Жирэмсэн эмэгтэйчүүд рентген туяанд харуулах шаардлагагүй боллоо

cd8ce76d7e194c91bigЖирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтанд орохдоо эрүүл мэндийн үзлэгээр цээжийг рентген туяанд харуулах шаардлагатай байдаг.

Энэ нь маш хортой бөгөөд барууны зарим орнуудад ч энэхүү үзлэгийг хориглоод удаж буй. Ингэхдээ эхийн хэвлийд ямар нэгэн хамгаалалт зүүлгэлгүй, цацрагаар ургийг хордуулж байдаг байна.

Жирэмсэн эхийг эмчийн хяналтад аль болох эрт орохыг шаарддаг. Гэтэл 1-3 сартай урагт 0.03-0.1 гр (3-10 рад) тун цацрагийн нөлөө ургийн өсөлтөд өөрчлөлт оруулж, төрөх үед ч ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч сарын 20-нд 338 дугаар тоот тушаал гаргажээ. Энэхүү тушаал нь эхчүүд жирэмсний хяналтад орохын тулд цээжний флюр зураг авахуулах буюу рентгенд харуулах шаардлагагүй гэсэн байна. Тушаалыг нийт 21 аймаг, есөн дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд танилцуулж, зааварчилгаа өгчээ. Тушаалыг энэ сараас эхлэн мөрдөж эхэлжээ.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих