2 настай охины толгойн хэмжээ 94 см учраас мэс засал хийжээ /видео/
Roona Begum хэмээх 2 настай бяцхан охины толгой нь 94 см хэмжээтэй гэсэн мэдээлэл нь Энэтхэг болоод дэлхий нийтийг шуугиулж байна. Уг хэмжээ нь энгийн хүүхдийнхээс 3 дахин том хэмжээтэй юм. Тав дахь удаагийн мэс заслын дараа, тархины хөндийн 10 литр илүүдэл шингэнийг гаргаж толгойн хэмжээ нь 54 см болтлоо буурсан хэмээн хагалгаа хийсэн эмч нар мэдэгдлээ. Roonan Begum охины толгойн хэмжээ ер бусын боловч түүний хагалгаа амжилттай болсон учир эхний өдрүүдтэй харьцуулбал дээрдэж байгаа юм. Мөн түүний толгойн хэлбэр засах сэргээх мэс ажлыг хийх хэрэгтэй хэмээн эмч нар үзэж байгаа аж. Roona Begum охины тухай мэдээллийг онлайнаар түгээж хандив өргөх ажлыг Норвегийн оюутан Йонас, Натали нар хийж байжээ. Мөн Трипурад тосгонд амьдардаг Roona Begum-ын эцэг эхийг Fortis san Delhin хот руу авч ирж байгаа юм байна.
URL: