Намын дарга УИХ дахь бүлгийн шийдвэрийг “нам цохьчихлоо” гэв үү

zaluu_546162aad03df_1Өчигдөр орой хэвлэл мэдээллийнхнийг гэр гэртээ харьсан хойно АН-ын дарга Н.Алтанхуяг гэнэтийн мэдэгдэл хийлээ. Энэ нь бүтэн хоёр өдрийн турш “Дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилох ёстой” гэсэн яриа АН-ынхны “савнаас” хальж нийгэмд хүлээлт үүсгэсэнтэй холбоотой юм. Тиймээс яаран хариу цохилт хийх ёстой гэж үзээд “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүнээс би хэнийг нь ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ.

Түүний ийнхүү давчдах нь “Алтангадас” фракциасаа Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх нь гэсэн мэдээлэлтэй холбоотой биз. Гэвч интитуци хоорондын уялдааны зарчим талаасаа нэг намын дарга /тэр нь эрх баригч намынх ч байсан хамаагүй/ УИХ дахь намын бүлгийн гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш гэж үү. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. АН-ын бүлэгт энэ эрхийг АН-ын ҮЗХ өгсөн юм. Гэтэл намын дарга өөрт нь өгч байна гэж ойлгосон бололтой. Мэдээж тус намын дүрмийн дагын намын дарга, АН-ын гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ҮЗХ-нд оруулах ёстой. ҮЗХ эрхээ УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн болохоос АН-ын даргад өгөөгүй. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбат даргад өгсөн эрхийг Н.Алтанхуяг булаагаад байгаа хэрэг л дээ. Хатуухан хэлэхэд одоо Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудалд намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын гишүүний хувиар л хамаатай гэсэн үг. Магадгүй түүнд энэ эрхийг өгөхөөр ашиг сонирхлын зөрчил үүсч шударга бусаар хандах магадлалтай байсан болохоор ч ҮЗХ ингэж шийдсэн юм билүү,хэн мэдлээ. ҮЗХ намын даргаасаа ухаантай болохоор л “олуулаа” юм шүү дээ. Тэгэхээр Н.Алтанхуяг буруу цагт андуурсан мэдэгдэл хийж нэр хүндээ дахин алдаж, эрх мэдлээ алдаад зогсохгүй, дараагийн эрх мэдэлтнийг удирдах гэсэн “багаж”-аа алдчихлаа.

Д.Мөнхмаа


URL:

Нэр: kkk Огноо: 12 November 2014

Saikhanbileg erenkhii said bolvol sain bna

Нэр: kkk Огноо: 12 November 2014

ner tsever hun shuu dee

Сэтгэгдэл бичих