ХЕХ-ноос Н.Алтанхуягийг огцруулахад санал өгсөн найман гишүүнд хариуцлага тооцно

olloo_mn_1415357752_ab29e9409a9dc300big_500x500

АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хурал Төрийн ордонд өнгөрсөн амралтын хоёр өдөр хаалттай үргэлжилсэн билээ.

Тус хурлаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн талаараа хурлын тэргүүлэгчид болох НИТХ-ын дарга бөгөөд СБД-ийн АН-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, СБд-ийн Засаг дарга Д.Бадарсан нар мэдээлэл хийлээ.

Мөн ҮЗХ-ны хурлаар улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч намын ээлжит бус Их хурлыг ирэх сарын 8-нд хуралдуулах шийдвэрийг гаргажээ. Мөн ХЕХ-ны гаргасан тогтоолыг хэлэлцжээ. Түүнчлэн намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьж, дараа нь МАХН-тай байгуулсан гэрээний талаар хэлэлцэж ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзжээ.

Ирэх сарын 8-нд хуралдах ээлжит бус Их хурлаараа “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үр дүн болон намын үндсэн дүрэмд хамаарах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн намын даргыг солих асуудлыг Их хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргана гэлээ. Их хурлыг хуралдуулахтай холбогдуулан Ардчилсан намын генсек Ц.Оюундариар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай яригдаж байсан. Үүний дараа Хяналтын Ерөнхий хорооноос хариуцлага тооцох тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд гишүүд дэмжээгүй аж.

Мөн ҮЗХ-ны хоёр өдрийн хаалттай хуралдаанаар зарим гишүүд хоорондоо муудалцаж, гар зөрүүлэх нь холгүй байсан гэх мэдээлэлийг Д.Баттулга үгүйсгэлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих