Нөхөрлөлийн хүчээр хүү, нохой хоёр бие биенээ аварчээ

Б.ТӨГС

Бяцхан хүү, нохой хоёр бие биенээ олж, улмаар нэгнийхээ амийг аварсан гайхамшигт түүх. Үүнийг жинхэнэ гайхамшиг, аз жаргал гэхээс өөрөөр нэрлэх аргагүй юм. Юнона бол хоньчин нохой. Түүнийг өвдсөний дараа эзэн нь малын хоргодох байранд оруулжээ. Унтуулах тариа хийж болох байсан ч төгсгөл нь тодорхой тул тэнд нь орхихоор шийдсэн байна.

 

Гэвч эцсийн мөчид түүнийг энэхүү бяцхан хөвгүүн аварсан байна. Лукас бодисын солилцооны ховор төрлийн өвчтэй гэж оношлогджээ. Түүнийг хамгийн уртдаа 14 нас хүрнэ гэж эмч нар хэлэв. Хүүд өдөр тутамд нь маш их арчилгаа хэрэгтэй байсан тул түүний эцэг сургуультай нохой хайж эхэлжээ. Учир нь хүүхэд хүчилтөрөгчөөр дутах зэрэг аюултай байдалд ороход дохио өгөх зайлшгүй шаардлагатай байжээ.

 

Гэвч эмч нар нохой хүүд тусалж чадахгүй гэж хэлж байжээ. Харин Лукасын аав итгэсээр байлаа. Учир нь тэрээр интернэтээс Юнонагийн тухай олж уншаад, хэн нэгэн далдын хүч түүнд энэ нохой чадна гэж хэлсэн тухай дурсчээ. Тиймээс тэрээр эхнэрийнхээ хамт малын байранд очиж хүү, нохой хоёрыг танилцуулав. Тэр үед анхны уулзалтаар тэдний нөхөрлөлд итгэж болохыг эцэг, эх нь мэдэрсэн гэдэг.

 

Бүх үйл явц бодож байснаас илүү амархан, хялбар байсан байна. Юнона нохой хүүтэй байнга хамт байж, туслалцаа хэрэгтэй үед эцэг, эхийг нь дууддаг болжээ.

 

Нэг удаа нохой хүүгийн тэргэнцрийг тойрон гүйж, хамраа байнга хүргэн дуугарч байсан гэнэ. Үүнийг харсан эцэг, эх нь хүүд нь нэг зүйл тохиолдож гэж мэдээд гүйж иртэл, Лукас хүчилтөрөгчийн дутагдалд орж нүүр нь хөхөрсөн байж. Ийнхүү анх удаа Юнона хүүг аварсан нь тэр.

 

 

Тэд уулзсан өдрөөсөө л салахгүй, үргэлж хамтдаа байх болжээ. Юнона нохойн өвчин ч эдгэрч, зүрх сэтгэлээрээ хүүг сахин хамгаалах болсон байна. Тэдний нөхөрлөл үнэхээр итгэмээргүй гайхамшгийг авчирсан нь энэ.

 

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих