Нэг удаагийн тариурыг дахин хэрэглэдэг байсан нь шалгалтаар илэрчээ

205d7f046358abcfbigМонгол улсад эм эмнэлгийн үйл ажиллагаа олширч байгаатай холбогдуулан үйл ажиллагаа, эмчилгээ оношлогооны чиглэлээр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод шүдний эмчилгээ оношлогоо эрхэлдэг эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Нийт 241 эмнэлэг байдгаас 192-т нь хяналт шалгалт явуулсан байна.

Дээрх шалгалтын явцад ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн тариур, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаггүй гэх зэрэг  ноцтой зөрчлүүд илэржээ.

Мөн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үйл ажиллагаануудыг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлдэггүй нь илэрчээ. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгож байгаа аж.

Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгалтын явцад илэрсэн зарим зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан зарим эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоож ,тусгай зөвшөөрөлийг цуцлахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих