Г.Уянга: Монгол Улсад цор ганцаар монопол болчихоод байгаа Оюу толгойн үнэн байдлыг ил болгох нь миний үүрэг

12113-26lhkh214700_500x500УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр 11:00 цагт Оюутолгойн асуудлаар Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр, Оюутолгойд Монголын нэг л компани монополь эрхтэйгээр, маш өндөр үнээр шатахуун нийлүүлдэг болохыг саяхан хийсэн шалгалтаар тогтоосон. Бид “Петровис” гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлсөөр иржээ. Учир нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3.4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай байна гэж мэдэгдлээ.

Тухайлбал, Оюутолгой ХК “Петровис” ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Оюутолгой ХХК нь 2012 онд өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй гадны байгууллагын хөрөнгийн засварт гэж их хэмжээний мөнгө зарцуулсан аж.

Тухайлбал, “Петровис” ХХК-ийн Бор-Өндөр, Чойр дахь бөөний агуулахын засварт гэсэн зориулалтаар Оюутолгой ХХК-ийн ажилтан John M.Jones-ийн /Senior Vice President Capital Expansion Programme/ шийдвэрээр 2.974.9 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 3-нд шилжүүлсэн. Энэ нь анхан шатны баримтгүй, хөрөнгийн зарцуулалт тодорхой бус, 2012 оны 6 дугаар сарын 23-нд тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар 408.3 сая төгрөг “Петровис” ХХК-д тус тус шилжүүлсэн.

Мөн л анхан шатны нотлох баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв шалгах үндэслэл болно”, 7.4-т “аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хөрөнгө, үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” 7.7-д “анхан шатны баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, мөн 20.1.7-т заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн гэлээ.

Ингээд Г.Уянга гишүүний танилцуулсан баримтуудыг хүргэж байна. s

Баримт 1. “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаар

Төслийн менежментийн институтын / Project management institute буюу PMI/ 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг Оюутолгой ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судаллаа. Төслийн менежментийн институт /PMI/ нэртэй олон улсын байгууллага 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 /гучин мянган/ төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар “Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2,8 дахин их байна.

Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108,7 сая доллараар илүү байна. Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71.606..0 төгрөгөөр тооцож олгосноос харахад зөрүү нь 25 дахин их байна.

Баримт 2. Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн хүүхдийн сургалтын төлбөрийг МОНГОЛЧУУД ЗЭЭЛЭЭРЭЭ ТӨЛДӨГ ! 

/214,4 сая америк доллар буюу 400 тэрбум 928 сая төгрөг/

Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай! “…2004 оны 11-р сарын 19-ний өдөр Turquiose Hill Resource /IVN/ болон бусад Айвенхоу группын хамааралтай компаниуд хооронд байгуулагдсан “cost sharing agreement” буюу зардал хуваалцах гэрээний дагуу Оюутолгой ХХК 2010 онд 23,1 сая ам.долларын, 2011 онд 21,3 сая ам.долларын зардал хуваарилжээ. Оюутолгой төслийн болон тус компанийн үйл ажиллагаатай шууд холбогдолгүй, группын бусад компаниудаас хуваарилагдан бүртгэгдсэн байж болзошгүй зардлуудыг түүвэрлэсэн. Тус зардал хуваалцах гэрээг гаргаж өгөхийг 2013 оны 7-р сарын 22-ны өдрөөс хойш удаа дараа бичгээр нэхэмжилсэн боловч 10-р сард Оюутолгой ХХК-д ямар ч хамааралгүй гэрээ учраас гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Гэтэл Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор САП бүртгэлийн системд 42-46-аар эхэлсэн дансуудад зардлаар бүртгэгдсэн гаднын үйлчилгээ, бусад үйлчилгээ, гэрээт ажил, байр хангамж, түрээсийн зардал, гишүүнчлэлийн төлбөр хураамж, эмнэлгийн үйлчилгээ, аяллын зардал зэрэг утгатай зардлын гүйлгээг гурван оноор ерөнхий журналын бүртгэлд үндэслэн шалгахад Оюутолгой төсөлд шууд хамааралгүй дараах зардлууд бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Рио Тинто болон Айвенхоу группын гишүүн компаниудын удирдлагуудын зардлууд, Оюутолгой ХХК-ийн бус гадаад ажилчдын болон “Флуор”-ын /Гэрээнд огт хамааралгүй компани. Уг компанийн талаар дараагийн баримтад дурдах болно/ ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээ, Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний зардлууд , Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийнх нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн бэлэг, хандив, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд , Ванкуверт агуулахын түрээс, ажилтан элсүүлэх зардал, дайны эрсдлийн даатгал, Рио Тинтогоос томилогдсон Г.Батсүхийн Бээжин дэх орон сууцны түрээс, түүний аяллын зардал, амь даатгал зэрэг нийт 214,4 сая ам.долларын зардал нь НББОУС /нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт/-ыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэгджээ…”

Баримт 3. Оюутолгой Петровист 3 тэрбум 400 сая төгрөг анхан шатны баримтгүй шилжүүлсэн…

/Энэхүү баримтуудыг уншихдаа дурдагдсан мөнгө болгоны 34 хувийг монголчууд хүүтэй нь, хүүгийн хүүтэй нь төлж байгаа өр гэдгийг бүү мартаарай! /

…Петровис ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар: Петровис ХХК-тай 2007 оноос бүтээгдэхүүн нийлүүлэх А2МW-90-K411 гэрээ байгуулан ажиллаж байна. Тус компаниас нийлүүлж байгаа шатахууны үнэ нь бөөний бус жижиглэнгийн үнэ, түүнээс ч өндөр байхад шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбоотой гарч буй Петровис ХХК-ийн ажиллагсдын цалин, даатгал зэрэгт гарч буй 20.0-50.0 сая төгрөгий зардлыг сар бүр гаргаж хөрөнгийг үрэлгэн зарцуулж тэр хэмжээгээр зардлаа өсгөсөн байна.

Оюутолгой ХХК нь 2012 онд өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй гаднын байгууллагын хөрөнгийн засварт гэж их хэмжээний мөнгийг зарцуулсан байна. Тухайлбал, Петровис ХХК-ийн Бор-Өндөр, Чойр дахь бөөний агуулахын засварт гэсэн зориулалтаар Оюутолгой ХХК-ийн ажилтан John M.Jones ийн /Senior Vice President Capital Expansion Programme/ шийдвэрээр 2,974,9 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 3-нд шилжүүлсэн нь анхан шатны баримтгүй, хөрөнгийн зарцуулалт тодорхой бус, 2012 оны 6-р сарын 23-нд тээврийн зардалд гэсэн тайлбартайгаар 408,3 сая төгрөг Петровис ХХК-д тус тус шилжүүлсэн нь анхан шатны нотлох баримтгүй байгаа нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийн үнэн зөв шалгах үндэслэл болно”, 7.4-т “аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан хөрөнгө, үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” 7.7-д “анхан шатны баримтгүй ажил үйлчилгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно”, мөн 20.1.7-т заасан анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглосон заалтуудыг тус тус зөрчжээ…

Тайлбар: Нэгэнт монголчууд анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэй зээлээр төлж байгаа учраас бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалт, үнэ өртөг, түүнтэй холбоотой зардлыг мэдэж байх учиртай юм. Оюутолгойд Монголын нэг л компани монополь эрхтэйгээр шатахуун нийлүүлдгийг бид энэ шалгалтын материалаас мэдэж авлаа. Гэвч Монголын компани юм байна гээд үүнийг үл өгүүлэн шалгалтад дурдагдсан баримтуудад анхаарал хандуулцгаая.

Петровис компани Оюутолгойд шатахуун нийлүүлэхдээ бөөний бус жижиглэнгийн үнээр, түүнээс ч өндөр үнээр нийлүүлдэг юм байна. Жижиглэнгийн үнэ бол уг бүтээгдэхүүнийг худалдан авсан анхны үнэ дээр нэмээд тээврийн зардал, төлсөн бүх төрлийн татвар хураамж, ажилчдын цалин хөлс гээд эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх өртөг зардал шингээд, бас ашиг нэмэгдсэн хамгийн эцсийн үнэ байдгийг мэдэхгүй хүн үгүй. Тэр хамгийн эцсийн үнийг төлсөн хирнээ дээрээс нь нэмээд тус компанийн ажиллагсдын цалин, даатгал, тус компанийн орон нутгийн агуулахын засвар зэрэгт нэмж мөнгө төлдөг байна. Петровис гэдэг хувийн компанийн ажилчдын цалин, нийгмийн даатгал, агуулахын засвар үйлчилгээг ч бид өндөр хүүтэй авсан зээлээрээ өдийг хүртэл төлж байгаа юм байна. Мөн түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн наад захын шаардлага хангаагүй буюу юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтгүйгээр “Петровис” ХХК-д шилжүүлсэн 3,4 тэрбум төгрөг хэнд очиж юунд зарцуулагдсаныг АТГ, холбогдох газрууд шалгах шаардлагатай болж байна.

Хэвлэлийн хурлан төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн өмнөх материалуудыг https://www.facebook.com/setguulchuyanga/posts/611208128990016:0хуудаснаас олж үзэх боломжтой хэмээн хэллээ. Мөн Монгол Улсад цор ганцаар монопол болчихоод байгаа энэ компаний үнэн байдлыг ил болгох нь миний үүрэг хэмээн мэдээлсэн юм.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих