Тэд бидний тухай: Монгол Улс уул уурхайн тендерт шалгарагсдаа толилууллаа
Уул уурхайн үйлдвэрлэл нь хөгжихийн хэрээр Монгол орны эдийн засаг өсөх төлөвтэй байна. Монголын говь цөлд Таван толгой хэмээх үлэмж нүүрсний ордын нөөцийг олж тогтоосон билээ. Үүний дараа Монголын Засгийн газар тус ордод олборлолт хийх хүсэлтэйгээр тендерт оролцож буй компаниудаас гурвыг нь урьдчилан шалгаруулсан байна. “Ройтерс” агентлагийн уламжилснаар АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шэньхуа” групп, мөн Орос-Монголын хамтарсан консорциум зэрэг нь тендерт шалгарсан байна. Таван толгойн орд нь нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогддог билээ. Ашигт малтмалаар баялаг орон болох Монгол нь дэлхийн эрчим хүчний томоохон эх сурвалж болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь эдийн засгийнх нь хувьд томоохон түлхэц болох юм. “Франс-Пресс” агентлагийн мэдээлснээр Монголын парламент одоогоор эцсийн шийдээ гаргахаар хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газраас тендерт оролцож буй байгууллагуудыг дахин шигшиж, зургаан оролцогчоос гурвыг нь шалгаруулж үлдээсэн байна. Даваа гаригт мэдээлснээр Таван толгойн ордын баруун хэсэг болох Цанхийн ордод олборлолт хийх асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд энэ нь кокежсон нүүрсний орд аж. Судлаачдын тогтоосноор тендерт ялсан газар нь эхний ээлжинд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй ажээ. Монгол оронтой хил залгаа оршдог ОХУ болон БНХАУ аль аль нь эрчим хүчний өндөр хэрэглээтэй улсууд юм.
Хятад бол нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эрчим хүчнийх нь гол эх үүсвэр болдог байна. Харин Монгол Улс нь бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Хятадаас экспортолдог юм. Мөн Оростой харилцан тохирч тэдний төмөр зам болон боомтуудыг түшиглэн
Алс Дорнодод шинэ харилцагчтай болохоор эрэлхийлж байгаа юм. Эхлээд Монголын Засгийн газар Таван толгойн хувьцааны 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдахаар төлөвлөж байсан. Гэвч дараахан нь бүх хувьцаагаа өөртөө үлдээж зөвхөн олборлолтын гэрээ байгуулж ажиллахаар болсон юм. Цанхийн ордын зүүн хэсгийг одоо Монголын компани болох Эрдэнэс Таван Толгой эзэмшиж байгаа. Монголын Засгийн газар энэ оны сүүлээр хувьцаа нийлүүлэлтээ арван тэрбум ам.доллар болгон өсгөхөөр төлөвлөж байна.
“ВВС”
URL: