Засгийн газар УИХ-аас давсан шийдвэр гаргасныг гишүүд эсэргүүцэв

Монгол улсын Засгийн газар Улсын Их Хурлаас давсан шийдвэр гаргажээ. Монголын Хөрөнгийн биржийн менежментийн хувьчлалын 14.2 сая ам долларын төлбөрийг их хурлын зөвшөөрөлгүй ирэх төсвийн тодотголоор батлуулна гэж тооцон арилжааны банкуудаас авч тооцоо хийжээ. Гэтэл УИХ онцгой анхааруулж эрх мэдэл авсан Лондонгийн хөрөнгийн биржид тэр их мөнгийг төлөхгүй гэвэл ихээхэн том асуудал үүсч мэдэх магадлалтай гэнэ. Жилийн хүү нь нэг тэрбум төгрөг хол давж байгаа мөнгийг ядуу Монгол төлөх нь зүйлд нийцэхгүй гэх гишүүд их байгаа юм. Мөн лобби будилаан их байгаа гэнэ. Хөрөнгийн бирж дампуурч байж мэднэ. УИХ батлаад өгсөн ч энэ бол хууль зөрчсөн Засгийн газрын үйлдэл болж таарч байна.
niigem.mn


URL:

Сэтгэгдэл бичих