Шинэ жилийн баярыг бүх сэтгүүлчид нэгдэж тэмдэглэнэ

805dc6fa0dd6fe2originalСэтгүүлзүйн салбарын бүх төрийн бус байгууллагууд шинэ жилийн баяраа хамтран зохион байгуулж хийхээр боллоо. Үүнд Монголын сэтгүүлчдийн холбоо, Сайтуудын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонинуудын холбоо, Радио телевизийн академи зэрэг байгууллагуудын сэтгүүлчид оролцох юм байна.  Сэтгүүлчдийн шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ улстөрийн хүчин, бизнесийнхэнээс хараат бус тэмдэглэх бөгөөд урлаг соёлын оддыг урин зардал гаргахгүй гэдгээр онцлог юм байна.

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлзүйн салбарт олон төрийн бус байгууллагууд байгаа. Шинэ жилээ хамтдаа тэмдэглэж байгаа нь эдгээр холбоодыг нэгтгэж буй чухал алхам юм. Шинэ жилийн тасалбараас  цугласан мөнгөөр хуримтлал үүсгэж сэтгүүлчдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулна” гэж мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих