Алдарт жүжигчин Робин Уильямс охиндоо бүх хөрөнгөө гэрээслэж үлдээжээ

2b0b1b3da04ac55foriginal

Холливуудын алдартай жүжигчин Робин Уильямс өнгөрсөн наймдугаар сарын 13-нд 63 насандаа нас барсан билээ. Шүүх эмнэлэг жүжигчний үхэл гадны нөлөөгүй хэмээн мэдэгдэж, амиа хорлолт гэж үзсэн юм.

“TMZ”сайтын бичиж буйгаар Робин Уильямсын бүх хөрөнгийг охин Зельда Уильямс авахаар болжээ. Жүжигчний өмгөөлөгч өчигдөр түүний гэрээслэлийг уншиж сонирхуулсан байна. Нийтдээ 30 сая ам.долларын хөрөнгийг Зельда эзэмшихээр болсон бол Нью-Йорк болон Нью Жерсид байрлах хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөө эхнэр Сьюзан Шнайдертээ гэрээсэлж үлдээжээ.

1997 онд Робин Уильямс “Good Will Hunting” киногоороо “Оскар”-ын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртэж байсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих