Өмнөговь аймгийн засаг даргад шаардлага хүргүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт хуралдсан Өмнөговь аймгийн ээлжит бус ИТХ-д аймгийн МАН-ын хорооноос “Өмнөговийн эрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё” төслийг санаачлан оруулсан боловч Аймгийн засаг дарга Б.Бадраа тэргүүтэй Ардчилсан намын 20 төлөөлөгч хэлэлцэхээс татгалзаж, буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эдийн засгийн амаргүй нөхцөлд амьжиргаа нь дордсоор байгаа нутгийнхаа иргэдийг аймгийнхаа дотоод нөөц бололцоог ашиглан бодитойгоор дэмжих энэ төслөөс яагаад татгалзсан талаар тайлбар өгөхийг МАН-ын хорооны дарга Н.Амарзаяа шаардлага хүргүүлжээ. Мөн Өмнөговь аймгийн ард иргэд 51%-ийг нь эзэмшдэг “Таван толгой” ХК-иас иргэдэд олгож байгаа нүүрсний үнэ аймгийн хэмжээнд хамгийн өндөр байгааг буруушааж, иргэдийн хэрэгцээний нүүрсийг үнэ төлбөргүй өгөхийг шаарджээ.

Өмнөговь аймгийн МАН-ын хороо цаашид нутгийн иргэд өөрийнхөө эзэмшил уурхайн нүүрсийг хамгийн өндөр үнээр авч байгааг зогсоох, өрх бүрт хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгох асуудлаар тууштай тэмцэж, эрх баригч АН-аар шийдвэр гаргуулахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдээд байна.

nuurs alban bichig


URL:

Сэтгэгдэл бичих