Тээгч эхээр охиноо төрүүлсэн гэх дуучин Ану хүүхэд хэдэн сар тээдэг гэдгийг мэддэг үү?

20141112012223Ану буюу Ч.Уранхолбоо Бүжин хэмээх хөөрхөн охинтой болсон билээ. Дуучин бүсгүйн гэнэтийн гэрлэлт бяцхан охин нь ихээхэн шуугиан тарьсан.  Тэрээр төрсөн хойноо ч сайхан бие галбир нь хэвээр байгаа зургийг нь харсан зарим нэг нь хүүхдээ өөрөө төрүүлээгүй тээгч эхээр охиноо төрүүлсэн хэмээн ярих болсон. Зарим шар хэвлэлээр ч ийн мэдээлэл гараад байсан бөгөөд дуучин Ану үүнд ихэд бухимдан тайлбар хийжээ. Тэрээр “Эрүүл саруул ухаант хүний биеийг олж төрчихөөд үр удмаа хэн нэгэнд тээлгэж төрүүлж чадах уу? Тэрийг чинь гэр бүлийн хүн чинь хүлээн зөвшөөрөх үү? Би бол чадахгүй ээ муу яриа газар авах нь хурдан. Харин үнэн зүйл чимээгүй явсаар л байдаг. Уг нь бүхэл бүтэн гурван гал эмнэлэгт амаржсан юмсан. Цагаа тулахаар манай эмнэлэг дээр төрсөн нь үнэн гээд дуугарчих хүн байдаггүй юм шиг. 10 сар тээж төрүүлсэн охиныг минь хүртэл  ингэж ярьж байхад ер нь хайр энэрэнгүй үзэл хүнлэг чанарууд хаана байна?” гэв. Ийнхүү тайлбар хийсэн дуучныг маань фэнүүд нь  тийм л  их гүтгүүлсэн гээд байгаа юм бол жирэмсэн байх үеийнхээ зургыг тавьчихна л биз, тэгээд ч хүүхдийг 10 сар биш 9 сар тээдгийг мэддэггүй юм байх даа гэж ээ….
С.Гүнжээ
agshin.mn

URL:

Сэтгэгдэл бичих