Билл Гейтс “Уоррен Баффетаас сурсан бизнесийн чухал 3 сургамж”-аа дэлгэв
АНУ-д маш цөөн хүн Билл Гейтсээс илүү амжилттай байдаг. Гэвч энэ нь 58 настай тэрбумтан маань бүхнийг мэддэг гэсэн үг биш юм.
Америкийн хамгийн баян хүнд хүртэл бизнесийн талаар сурах хичээл байсаар байдаг. Гейтс өөрийн найз Баффетаас сурсан бизнесийн хамгийн чухал гурван сургамжийг онцолж байна. Үүнд:
Дүр зургийг томоор хар
Гейтс анх Баффеттай уулзаад хамгийн түрүүнд түүний “хувьцаа авах, хөрөнгө оруулах” амжилтын гадаад байдалд анхаарал хандуулсан байна. Баффетийн амжилтын гол түлхүүрийг Гейтс маш хурдан сурсан нь бизнесийн том дүрслэл байлаа. Гейтс “Тэр бизнесийн бодлогын хүрээг бүхэлд нь харж чаддаг, энэ бол маш хүчирхэг чадвар юм” гэж бичиж байв.
Баффет зах зээлийн өдөр бүрийн нарийн ширийн асуудалд төвлөрч харахын оронд өсөлтийг бүхэлд нь хардаг байжээ.
Хувьцаа эзэмшигчдэд шударга ханд
Баффет жилийн нилээдгүй хугацааг хувьцаа эзэмшигч нэг бүрт захиа бичихэд зарцуулдаг байсан нь Гейтсийг урамшуулж түүнтэй адил ажилхад хүргэсэн байна. Баффет захиагаар дамжуулан бизнесийн санал болон хөрөнгө оруулалтын талаар гүнзгий ойлголтыг ч бас өгдөг байжээ.
Гейтс Баффетийн шударга байдал нь түүнийг онцгой нэгэн болгодог гэдэгт итгэдэг учир ил тод байдал нь бизнесийн чухал хүчин зүйл гэдгийг сурч авчээ.
Цаг хугацааны үнэ цэнэ
Та хичнээн их мөнгөтэй байсан ч цаг хугацааг худалдаж авч чадахгүй гэдгийг Баффет хэнээс ч илүү сайн мэддэг гэдгийг Гейтс мэдсэн. Учир нь Баффет өөрийн ойрын зөвлөхүүдээс ирэх утасны дуудлагад багаггүй цагийг зориулдаг. Тэр өөрийн итгэдэг хүмүүст цаг хугацааг харамгүй зориулдаг гэж Гейтс хэлжээ.
Өөрт хамгийн чухал зүйлд л цаг хугацааг зарцуул.
URL: