Шүдний эмнэлэгт нэг удаагийн хэрэгслийг дахин ашигладаг зөрчил илэрчээ

emnelegНийслэлд шүдний эмчилгээ, оношлогоо хийдэг нийт 241 эмнэлэг байдаг. Тэдгээрээс хувийн хэвшлийн 84 эмнэлгийн үйл ажиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгалт хийсэн бөгөөд 51,8 хувь нь түрээсийн, 48,2 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг байна.

Шүдний эмнэлгүүд нь эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үйл ажиллагаануудыг зохих журам, зааврын дагуу хэрэгжүүлэхгүй байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлийг бий болгож байгааюм.

Энэхүүшалгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн шприц, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэгноцтой зөрчлүүд илэрчээ. Мөн дараахь нийтлэг зөрчлүүдийг илрүүлсэн байна. Тухайлбал, гэрчилгээгээшинэчлээгүй, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт тэмдэглэгээ хийлгээгүй, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд ажлын байранд байдаггүй, шалгалтаас зугатдаг, хүнд суртал гаргадаг, тавьсан шаардлагыг хүлээн авдаггүй, тусгай зөвшөөрөл авахдаа сувилагчийг орон тоогоор ажилуулахаар гэрээ хийгдсэн байдаг ч эмнэлэг сувилагчгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөгдөх журам стандартыг баримтлаагүй зэрэг шаардлагуудыг хангаагүй байна.

arslan.mn


URL:

Сэтгэгдэл бичих