УИХ-ын папарацичин, жиргээчин гишүүд хэн бэ

zzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzsdwsdw

УИХ-ын гишүүд твиттерт жигэнэ гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг хүмүүс. Жишээлбэл, М.Зоригт гишүүн сайхан хүүхэн, эротик стиллийн зургийг өдөр алгасахгүй шахам тавьдаг нь сүүлдээ түүнийг эротик гишүүн гэх цолтой болгоод авна лээ. Мөн твиттерт амьдрах шахан жиргэдэг нэгэн гишүүн бол Л.Эрдэнэчимэг гишүүн. Тэрээр өнгөрсөн жил  цоо шинэ Бенц S 500 машин авч унаснаа цахим хуудсаараа зарлаж, энэ машинаа баахан магтан бичсэн нь “Шинэ хувцсаараа гайхуулж байгаа цэцэрлэгийн жаахан охиноос нэг их ялгаагүй харагдаж байна” хэмээн олон хүний шүүмжлэлийн бай болсон.

56323

Машинаа ч гишүүн маань ёстой л рекламдах гайхуулахыг хослуулан бичиж өгч байсан даа. Тэгээд л Моносын гэх тодотгол нь Бенц гэх нэрээр солигдсон юм. Харин хоч авсныхаа дараахан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй хэмээн мэдээлсэн байдаг.

Тэгтэл харин нөгөө гайхуулаад байсан бенцнээсээ хэдхэн хоногийн өмнө хөтлүүлэн бууж байхад нь УИХ-ын гишүүн М.Зоригт папарацидаж, “алдарт” ногоон бенцийг нь ил болгожээ. Тэгэхээр М.Зоригт гишүүн бас муугүй зураг дарчихдаг, муухан папарациас дээр байгаа биз.

 


URL:

Сэтгэгдэл бичих