ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг эргүүлэн ажилд нь томилоно
ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр ээлжийн амралттай байхад ажлаас халсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Уг нэхэмжлэлийг өчигдөр Дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргажээ.
URL: