Н.Алтанхуяг: Намын даргын хувьд хэнийг нь ч ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй /БИЧЛЭГ/
Өчигдөр 21:30 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэнэтийн мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийн гол санаа нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Р.Амаржаргалыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа бололтой. Тэрээр “Шинэчлэлийн засгийн газрыг огцруулахад санал өгсөн АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдээс АН-ын даргын хувьд хэнийг нь ч Ерөнхий сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлэхгүй” гэсэн юм.
Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж өгсөн АН-ын гишүүд
Н.Алтанхуяг АН-ын даргын хувьд ийнхүү мэдэгдэл хийсэн хэдий ч АН-ын ҮЗХ-ны тогтоолд ерөнхий сайдыг тодруулах асуудлыг Н.Алтанхуягт бус УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан байгаа юм. Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
АН-ын ҮЗХ-ноос гарсан Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол 2014.11.09 өдөр
URL: