Орон нутгийн багш нар байгаль орчны тулгамдаж буй асуудлаар сургалтад хамрагдав

DSC04106

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв  Багшийн хөгжлийн ордонтой  хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох 2 өдрийн  сургалт  зохион байгуулсан байна.  Энэ удаагийн сургалтад 21 аймгийн физик, математик, газар зүйн хичээлээр сургалт явуулдаг 150 гаруй багш хамрагджээ.

Дээрх багш нарт тус төвийн  байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа  болон  Жайка олон улсын байгууллагын сайн дурын  ажилтан  Хироки Ёкояама нар  орон нутагт хэрхэн нөхөрлөл байгуулж хог хаягдалыг эдийн загийн эргэлтэд оруулах, ангилах, дахин боловсруулах талаар лекцийн болон хөгжөөнт тоглоомын хэлбэрээр сургалт  явуулж,  гарын авлага,  мэдээлэл авч болох цахим хуудсуудын талаар зөвөлгөө өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих