УХАМСАР АЛГА БНШТЭЭ.БИ БИ БИ Л ГЭЭД БАЙХ ЮМ

Сэтгэгдэл бичих