Хулгайлсан мөнгөө тариан талбайд нуусан байжээ

Б.ЗАЯА

Хиам үйлдвэрлэлийн “Хос гарьд” компаниас өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 1-нд шилжих шөнө 185 орчим сая төгрөг алдагдсан хэрэг гарчээ. Цагдаагийнхан хэрэгтнүүдийг шуурхай эрэн сурвалжилж өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт саатуулжээ. Тэд СХД-ийн харъяат 25, 28 настай хоёр залуу байсан аж. Залуус хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт тариан талбайд аваачин нууснаа хүлээжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг харуул хамгаалалтын систем байгаагүйгээс гарчээ. Тиймээс иргэд аж ахуй нэгжүүдийг үнэтэй эд хөрөнгө, бэлэн мөнгө бүхий байр сууцаа дохиолол хамгаалалттай болгохыг цагдаагийнхан анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих