Дүүргийн байр богино хугацаанд сүндэрлэж сургуулийн байр нурах шахан сурагчид нь коридортоо хичээллэж байгааг юу гэж ойлгох вэ
ХУД-ийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32-р дунд сургуулийн бага ангийн хүүхдүүд коридортоо хичээллэж байна. Тус сургуульд 650 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд хичээлийн байр байхгүйгээс энэ хичээлийн жилд гэхэд 100 гаруй хүүхэд шилжжээ. Уг нь тус сургууль дүүрэгтээ төдийгүй улсдаа дээгүүрт ордог математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль юм.
Тус сургуулийг анх 1952 онд ХААИС-ийн жижиг мал амьтан үржүүлгийн газрын зориулалтаар барьж, 1965 оноос 32-р дунд сургууль болгосон байна. 2004 онд МХЕГ-аас уг сургуулийн барилгад шалгалт хийж, сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй, үйл ажиллагааг нь зогсоож актлах дүгнэлт гаргажээ.
Гэвч сургуулийн өөр байр байхгүй тул урсгал засвар хийж аргацаасаар өнгөрсөн жилийг хүргээд 2013 оны гуравдугаар сарын 15-нд хичээлийн “А” корпусын үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гарчээ. Одоогийн байдлаар 2008 онд баригдсан сургуулийн “Б” корпусын зургаан ангид 650 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа юм байна.
Боловсрол, эрүүл мэндийн салбар нь доройтож байрлах байр ч үгүй байхад ХУД-ийн өндөр тансаг байр богинохон хугацаанд сүндэрлэн босож байгааг юу гэж ойлгох вэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
алтанхуягийн засгийн газрын жинхэнэ дүр төрх