Олныг “ангайлгадаг” хоёр
Онлайн ертөнцөд үзэгчдийг байлдан дагуулаад байгаа нэвтрүүлэг бол NB&Sally. Уг нэвтрүүлгийн хөтлөгчөөр хайрын дууч С.Сэрчмаа, “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Нба буюу Нямбаяр нар ажиллаж байгаа гэдгийг уншигч та андахгүй ээ.
Сүүлийн үед телевизийн олон сувгаар гарч буй элдэв янзын шоу нэвтрүүлгийн өнгө аяс хэвшмэл загварт баригдаж, улиг болсон асуултаар дүүрэн өрнөх болсон гэх шүүмжлэлийг дагуулах болсон. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийг зөвхөн NB&Sally цахим хуудсаар л гэхэд 48 мянга гаруй хүмүүс үздэг.
Телевизийн дэлгэцийн өмнө үзэгчийг уях биш, хаана ч явж байхдаа үзэх боломжтой бөгөөд шинэлэг өнгө төрхийг бий болгосон нэвтрүүлгийн хөтлөгч нар саяхан олныг ангайтайл дуулсан гэнэ шүү. Тун удахгүй бичлэгээ цахим хуудаснаа нийтлэх биз ээ.
Д.Ана
URL: