Таатай мэдээ – Гурил хямдрав

32_d76df202ba766d89a43d40a32717e0436e71a510

Энэ намар сүүлийн 22 жил аваагүй их хэмжээний ургац буюу 515 мянган тн үр тариа хураан авсан мэдээг ҮХААЯамнаас өгөөд байна. Монгол улс дотоодын гурил, спиртэд шаардлагатай буудайн хэрэгцээгээ хангаад зогсохгүй буудайн илүүдэл үүсэх магадлалтай боллоо гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

Ийнхүү түүхий эд, буудайн хангалт нийлүүлэлт элбэг дэлбэг байгаа нь гурилын үнэнд нөлөөлж нэгдүгээр гурилын үнэ 850 төгрөгөөс 750 төгрөг болтлоо буурав. Ямартаа ч гурилын үнэ буурч байгаа нь бүх юмны үнэ өсч, хямрал нүүрлээд байгаа энэ үед ард түмэн бидэнд хамгийн таатай мэдээ байна.


URL:

Tags:

Нэр: ashgui dee Огноо: 13 November 2014

ALtan taria buuraalaad baigaa daa

Сэтгэгдэл бичих