Д.Оюунтуулын эмчилгээний зардлыг Ц.Алдармаа өгсөн үү

20141112093255“Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдэд холбогдох хэрэг олон нийтийн анхаарлын төвд эхнээсээ л байсан. Түүнчлэн анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7 жил арав хоног, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан билээ. Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд болно.

Д.Оюунтуулын тухайд БНСУ руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардлыг Ц.Алдармаа 100 хувь гаргана гэж өмгөөлөгч Б.Дашдорж хэлж байна. Мөн тэрбээр дараагийн шатны шүүхэд өмгөөлөгчдийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт гарган оролцоно, угаасаа энэ хэргийн мөрдөн байцаалт тун дутуу явагдсан хэмээжээ.

 

Х.Хорлоо

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих