Дуртай өнгөөр нь секс шинж чанарыг тодорхойлох нь
Ногоон өнгө
Энэ өнгөнд дуртай бүсгүйчүүд сексийн харилцаанд туршлагагүй, гэнэн, итгэмтгий байдаг. Харин эрчүүд хүүхэмсэг, эв хавгүй гэхдээ дур булаам байдаг. Ерөнхийдөө ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, гэр бүл зохиосон тохиолдолд их үнэнч байдаг аж.
Бор өнгө
Бор өнгөнд дурлагсад бусадтай сайхан харилцдаг, мэдрэмж өндөртэй, хамтрагчийнхаа хүсэл таашаалыг илүүд үздэг сайн амрагууд байдаг. Түүнээс гадна тэд маш романтик. Тэдний хувьд сексийг романтик, сайхан орчинд хийвэд таашаал авдаг. Тэд амрагаа өөрийг нь хүндэлдэг, харьцаандаа ач холбогдол өгдөг байгаасай гэж хүсдэг.
Цагаан өнгө
“Цагаан” хүмүүс бүхнийг цэвэр, цэмцгэр байлгах гэсэн төрөлхийн эрмэлзэлтэй. Энэ нь тэдний сексийн харилцаанд ч илэрч байдаг. Их ичимхий тул өдрийн цагаар секс хийнэ гэдэг нь тэдний хувьд байж боломгүй зүйл гэнэ.
Цэнхэр өнгө
Тэд гайхалтай амрагууд болж чаддаг. Тэд хамтрагчдаа эелдэг зөөлөн хандаж, хайрлаж энрхийлж, хүсэл зоригийг нь дагадаг. Иймдээ ч цэнхэр өнгийхөн бэлгийн амьдралаасаа бүрэн дүүрэн таашаал авч чаддаг бололтой. Цэнхэр өнгөнд дурлагсад гэр бүлдаа үнэнч, сайхан хос болох бөгөөд хэзээ ч илүү харж билүү долоохгүй.
Саарал өнгө
Саарал өнгө бол завсрын өнгө. Энэ нь хүний зан араншин дээр ч илэрч байдаг. Ийм өнгөнд дурлагсад шийдэмгий биш. Тиймдээ ч тэд сексийг хайр дурлал, халуун дотно байдлын биш зөвхөн хэрэгцээний үндсэн дээр бий болсон зүйл гэж үзэх нь бий. Үр удмаа үлдээх гэж сексддэг гэдэг нь тэдний сексийг үзэх үзэл.
Улбар шар өнгө
Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн үед элдэв байрлал туршид үзэхдээ тун гаргуун. Мөн оршил сайтай. Сексийн явцад тэд амрагийнхаа чихэнд “сахилгагүй” үгс шивнэж, бас магтахдаа дуртай.
Хар өнгө
Хар өнгөнд дуртай хүмүүс бэлгийн чадавхи муутай гэгддэг. Хар өнгөнд дурлагсад дүнсгэр, баргар байдаг гэнэ. Тиймээс уурласан үед нь тэднээс сайн зүйл хүлээх хэрэггүй. Сэтгэл судлаачид гаж донтнуудын олонх нь хар өнгөнд дурлагсад байдгийг тогтоосон байна.
Ягаан өнгө
Энэ өнгөний эмэгтэйчүүд эсрэг хүйстнээ илт өдөөн хатгадаг. Дашрамд сонирхуулахад ягаан өнгийг биеэ үнэлэгчид, тайчигчид илүүтэй сонирхдог болохыг судалгаагаар нотолсон гэнэ. Харин эрчүүдийн хувьд жинхэнэ шалиг хүмүүс энэ өнгөнд дурладаг. Тэд хүүхнүүдийн зүрх сэтгэлийг шархлуулахдаа хэнийг ч дагуулахгүй.
Шар өнгө
Шар өнгөнд дуртай хүмүүс янаг амрагийн харилцаанд хэнтэй ч зохицож, уусч чаддаг. Тиймээс ижил хүйстнүүд энэ өнгийг шүтдэг болохыг судлаачид тогтоосон гэнэ. Ихэнх тохиолдолд тэд хамтрагчийнхаа хүслээр болдог. Өөрөө таашаал авахгүй байсан ч хайртай хүнээ гомдоохийг хүсдэггүй.
Улаан өнгө
Хүсэл тачаалын өнгө. Энэ өнгөнд дуртай эрчүүд орондоо арслан мэт, харин хүүхнүүд эмэгчин бар мэт байдаг. Тэд сексдээ сайн. Бүр бүтэн өдөр орноосоо босолгүйгээр жаргаж чадна. Тэдний сэрлийг хөдөлгөх амархан. Улаан өнгөнд дурлагсад сексийн сайн хамтрагчид болж чаддаг.
URL: