АТГ-ын даргыг наадмаас өмнө томилох уу

АТГ-ын дарга нарыг анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар Ч.Сангарагчаа Зайсан дахь хорих 401 дүгээр, Д.Сундуйсүрэн дамжин өнгөрүүлэх ангид, Ө.Алтангадас Тахир соёотод ял эдэлж буй. Тэдэнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх ирэх намраас нааш шийдэхгүй нь бололтой. Дээд шүүхийн шүүгчид ирэх долоо хоногоос амрах учраас ийнхүү хойшлох болжээ. Шүүх тэдний гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй учраас тус газрын шинэ даргын асуудлыг ярихад эрт байгаа гэнэ.

УИХ-ын зарим гишүүн АТГ-ын дарга нарыг огцруулсанд тооцохгүй, дараагийн хүнийг томилох асуудлыг ярихад эрт байна хэмээв. Гэхдээ УИХ-ын гишүүд хүмүүс наадаж байх үед цоорхойтой хууль бөөнөөр баталдаг шигээ гэнэт тус газрын даргыг томилж магадгүй гэсэн яриа АТГ-ынхны дунд байна. Уг нь энэ суудалд АНынхан хүнээ тавих санаатай байгаа сурагтай.

Гэвч хуульд зааснаар насанд хүрсэн мэргэжлийн хуульч олдохгүй байгаа нь санаа зовоох асуудал болжээ. Түүнээс гадна Дээд шүүх Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах магадлал өндөр байгаа гэнэ.

Г.РАВЖАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих