Э.Бат-Үүл, Д.Баттулга нар ҮЗХ-ны тогтоолоо засчээ

indexыбыббыыббыбыАН-ын ҮЗХ-ны хуралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон.  Уг хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан юм.  Гэтэл АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж олонхийн саналаар баталсан тогтоолыг хурал даргалагч Д.Баттулга, Э.Бат-Үүл нар засварлан хэмээн тус намын Хяналтын хорооны гишүүд мэдээллээ.  Өөрөөр хэлбэл, тогтоолд  “ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛАХ БОЛОН” гэдэг үгийг нэмсэн байна.

ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоол: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9.7 болон 6.4.9.17 дахь заалт, Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь:
1.    Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн, Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвшөөрсүгэй.
ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоолыг засварласан нь: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.9.7 болон 6.4.9.17 дахь заалт, Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь:
1.    Ерөнхий сайдыг тодруулах болон Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн, Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвшөөрсүгэй гэжээ.  Тэгэхээр энэ асуудлыг хэрхэхийг АН-ынхан ярилцаж байгаа.  Түүнчлэн тогтоолд засвар хийсэн Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт хариуцлага тооцох эсэх асуудал хөндөгдөж магадгүй байна.

Д.Анар


URL:

Сэтгэгдэл бичих