Хөөрхөн бор филиппин бүсгүй (18+)
Ийм нэгэн дурсамж Ижилээгийн зүрх сэтгэлд мөнхөд хоногшсон бөлгөө. Түүний бүтэн нэрийг Ижилтөмөр хэмээнэ. Хотын нэгэн эрүүл мэндийн төвийн сургалт, сурталчилгааны менежер ажилтай нэгэн. Энд өгүүлэгдэх эгэлгүй адал явдал ардчилсан хувьсгалын үрээр социализмын “төмөр хөшиг” шуугдсаны дараахан буюу 1992 онд тохиосон бөлгөө. Монголчууд хилийн дээс алхах нь харьцангуй чөлөөтэй болсон тул тэр үеийн залуусын ихэнх нь хойшоо, урагшаа ганзагын наймаанд шогшиж эхэлсэн цаг. Оросоос өөр улсгүй, тэднээс ондоо хүнгүй шахам боддог байсан бидний хөөрхий монголчууд “Бээжин, Шанхай гэдэг хот байдаг нь үнэн юмсанж. Хятад хүмүүс гэдэг чинь маниусын төсөөлдөг луухаанаас тэс ондоо улс юм гээч” гэх зэргээр юм үзэж, нүд тайлж байсан үе л дээ. Зарим овсгоотой нь алсын Америк, арлын Япон гээд явж өгсөн тэр мөчийг хэлээд байгаа юм. Яг тэр үед ДЭМБ-ын шугамаар ХДХВ/ДОХ-ын долоон хоногийн сургалт Филиппиний Манила хотноо болсон нь мань хүнд маш том аз авчирсан гэхэд хилсдэхгүй. Ёстой л Москвагаас цааш явж үзээгүй.
Алтан Москвад хөл тавьж Кремлийн цаг чаг, чаг дуугахыг харан ертөнцөд ийм том саруул хот, тийм олон хүн бас байдаг аа хэмээн бодож зогссон нь саяхан мэт санагдана. Тэгтэл дээрх сургалтад Монгол Улсаа төлөөлсөн мэргэжилтэн илгээх болоход аз нь нэгэн шовойсон билээ. Хотын хэдэн байгууллагаасаа хэл ус/англи/ мэддэг хүн байна уу хэмээн ЭМЯ-наас сураглахад тун санамсаргүй тэр өртчихсөн хэрэг. Яамны харьяа нэгэн сургалтын төвд сургалт, сурталчилгааны арга зүйч ажилтай байсан нь мэргэжлийн хувьд тохирчихгүй юү. Ажилд орсон анкет дээрээ “англиар уншиж, ойлгоно” гэсэн ганцхан өгүүлбэр тавьсан нь ийм хэрэг болно гэж тэр тухайн үед хэрхэн мэдэх билээ. Яс юман дээр ямар юмных нь англи, мангли байхав. My name is Ижилтөмөрөөс цаашгүй нэгэн байж л дээ. Тэгэхэд тэр үед энэ үгийг/Намайг Ижилтөмөр гэдэг/ хэлж чаддаг байтугай сонссон монгол хүн маш ховор байсан нь бас мэдэгдээд байгаа юм. Ямар сайндаа л тэрбээр шилэгдэн олон улсын семинарт явж байхав. Жинхэнэ сохор аз дайрсан хэрэг. Явж, явж Номхон далайн ногоон арлын нэгэн сайхан орон болох алс холын Филиппин Улсын Манила гэдэг хотноо хөл тавих болжээ.
Тэр үед тийм хол явж юм үзнэ гэдэг тун ховор завшаан нь мэдээж. Ахан дүүс, ажлын газрынхан нь эрвийхээрээ эрвийж, дэрвийхээрээ дэрвийн үдэн гаргаж өгчээ. Нэгэн ахмад мэргэжилтний хэлсэн үгийг сэтгэлдээ тээн нисч одов. Тэр ахмад мэргэжилтэн цагтаа ДЭМБ-ын шугамаар болдог олон сарын курст явж хөрөнгөтөн орон үзэж хөлийн чилээ гаргаж явсан нэгэн билээ. Тэрбээр, “За, хүний нутагт явж юм үзэж нүд тайллаа гэж хэлүүлэхийн тулд эр хүн гурван зүйлийг заавал биелүүлэх ёстой юм шүү. Нэгд, тэр улсынхаа хамгийн дурсгалт газар зургаа авахуулах хэрэгтэй. Хоёрт, тэр улсынхаа идээний дээж болох архийг заавал уух ёстой. Гуравт, тэр нутгийн сайхан бүсгүйг нэг “амталчихвал” болох нь тэр дээ” хэмээн эр хүний зүрх сэтгэлийн үг дайжээ. Мөн “За, тэгвэл хамаг хэрэг бүтлээ гэсэн үг. Та нарыг таван одтой зочид буудалд байрлуулах нь дамжиггүй. Өрөөнд нь байгаа бүхнийг, тэр дундаа хөргөгчид нь буйг цөмийг нь өстэй юм шиг цөлмөөрэй. Буудлынхаа үнэд багтчихсан байдаг юм” гэж нэмж хэлжээ.
Ахан дүүс, ажлын газрынхныхаа гар цайлгасан 1000 ам. доллар/тэр үед их мөнгө/ өвөртлөн нисч авай. Хилийн дээс алхан Бээжин хотын онгоцны буудалд түр саатан замдаа “Цагаан хэрэм” энэ тэрийг ажсан шиг явав. Хүн төрөлхтөн хэр өнөр өтгөн болохыг Бээжингийн хүн амаар төсөөлөхөд л хангалттай байлаа. Төдөлгүй дахин хөлөг солин хөөрөөд буухдаа хүслэн болсон Филиппиний Манила хотын онгоцны зогсоолд газардаж байлаа. Хотоосоо нэлээд хол бололтой. Харин тоймгүй олон онгоц нисч бас буудаг газар юм. Тэнгэрт нар харагдахаас илүү хөөрч, бууж буй онгоц л үзэгдэх ажээ. Тэр олон онгоцоор тэрхүү семинарт оролцох олон улсын мэргэжилтнүүд ирж байсан нь мэдээж. Тэр үеэс л хэл мэдэхгүйн зовлон тохиожээ. Осолдохгүй л Монголоос ирснээ мэдэгдэн нэгэн том автобусанд суугаад хотын төв рүү одов. Аз болоход Оросоос ирсэн эмч А.Иванов гэдэг үе тэнгийн нэгэн залуутай танилцан аяны дөрөө нэгтгэжээ. Ажаад байх нь ээ, өнөө орос мань эрийг бодвол англиар жинхэнэ ус цас бололтой. Тааралдсан болгонтойгоо толгой дохин хэдэн үг солих нь содон.
Ижилээ өөрөө оросоор чөлөөтэй ярих тул бэрхшээл багасаад ирэв. Тэднийг Манилагийн бараг төвд орших Континенталь гэж англиар бичсэн буудалд байрлуулсан байна. Мэдээж орос эр тэр хоёр нэг өрөөнд оролгүй яахав. Москвагийн Анагаах ухааны төвийн сургалтын төвийн залуу мэргэжилтэн гэнэ. Хот гэж юу байдаг, хотын хүн ам гэж юу болохыг үзэн ёстой л алаг нүдээ эрээлжилтэл сонирхож явав. Буудлынхаа ойр орчимтой танилцах далимаар оройн хоолны дараа гарвал толгой эргэн, дотор харанхуйлж, нүд бүрэлзээд ёстой галзуурмаар санагдана. Хүмүүстэй мөр зэрэгцэх бус шүргэлцэн явахын зовлонг бас үзэж эхэллээ. Ганцхан хотын хүн ам ийм байхыг бодоход дэлхийн хүн амын талаар саналтгүй мэт. Ёстой л есөн жорын өнгө зүс, үг хэлтэй хүмүүс холхиж авай. Филиппин орны уугуул иргэд нь монголжуу төрхтэй юм шиг харагдана.Өнгөлөг бор арьстай хүмүүс байв. Бүсгүйчүүд нь бүр дажгүй. Эр амьтан болохоор энэ зэргийг эхний ээлжинд ажилгүй яах билээ. Орос “иван” ч эрийн хуйх байлаа. “Ижыл давай, ухаживаем за девушкой” гээд мөрийг нь алгадна. Баараар орж үзэв. Хүмүүсээр пиг дүүрсэн баарны үйлчлэгч нар нь харин олуулаа тул хаа очиж хором ч хүлээлгэлгүй хүрээд ирдэг юм байна. Оростой нийлсний хэрэг юу билээ. Хатуу “юм” 200, 200 граммыг захиалбал тийм хачин юм огт үзээгүй үйлчлэгчид мэл гайхаж цэл хөхөрчээ. Хэд хувааж авах юм бэ гэхэд нь нэгмөсөн гэвэл нүд нь том болж ирээд аяганаасаа бүлтэрч унах нь уу гэмээр адган гайхацгаана. Тэнд суугсад 20, 30, 50, үсрээд л 75 граммаар аваад шимэн сууцгаах ажээ.
Одоогийнхоор соёлтой буюу стандарт хэрэглээ гэдэг тэр бололтой. Иванов тэр хоёр аягатайгаа “Соколов”-дож орхитол хажууд нь суусан гадныхан амьдралдаа үзээгүй юм аа үзсэн мэт ангайлдан хоцорчээ. Тэндээсээ буудалдаа буцаж ирээд ханын хөргөгчөө нээвэл саяын бааранд байсан бүхэн үзэгдвэй. Орос тэр хоёр ёстой л юм үзээгүй мэт аашилжээ. Шөнөжин архидаж, пиводоод үхэх шахсан хоёр амьтан семинартаа очив. Бусад орныхон цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Тэр хоёр шиг архидсан улс харагдах нь байтугай үнэртэх ч үгүй байлаа. Сургалт их сонин болов. Монголд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж, тэр азгүй нөхрийг хүн бүр үзэн ядаж, монгол хэлний үгийн сан дахь хараалын хамаг үгийг шавхан газарт ороод гарч ирэхгүй болтол нь муулж байсан цаг. Тэгтэл тэр сургалтын төлөөлөгчид дотор “Би ХДХВ/ДОХ-ын халдвартай, Одоо тэнд тийм ажил хийдэг” гэсэн “ил” хүмүүс байхыг үзээд нүдэндээ ч итгэсэнгүй. Мөн эл эмгэгтэй тэмцэх талаар тусгай хуультай улс орон байдгийг сонсоод бүр гайхав. Бид Үндсэн хийгээд Эрүүгийн хуулиас бусдыг бараг мэдэхгүй байсан болохоор арга ч үгүй юм. Хүмүүс нөгөө өвчтөнүүдтэй тэврэлдэн уулзаж, гар барин, зарим нь үнсэлдэн, хөөр баяр болох ажээ. Семинарын турш тэдэнтэй хамтдаа байжээ.
Өвчтөнүүдийн төлөөлөл газар газраас ирснийг сонсоод гайхахын дээдээр гайхав. Хүний эрхийг ингэж дээдлэн, ялган гадуурхахтай ийнхүү тэмцдэгийг тэнд анх мэдсэн монгол хүн болов. Хоёр дахь өдрийн үдээс хойш Манила хоттой танилцах аян өрнөжээ. Хотын дэлгүүр хоршоо, үзвэр үйлчилгээний газар нь жинхэнэ “газрын диваажин” гэж ийм байдаг болов уу гэхээр өнгө алаглана. Харин хотын гадуурх ядуусын хороолол нь далайн эргийн усан дээр өрнөх ажээ. Өрх болгон завин дээр амьдрах бөгөөд хааяа хүнсээ базаахаар дэлгүүр явахын тулд л завинаасаа буун ойр орчмын зах зээлээр очицгоодог юм байна. Бусдаар бол завинаас бууна гэсэн ойлголт үгүй бололтой. Халуун орон учраас хувцас хунарын хэрэг бараг байхгүй. Үнэ нь ч харьцангуй хямд бололтой.
Харин хүнс нь үнэтэй санагдав. Тэндхийн хүмүүст олигтойхон богино өмд, сандааль хоёр байхад л болох санжээ. Эр, эмгүй чармай нүцгэн шахуу явах нь үзэгдэнэ. Олны газар явахад нэгэн сонин тохиолдол бараг мөч бүр тааралдах нь хачин. Гэнэт мөрөн дээрээс нь татах шиг болно. Эргэж харвал, эгэлгүй хөөрхөн, эвлэгхэн бор филиппин бүсгүйчүүд жоготой инээмсэглэн нүд ирмэцгээнэ. Эдгээр нь манайхаар бол “Улаанбаарар”-ын гэх охид, бүсгүйчүүдтэй ижил нэгэн бололтой. Гэхдээ их л ялдам ямар ч хар, хиргүй инээлдэх нь сонин. Манай тийм хүүхнүүдийн зарим нь архи уудаг тул нүүр нь зэвхий даасан, хоолой нь нэг л зэвэргэн санагддаг бол тэд тийм биш ажгуу. Хөрслөг, хөөрхөн бор бүсгүйчүүд харагдах нь хэр баргийн эр хүний сэтгэл хөдөлгөм ажээ. Өндөр нам, өргөн нарийн нь таарсан азиудын ерөнхий төлөвийг илтгэсэн, тэгш сайхан биетэй нь нүд унам байлаа. Иванов “Ижыл, гээд нүдээ ирмэн, эднийг тэгэх үү?” гэж гараараа дохино. Дараа болъё гээд хойшлуулангаа ХДХВ/ДОХ-ын халдвар ид тархаж байгаа гэсэн шүү хэмээн сануулав. Иванов “Хамаагүй ээ. Бэлгэвч байхад юунаас айх билээ” гэх нь тэднийг ихэд хүсэмжилсэн нь илт. Ингэж явсаар оройн хоолондоо ороод амрахаар хөргөгчөө онгойлгон суутал ширээн дээрх утас нь хангинажээ. Хэл мэддэгээрээ орос нөхөр нь харилцуурыг авбал хоёр Филиппин бүсгүй ярьж байна гэнэ. Бид үйлчлэх хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд байгаа юм. Та нарт үйлчилгээ хэрэгтэй юү гэж байна. Ижыл яах вэ? гэжээ. Яадаг юм, дуудчих гэвэл тэр англиар нэгийг хэлээд утсаа тавьжээ. Төд удалгүй усны дусал шиг адилхан хоёр хөөрхөн “амьтан” ороод иржээ. Яс юман дээр би энийг, чи тэрийг гэхийн зовлон үгүй боллоо гэсэн үг ээ. Хувцас нь ч ижил юм гээч.
Эгч, дүүс юм уу ихрүүд гэмээр адилхан мондинууд байлаа. Маш эелдэг болох нь дуу хоолойных нь өнгөнөөс мэдрэгдэнэ. Шууд ярилцаж тохиров. Ядах юм ч үгүй аж. Хийж сурсан ажил нь тэр юм хойно төвөггүй бүтсэн гэхэд болно. Хоногоор үйлчилбэл 100 ам. доллар гэнэ. Тэдэнтэй тохиров. Харин бүсгүйчүүд хачин гэхээр шаардлага тавив. Хамаг үнэтэй цэнэтэй бүхнээ, мөнгө төгрөгөө бүгдийг гаргаж ширээн дээр ил тавьсан цагт бүх зүйл эхэлнэ. Юу ч нууж болохгүй гэцгээжээ. Биедээ байсан 1000 орчим ам.доллараа ширээн дээр тавьбал толгойлон тоолоод цаасан дээр тэмдэглэн хуйлж тавиад маргааш биднийг явтал хэн ч гар хүрэхгүй гээд орхив. Ивановын хүзүүний монетон зүүлтийг ч мөн тавиулжээ. Одоо бодоход маш шударга шийдвэр байжээ. Тэд тэр буудлын данстай үйлчлэгчид ажээ. Үйлчилснийхээ хөлснөөс татвараа төлөөд үлдсэнийг нь авдаг бөгөөд эрүүл мэндийн үзлэгт орохыг нь эндэхийн эмнэлгийнхэн хариуцдаг гэх. Сард хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт ордог нь яг л улсын шигшээ багийн тамирчид шиг болохыг илтгэнэ. Маш нарийн хяналтад байдаг бололтой. ХДХВ/ДОХ-ын халдвар ихэд тархаж буй тул сүүлийн жилүүдэд ийм шаардлага тавьдаг болсон гэх нь тэнд эрүүл мэндийн бодлого нь хэр хэрэгждэгийн илрэл гэхэд ч хилсдэхгүй л болов уу даа. Бас нэг сонин зүйл ажиглагдсан нь тэд архи, пиво амсдаг ч үгүй юм байна. Сэтгэлзүйн хувьд манайхан шиг хургаж бэргэсэн зүйл үл ажиглагдана. Бараг энэ буудлын, энэ өрөөний эзэд мэт загнаж байв. Нэрээ хэлж танилцдаггүй нь ч сонин. Нэгэн тоо бүхий пайз харуулна.
Надтай учрах нь наймын тоотой бөгөөд “найм аа” гэж дуудах бололтой. Хоёулаа 21 настай, хоёр жил энд ажиллаж байна гэх нь өөрсдийгөө мэргэжлийн ажилчид гэж боддог нь ойлгомжтой. Манайд янхан, биеэ үнэлэгчид гэж ирээд л доош нь хийх байлгүй. Бидний, миний эрхэлдэг ажил гэх нь мань хоёрт эхэндээ сонин санагдсан нь мэдээж. Тийм юм үзэж сонссон биш арга байж уу. Мань хоёр хатуу “юм”-наасаа, нөгөөдүүл зөөлөн “юм”-наас/ундаа, шүүс/ амсацгаав. Энэ мөчөөс бүх зүйлийн санаачлагыг тэр хоёр гартаа авчээ. Идэх уухыг ч шийдэх янзтай, бага согтохыг сануулна. Ор дэрийг их л сонин хэлбэртэй засан, өрөөний болон зурагтын гэрлийг ч өөрчилж орхих нь тэр. Тэгээд хамаг хувцасаа тайчиж хаяад тэр хоёр уруу довтлон оржээ. Өвөр дээр нь суугаад үнсэлцэн озолцохын гайхамшгийг харуулав. Илж таалахын ид шидийг ч үзүүлэв. Хүүхэн үнсч, илж таалж явснаас үнсүүлж үнгүүлэн, базуулж бариулна гэж санасан биш. Энэ хооронд дарс, пиво аягалаад аманд нь барин амсах төдий болуут буцаагаад тавих нь нэг тиймэрхүү. Ингэж байтал мань хоёрын “зэр зэвсэг” харшилдаад эхлэлгүй яах билээ. Ижилээ ямар өөр үндэстний хүүхэн үзсэн биш, гадаад охид ямар байдаг бол гэсэн бодол хүсэл тачаалыг нь жинхэнэ өрдөн өдөөх ажээ. Цэл залуу байсныг ч хэлэх үү, жад нь дотоожоо цоо түлхэх шахан байв. Тэр хоёр сайхан амьтныг тус тусын орон дээр дараад авлаа. Хамгийн гайхалтай нь бэлгэвчгүй хийлгэнэ гэж харин ч нэг гонж юм байна. Манай өнөөдрийн энд яриад буй “Бэлгэвчийн хэрэглээг 100 хувьд хүргэх” хөтөлбөр тэгэхэд тэнд биеллээ бүрэн олсон байжээ, одоо бодоход.
ХДХВ/ДОХ-той тэмцэх сурталчилгааг олон түмэнд хэрхэн хийх талаар суралцаж ахуй дор ийм юм хийж буйгаа бодохоор нэг бодлын өөрийгөө зэмлэмээр. Гэхдээ тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхэд биечлэн суралцаж байгаагаа бодохоор бас баярлам ажээ. Эр л амьтан болохоор элдвийг бодолгүй яах вэ. Хүн ер нь их сониуч амьтан юм. Жинхэнэ сургалт дотор нь суугаа би ингэж байхад бусад хүн яах бол гэж бодохоос айдас ч хүрэх шиг. Хавьталт болгон бэлгэвчтэй нь хачин ч харин хожим хойноо хэр сайн үр дагавартай болохыг тэр мөчид л бүрнээ ухаарав. Филиппин бүсгүйчүүдийн бие булбарай гэдэг нь дэндүү. Харин нэг сонин зүйл ажиглагдав. Манай хүүхнүүдээс сааль, салхины сайхан үнэр сэнхийдэг бол тэднээс нэг тиймэрхүү арьсны эхүүн үнэр ханхалмой. Магадгүй янз бүрийн үнэртэн танартан түрхээ биз хэмээн бодов. Тэгэхдээ л элдэв чамин үнэртнээс нэг л өөр үнэр байсныг Иванов ч ажигласан байлаа. Хамар цоргисон хачин үнэр харин ч тачаалын галыг бадраан галзууруулах нь гоёыг хэлээд яахав. Бүх зүйл ёсоор болж бэлгийн ажил эхлэх үед тэдний мэргэжлийн ур чадвар хөдлөв үү гэлтэй сексийн жинхэнэ ид шидийг гаргасныг үгээр илэрхийлэх аргагүй. Яраглаж, янцаглах нь хүртэл цаанаа л нэг урин тачаангуй. Миний дор махан биетэй хүн хэвтэнэ үү, үгүй юү хэмээн шалгамаар зөөлөн булбарай байв аа.
Эхний сексийг энгийн буюу олны мэддэг байгалийн байрлалаар хийжээ. Хөөрхөн бор филиппин бүсгүйн хөх, умдаг дороос тулан хоёр хөлөөрөө ууцаар нь ороон займчих нь үнэхээр хосгүй бас урлагтай. Хийлдэг завин дээр хэвтээд Хөвсгөл нуурынхаа хөх цэнхэр мандал дээр хөвөн тарвалзах мэт таатай мэдрэмж төрөх нь тун сайхан. Сексийн эхнээс эцэс хүртэл ууц нурууг нь зогсоо зайгүй илэн таалж, энд тэнд нь хумс хуруугаа шигтгэх нь жинхэнэ ид шидийн гэхээр мансуурлыг бэлгэлмой. Нарийхан ягаан хэлнийхээ үзүүрийг шимүүлэн наш цааш хөлбөрөх нь даанч сайхан. Бүх зүйл дуусахаар бэлгэвчийг бузгай шалган, бэлэн уутанд хийн, амыг нь зангидан, хогийн сав уруу илгээх нь мэргэжлийн гэдгийг нь харуулна. Юу уухыг нь асуун авчирч аанай л аманд нь барих ажээ. Иванов жинхэнэ бод идсэн боохой мэт царайлсан амьтан хөлс дааварлан 100 татаж харагдана. Дараагийн ажлыг үйлчлэгчийнхээ санал болгосноор хананд налан босоогоор үйлджээ. Элдэв зураг, эротик киноноос харсан болохоос биеэр үйлдэж үзээгүй билээ. Санаачлагыг ямагт тэд гартаа авах бөлгөө. Хүзүүгээр нь тэврэн мөн л ууцыг нь хөлөөрөө ороон нахилзахынх нь уян налархайг хэлэх үү. Ёстой л мөнгөн ус мэт уян налархай бие нь мөнийн ерөөлт өдрөө олж төржээ, Филиппин бүсгүй минь гэмээр торгомсог мэдрэмж төрүүлэх нь таатай. Бас нэг зүйлийг сонирхуулахад халуун орон болоод тэр үү энэхүү хүнд хүчир хөдөлмөрийн дараа ихэд хөлрөх агаад тэр болгонд хүйтэвтэр бүлээн шүршүүрээр хөнгөхөн шүршиж өгөх бүлгээ. Үйлчилсэн шиг үйлчилнэ гэж үүнийг л хэлдэг болов уу гэмээр ажаам. Тэдний хэрэглээд байгаа бэлгэвч зүгээр ч үгүй өдөөгчтэй болохыг адтай Иванов ажаад орхиж. Үзсэн чинь үнэхээр сонин эд байлаа. Сатурк мэт утсан өдөөгчтэй саарал өнгийн хальсан уут харагдана. Тэр үеийн монголчууд тийм зүйл бараг мэдэх биш дээ.
Амьдралдаа анх удаа хэрэглэж буйгаа мань хүн ихэд таашаана. Таван литр пиво хийчихэд тасарч урагдалгүй даадаг орос кондом гэдэг “аварга” эдийн дэргэд хиамны хальс мэт нимгэн ч маш бөх нь сонин. Секс хийж шарз шимэн, “100” татсан шигээ суухуй дор үлгэр, зүүдний явдал мэт санагдах нь адтай. Бараг зүгээр суулгахгүй ажээ. Хүзүү толгой, ууц нуруунд иллэг хийх нь үнэхээр гайхалтай агаад мэргэжлийн төвшинд ажгуу. Нэг сонин үнэртэй тос түрхэн иллэг хийж байлаа. Их л амархан шингэж арьсыг зөөлөн гөлгөр болгодог шидтэй гэмээр тос юм. Ивановоор дамжуулан өөрийн бүсгүйгээс санаанд орсон зүйлээ асууж аснаа одоо бодоход гэнэн гэмээр ч сонин санагдана. Та нар насан туршаа ийм ажил хийх үү? гэвэл, их л аядуу инээмсэглэснээ “Яалаа гэж. Гэрээний дагуу ажиллаж төлөвлөсөн мөнгөө олоод сургуульд орохоороо орхино. Тэгээд ч насны ажил болохоор үргэлжлүүлэх боломжгүй. Бид хоёр зургаан жилийн гэрээтэй. Одоо дөрвөн жил ажиллаад болино. Тэгээд ч 25 нас хүрэхээр гэрээгээ сунгадаггүй юм. Зарим эмэгтэй арай өөр бага зэрэглэлийн газарт очиж гуч хүртлээ ажиллах тохиолдол байдаг” гэх зэргээр сонсоогүй сонин ярьж өглөө. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөрөө олж, амьдралд хэрэгтэй хэдэн “бор юм” хурааж аваад энэ ажлаа орхин амьдралын их далайд сэлэн одох зорилготой “ажилчин охид” байлаа. Байр байдлаас нь харвал үнэн бололтой байсан шүү. Дараагийн ажил хэвтээ агаад арын байрлалаас үйлдэгдэх ёстой ажээ. Могой мэт мушгиралдан орооцолдон үйлджээ. Бас л сонин байлаа. Эр хүнд ачаалал багатай байрлал шиг санагджээ.
Бүсгүйн хөдөлгөөн бүхнийг удирдаж авай. Ёсоор болгов. Ингээд жаахан амрах болов. Хамт амрах юм бодсон чинь тэд тэгж болдоггүй гэнэ. Өглөө яван явтлаа унтахгүй бөгөөд үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хангах ёстой юм байна. Массаж хийж унтуулаад сэрэхэд нь хажууд нь сууж байжээ. Сэрэнгүүт шээлгээд шүршүүрт оруулан/шүрших төдий/ уух зүйлийг нь авчирч аманд нь барина. Тэд хоногоор үйлчилснийхээ маргааш амардаг гэсэн. Хэрэв хүсвэл орой цагаар үйлчилдэг гэнэ лээ. Эр хүний амьтанлаг араншин хөдлөн элдэв зан гарган бэлгэвчгүй ганц хийх гээд бүр яджээ. Тэр тал дээр ёстой хатуу байлаа. Бусдаар жинхэнэ “ОК” ажээ. Хэсэг ууж, идэж тэврэлдэж суугаад дахин ажил хийх болоход Иванов солих санал гаргав. Чи өөрөө хэл гээд, хэдэн үг солихыг нь багцаалдвал зөвшөөрсөн янзтай харагдана.. Та хоёр л ойлголцвол бидэнд асуудал үгүй гэжээ. Хоёр хүүхнээ сольж өвөртлөөд орондоо оров. Хоёулаа энэ удаа арын байрлал санал болгосон байлаа. Морь унаж яваа хүний байрлалаар үйлдэв. Жинхэнэ жороо морь унасан залуу эр мэт цоглог загнав. Бүсгүйн бие цахилгаанаар ажиллах адил нэгэн хэмээр “жороолно”. Багадаа унаж асан борлог морины бойвор жороо явдал бүүр түүр санагдана. Түүний хөдөлгөөн бүр нь сурцтай хийгээд сониныг өгүүлэх юун. Ямар нэгэн чичиргээ бүхий эд дээр суух мэт ажээ. Дуу чимээ нь аядуу зөөлөн ч цаанаа л нэг өөр уянгалаг бөгөөд тэчьяадам санагдана. Кинон дээр гардагтай адил чих дүлийртэл учир зүггүй орилж чарладаггүй юм байна. Бэлгийн ажлын эхлэл, өрнөл, төгсгөлийг ном дүрмийн дагуу үйлдэх нь даанч гайхамшигтай авай.
Дорно дахины сексийн урлагийн гарын авлага “Кама сутра”-г бүрэн судалсан биз ээ гэмээр аяглах нь мэргэжлийн ур чадвар өндөр, нэг ёсондоо бүрэн бэлтгэгдсэнийг илтгэнэ. Хэрэглэсэн бэлгэвч бүрийг шалгаж байж хаях нь бүр бичигдсэн хууль бололтой юм. Үнэндээ ч тийм бөлгөө. Филиппинүүд тас хар нүд, хөмсөг, үстэй ажээ. Эсвэл будчихдаг ч байж мэдэх. Эднийг тусгай шалгуураар шалгаж авдаг нь ч илэрхий байв. Биеийн пропорц нь дэндүү гэхэд даан ч дэндүү зохицсон болой. Азийн хүүхнүүд цээж урт, Европынхон хөл урттай гээд согог бий бол энэ хоёр бөгс цээж, хөл гуя нь тэнцүү гэж жигтэйхэн. Бас тарган ч бус ихэд туранхай ч биш нь гайхалтай агаад амттай ажээ. Иванов нэлээд халсан тул орос хүний зангаар уухыг илүү санал болгоод эхлэв. Хоёр бүсгүй эхэндээ жаахан хазаарлаж байснаа сүүлдээ цаг уруу хяламхийснээ нэгэнт шөнө дунд өнгөрчихсөн тул дураар болог гэж бодсон бололтой зөвшөөрчээ. Хоёр бүсгүй кофе уун алжаал тайлангаа тэр хоёрын өвөр дээр суухдаа сууж, илэхдээ илсээр байсныг өгүүлэх юун. Хорвоогийн өдөр хоног ийнхүү өнгөрч нэг мэдэхэд сургалт дуусан хөлгийн жолоо нутгийн зүг залахаар бүхий л тооцоогоо хийж зогсов. Тэдний буудалласан буудал тав биш дөрвөн одтой байсан тул идсэн уусан бүхний тооцоо хийхэд Иванов тэр хоёрт тус тусд нь 800 ам. доллар гарчээ. Ингэж шатах гэж. Тэр үедээ тун их мөнгө байсныг өгүүлэх юун. Гэвч өнгөрсөн юмыг яалтай өрөө төлөөд гарцгаажээ. “Хөөрхөн бор монгол бүсгүй, Хөдөө талын цэнхэр яргуй” гэдэг нэгэн дууны үг “Хөөрхөн бор филиппин бүсгүй” гэдэг үгээр солигдон сэтгэл зүрхийг нь догдлуулж авай. Тэндээс сурч, мэдэж ирснээ тэрбээр амьдралд хэрэгжүүлсэн бөгөөд зарим нь “ХДХВ/ДОХ-той тэмцэх хууль”-д туссаныг өгүүлэхэд таатай. Өнөөгийн хүмүүс энэхүү эмгэг хийгээд эл өвчнөөр шаналагчдад өөрөөр ханддаг болсон нь ч энэ мэт сургалт, семинарын ач буй за.
URL: