Алганыхаа хээг уншиж сурцгаая
Алганы хээг уншиж, өнгөрсөн болон одоог зөгнөх нь Энэтхэг болон цыгануудаас улбаатай зурхайн арга барил юм. Таны алган дээр бусдаасаа тод гурван гол зураас байх ёстой. 1. Үндсэн мэдэгдэхүүн: Эмэгтэй хүний баруун гарын зураас төрснөөс хойш өөрчлөгддөггүй. Харин зүүн гарын зурааснууд туулж өнгөрүүлсэн зүйлсээс шалтгаалан хувьсаж болдог. Эрэгтэй хүний хувьд энэ нь эсрэгээрээ юм. Тиймээс та төрөхөөс оноогдсон хувь заяагаа унших уу, аль эсвэл өнөөдрийг хүртэлх амьдралынхаа замналыг унших уу гэдгээ өөрөө шийдэж, баруун зүүн гарын аль нэгийг сонгох ёстой.
2. Зүрх, оюун ухаан, амьдралын гол зураасуудаа тогтоо.
3. Зүрхний зураасыг унших нь: Энэ зураас нь сэтгэл санааны тогтвортой байдал, романтик харилцаа, уур бухимдлыг илтгэдэг.
• Долоовор хурууны доохно хавиас эхэлсэн бол: Хайр дурлалынхаа амьдралд сэтгэл хангалуун жаргалтайн шинж.
• Дунд хурууны хавиас эхэлсэн бол: Хайр дурлалын тал дээр материалист, амиа бодсон хандлагатай.
• Долоовор, дунд хурууны голоос эхтэй бол: Амархан дурламтгай.
• Богино, шулуун байвал: Романтик явдалд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Харин сексийн өндөр мэдрэмжтэй.
• Амьдралын зураасанд хүрсэн бол: Сэтгэл нь амархан шархалдаг.
• Урт, долгионтой: Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг.
• Шулуун, оюун санааны зураастай паралель: Сэтгэл хөдлөлөө сайн барьдаг.
• Дундаа цагирагтай: Гунигтай, бухимдалтай.
• Зүрхний зураасыг огтолсон жижиг жижиг зураасуудтай: Сэтгэлийн гүн шархтай.
4. Оюун ухааны зураасыг унших нь: Оюуны чадамж, юмсыг танин мэдэх ухаан, мэдлэгийг илтгэнэ. Муруй оюуны зураас нь бүтээлч, ургуулан бодох чадварыг харуулдаг бол шулуун гүн зураас нь бат бөх үзэл бодол, хөдөлгөөнгүй байдлыг харуулна.
• Богино зураас: Биеийн хүчний ажлыг илүүд үздэг хүн.
• Муруй, хэлбийсэн шулуун биш зураас: Бүтээлч.
• Амьдралын зурааснаас салангид байвал: Адал явдалд дуртай, амьдралын өндөр тэмүүлэлтэй.
• Долгионтой зураас: Анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүй. Нэг юмыг удаан бодохоос залхдаг.
• Гүн, урт зураас: Бодол санаа нь ойлгомжтой, төв.
• Хугаралтай зураас: Оюун санааны зөрчил.
5. Амьдралын зураасыг унших нь: Эрхий хурууны хавиас эхлээд алганы доод хэсэг хүртэлх нумарсан хэлбэртэй зураас. Амьдралын томоохон өөрчлөлтүүд, ерөнхий ноён нуруу, эрүүл мэнд, наслалтыг тодорхойлогч юм.
• Эрхий хуруутай ойрхон эхтэй байвал: Ихэвчлэн ядрангуй байдаг.
• Сайн нумарсан: Хангалттай их эрч хүчтэй.
• Урт гүн зураас: Урт наслана.
• Богино, бүдэг: Бусдад амархан мэхлэгддэг.
• Хагас дугуй хэлбэртэй: Хүч чадал, урам зоригтой.
• Шулуувтар, алганы ирмэгтэй ойрхон байвал: Харилцааны тал дээр хашир хянамгай.
• Хэд хэдэн амьдрлын зураас: Маш урт наслана. Боломжоор дүүрэн байдаг.
• Дундаа цагирагтай: Хүнд бэртэж байсан.
• Хугаралтай: Амьдралын хэв маягын гэнэтийн өөрчлөлт.
Үүнээс гадна хүний гарын хэлбэрээр зан араншинг нь тодорхойлж болдог
1. Газар: Дөрвөлжиндүү, бахим гар хуруу, ширүүн арьстай, алганых нь урт дунд хурууных нь урттай тэнцүү хүн бол үзэл бодлын хувьд тогтвортой, заримдаа зөрүүд, хариуцлагатай, материалист хүмүүс байдаг.
2. Агаар: Урт хуруутай дөрвөлжиндүү хэлбэр, алгынх нь урт хурууныхаасаа богино байдал, доороос эхэлсэн эрхий хуруу, хуурай арьс, товойж гарч ирсэн хурууны үетэй хүн бол нийгэмтэйгээ ойр, яриа хөөрөө сайтай, хэн нэгнээр хорьж цагдуулах дургүй, юмсыг янз бүрийн аргаар туршиж үзэх сонирхолтой байдаг.
3. Ус: Урт зуувандуу хэлбэрийн алга, урт уян хатан хуруутай, алганых нь урт хурууныхаа урттай тэнцүү боловч алганыхаа өргөнөөс богино хүмүүс нь бүтээлч, авхаалжтай, энэрэнгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч бүрэг ичимхий, өөртөө төвлөрсөн, юмсыг чимээгүйхэн зөн совиндоо найдаж хийдэг.
4. Гал: Дөрвөлжин, тэгш өнцөгт хэлбэрийн алга, ягаан улаа бутарсан арьс, богино хуруутай, алганых нь урт хурууныхаа уртаас илүү хүмүүс бол эмх замбараагүй, өөдрөг, сэтгэлийн тэмүүлэлтэй, заримдаа аминчхан, түргэн зантай, нээлттэй байдаг аж.
URL: