Нийтийн тээвэрт цахим картаар зорчдог болно

127e30dc4ab98242bigИрэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар үйлчлүүлэхээр болжээ. Ингэснээр нөхөн олговрын дагуу хөнгөлөлт эдлэх эрх бүхий хүмүүст унааны мөнгө нь шууд хүрэх юм байна. Автобус компанийнхан ч хөнгөлөлтийн үнэмлэх шалгах, үнэмлэхгүй бол мөнгө төлүүлэх зэрэг хүндрэл үүсэхгүй аж. Түүнчлэн автобусны цахим картыг тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг  автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах аж.

Мөн автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирдэг байхаар төслийг хэрэгжүүлэх юм байна. Харин зорчигчдод автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх аж. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих