Н.Энхбаярт ирсэн мессэж

Олон жил уулзаагүй танил нь МАХН-ын дарга Н.Энхбаярт мессэж илгээжээ.

Англи хэлээр ирсэн тэрхүү мессэжид Н.Энхбаяр ихээхэн ач холбогдол өгсөн төдийгүй Бүх ард түмний онц хуралдайн үеэр орчуулаад цугласан хүмүүст сонордуулсан гэнэ. Тус орчуулгыг үзвэл
“Эрхтэн дархтанууд эрх чөлөөг
Өөрсдөө тохируулан засаж танана
Эх оронд минь нүгэлтнүүд ноёлно
Шударга ёсыг гүн нойрноос нь сэрээж чадах
Эр хүн шиг эр хүн хэрэгтэй байна” гэсэн байжээ. Н.Энхбаяр энэхүү шүлгийн утгыг тайлбарлахдаа “Эр хүн шиг эр хүн гэж онц хуралдайд цугласан хүмүүсийг хэлж байна гээд ийм хүмүүс МАНАН-г арилгах эрхэм үйл хэрэгт шантралгүй зүтгэх хэрэгтэй хэмээн ятгасан аж.

Д.Туяа

now


URL:

Сэтгэгдэл бичих