АНХААР !!! Малд зориулсан бэлдмэлийг Монголчууд хорт хавдрыг устгах зорилгоор хэрэглэж байна
Хорт хавдар, элэг, ходоод зэрэг бүх төрлийн өвчинд сайн гэх ам дамжсан яриагаар иргэд АСД 2Ф, АСД ЗФ гэсэн малын эмийг ихээр хэрэглээд удаж байгаа. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргасан байна.
Тус сэрэмжлүүлэгт “Хүний аливаа өвчинд сайн” гэсэн ам дамжсан яриагаар АСД ЗФ, АСД 2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байна. Эдгээр эмийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулан ҮХААЯ-ны “Малын эмийн салбар зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж “Монгол Улсын малын эмийн бүртгэл”-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг. АСД ЗФ, АСД 2Ф эмийг хүн эмнэлгийн бус мал эмнэлгуйн хэрэглээнд зориулан гаргасан. Иймд дээрх эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэсэн байв.
Мөн аливаа эм, бэлдмэлүүд өөрийн үзүүлдэг сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед гаж нөлөө илэрч болох талтайг анхаарна уу” гэжээ.
Дээрх эмийг биогенийн аргаар гаргаж авдаг бөгөөд эвэрт амьтан, хонь, морь, нохой, гахай, шувууны төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах, хоол боловсруулах эрхтний хямрал, яр шарх гээд бүх төрлийн өвчинд гадуур болон дотуур хэрэглэх зориулалттай аж. Гэтэл манай иргэд амнаас ам дамжин энэхүү эмийг хорт хавдар, элэг, ходоодны шарх зэрэгт эмчийн зааваргүйгээр өргөн хэрэглэдэг байна. Ялангуяа Сэлэнгэ аймагт энэхүү эмийг хэрэглэж үзээгүй хүн бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Улмаар Сэлэнгийнхэн дээрх эмийг ойр дотныхондоо зөвлөснөөр амнаас ам дамжигдан иргэд өргөнөөр хэрэглэх болоод байгаа юм.
Ингээд энэ эмийн гарал үүсэл, малын эмийн санд хэзээнээс бүртгэгдсэн зэрэг мэдээллийг авахаар Үйдцвэр хөдөө аж ахуйн яамыг зорилоо. Тус яаманд малын эмийн хэлтэс гэж байх агаад мөн малын эмийн салбар зөвлөл гэж байдаг аж. Энэхүү зөвлөлөөр манай улсад орж ирж байгаа малын бүх эм бэлдмэлийг судалж бүртгэж авдаг газар юм байна. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатартай уулзахад “АСД 2Ф, АСД ЗФ эмийг Орост 1943 оноос малд зориулж үйлдвэрлэж эхэлсэн. Манай улс АСД 2Ф эмийг 2013 онд малын эмийн бүртгэлд бүртгэсэн. Харин АСД ЗФ эмийг 2014 онд буртгэсэн. Энэхүү хоёр эмийг “Астра” фарм болон “АВС” импекс оруулж ирэх зөвшөөрөлтэй. АСД 2Ф эм нь малын бүхий л төрлийн эрхтэн системийн өвчлөлийн үед хэрэглэдэг. Уг эмийг биоген буюу малын бэлдмэлээс гаргаж авдаг учраас хүн хэрэглэх ямар ч заалт байхгүй” гэв.
Хүнд хамгийн чухал зүйл эрүүл мэнд байдаг. Гэтэл манай иргэд эмчийн заавар зөвөлгөөгүйгээр, эмийн бүртгэлд ч бүртгэгдээгүй малд өгдөг энэхүү бэлдмэлийг ам дамжин өргөнөөр хэрэглэж байгаа нь харамсалтай.
Uls.mn
URL: