Хаяж гээсэн iPhone буцааж олох боломжтой

a5fc1a87d4953bf9618d44078fb2569cc927e862

Passcode ашиглахгүй байх ёстой

Passcode хийгдсэн утас гээгдсэн үед олсон хүн ямар ашиглах боломжгүй болхоор тэр хүн тэр утсыг аль нэг газар сэлбэгэнд өгөх эсвэл ямар нэг боломжит арга хүлээн хадгалах гэсэн хоёр сонголттой үлддэг.

Passcode оруулаагүй үед 

Мэдээжийн хэрэг та  Passcode оруулаагүй утас олох боломжтой гэхдээ ор тас юу ч хийгээгүй утас олох бол боломжгүй шүү!!! гол нь iCloud тохиргоо гэдэг зүйл асаасан байж утсаа олох магадлалтай байдаг.

iCloud гэж юу вэ?

iCloud нь apple-с танд зориулсан үйлчилгээ бөгөөд үүлэн тооцоолуурт суурилсан систем буюу “cloud computing” юм.iCloud утас дээрээ оруулснаар та утасныхаа контентууд болох зураг тэмдэглэл дугаарын жагсаалтыг Apple-с өгсөн сервер дээр байрлуулах боломжтой байдаг
Таны өөрийн Apple ID оруулан Apple-д бүртгүүлсэн утас Apple серверт интернэт холбогдсон үед өөрийн байршил болон өөрт оруулсан контент болох дуу зураг майл тэмдэглэлийг байнга илгээх боломжтой байдаг.

зураг 1 : Apple iCloud

 

Таны гээсэн утас iCloud дээр Find My iPhone тохиргоо асаалттай байвал олох боломжтой бөгөөд учир нь таны утсыг олсон хүн ашиглаж болох хэдий ч тэр хүн үнэгүй вайфай “WiFi” ашиглаж орох мөн   ВайФай “WiFi” сүлжээнд орж зураг авах дугаар хадгалах гэх мэт утас дээр хийгдэж болох үйлдэл дээрх зураг 1 дээр шиг apple-н сервер дээр бичигдэх юм. Та www.icloud.com сайтаас өөрийнхөө утасыг хаана байгаа мэдээлэл авч болно.

Утас хэдий өөр эзэмшигч болон тэр ашиглаж байгаа этгээд бүрэн ашиглах боломжтой байгаа хэдий ч тэр утсыг та бүрэн хянаж байгаа гэсэн үг юм шүү

iCloud асаалттай байх үед

Таны утасыг ашигласан хэн нэгэн ямар нэг байдалаар Вайфай “Wi-Fi”сүлжээнд орсон тохиолдолд байршил нь танд майлээр болон  www.icloud.com дээр хэзээ хэдэн цагийн үед хаана байсан гэсэн мэдээлэл газрын зурагтай харагдах болно.

Зураг 2 Байршил мэдэх

Мөн та нэгэнт Passcode асаалттай болон тохируулсан утсыг хаясан бол Lost mode асаах хэрэгтэй  та утасаа apple-н серверт албан ёсоор гээгдсэн эзэмшигч дээрээ тус утас байхгүй байгаа гэж оруулсан гэсэн үг бөгөөд тэр утсыг олсон хэн нэгэн ашиглах боломжгүй болдог.

Хэрхэн iCloud асаах вэ?

iCloud асаах тулд та эхлээд өөрийн гэсэн apple ID хаяг зайлшгүй хэрэгтэй байдаг
Хэрэв байхгүй бол эндээс нээх заавар үзээрэй

Settings -> iCloud гэж ороод өөрийнхөө Apple ID оруулаад хамгийн доор байрлах  Find my iPhone хэсгийг асаах хэрэгтэй

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих