Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад хувцас өмсчээ
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээний үйл ажиллагаанд оролцож буй билээ. Тэрээр очмогцоо БНХАУ-ын дарга Си ЗиньПинтэй уулзаж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал \БХАТИХ\-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтэй уулзсан юм.
Мөн өчигдөр БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зинь Пин Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны 22-р чуулганд ирсэн төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн байна.
Сонирхолтой нь хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон бүх зочид Хятадын уламжлалт хувцсаар гоёжээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нил хөх өнгөөр гоёсон нь илүү их зохисон байгаа тухай Хятадын twitter гэгддэг weibo -гийн зарим хэрэглэгчид бичсэн байна.
Э.Мягмар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЯГ Л НУТГИЙН ХҮН ШИГ БАЙНА ДАА
Zohijee zohij undesnii ni hubtsas
undesniih ni huvtsas mas goe zohison baina