750 хурдан хүлэг эрсэджээ
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд болсон 900 гаруй наадам уралдаанаас болж 720-750 орчим хурдан морь эрсэдсэн судалгааг Амьтны эрх хамгаалах сангаас гаргасан байна. Жишээлбэл, сумын наадамд 1-2, аймаг, ой, бүсийн наадмаар 3-4, улсын наадмаар 15-18 морь эрсэджээ.
Энэ талаар сангаас өнөөдөр мэдээлэл хийнэ. Энэ үеэр хэдэн морь, хаанахын ямар наадамд эрсэдсэнийг танилцуулахын зэрэгцээ осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Ж.Нэрс
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: