Д.Оюунтуул гоо сайханы хагалгаа хийлгэхээр өнөөдөр Солонгосыг зорино

tuull

Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхэд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оноосон. Жүжигчин Ц.Алдармаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа билээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг энэ сарын 06-нд хүлээн авсан бөгөөд хуулийн дагуу 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм.

Тиймээс Ц.Алдармаагийн гомдлыг ирэх долоо хоногт хэлэлцэх тов гарсан аж. Харин хохирогч Д.Оюунтуул 31 хувь буюу түлэгдэлтийн 2A зэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлттэй бөгөөд анхан шатны шүүх хурлын дараа Улсын III төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Улмаар өнөөдөр гоо сайхны мэс засал хийлгэхээр БНСУ-ыг зорих юм. Түүний биеийн түлэгдсэн хэсэгт нөхөн сэргээх гоо сайхны мэс засал хийх шаардлагатай учраас ийнхүү Солонгосыг зорьж буй юм.


URL:

Сэтгэгдэл бичих