Өнгөрч буй долоо хоногт дэлхийн улс төрд юу өрнөв

uls_545da2d448aac_1Uls.mn вэб сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийн улс төрд болсон долоон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Умард Солонгос яриа хэлэлцээ хийхээс татгалзав

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Инчон хотод Умард Солонгосын нөлөө бүхий албан тушаалтнууд зочилсон. Ингэхдээ Өмнөд Солонгосын албаны хүмүүстэй уулзаж, аравдугаар сарын эцэс, эсвэл арваннэгдүгээр сарын эхээр дээд түлшний уулзалт хийхээр зөвшилцсөн юм. Энэхүү хэлэлцээрийг дараа Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэг бүлэг Пхеньяны эсрэг суртал нэвтрүүлэг бүхий бөмбөлгүүдийг Умард Солонгосын хийлийг давуулан хөөргөжээ. Иргэний нийгмийн бүлгийн энэхүү үйлдлийг хориглох эрх зүйн үндэслэл Өмнөд Солонгост байхгүй юм байна. Тиймээс хоёр Солонгосын харилцаа цаашид дордож болзошгүй гэж ажиглагчид үзэж буй аж.

“Лалын улс” бүлэгдэлд агаарын цохилтоо өгчээ

Канадын агаарын цэргийн хүчин Ирак дахь “Лалын улс” бүлэгдэлд агаарын анхны цохилтоо өгсөн талаар Итар тасс агентлаг мэдээлсэн байна. Канадын Батлан хамгаалах яам “Эвслийн түншүүдтэй харилцан уялдуулан, хоёр “CF-18” сөнөөгч онгоц 500 фунт жинтэй “GBU12” лазерын удирдлагатай бөмбөгөөр “Лалын улс” бүлэглэлд цохилт өгсөн” гэж мэдэгдэлдээ дурджээ.Зургаан  “F-18” сөнөөгч онгоц, хоёр “CP-140 Аврора” далайн эргүүлийн нисэх онгоц, нэг “CC-150 Polaris” агаарт түлш цэнэглэдэг нисэх онгоц зэргийг “Лалын улс”-тай тэмцэхээр Канадын Ерөнхий сайд Стивен Харпер илгээсэн байна..

ОХУ баллистик пуужин туршлаа

ОХУ-ын Стратегийн зориулалттай пуужинт цэргийн анги “РТ-2ПМ2” тив хоорондын баллистик пуужин харваж, туршав. Уг пуужинг ОХУ-ын хойд нутгийн Архангельск мужийн “Плесецк” сансрын буудлаас арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хөөргөсөн байна. “РТ-2ПМ2” пуужинг сайжруулах замаар шинэ үеийн тив хоорондын баллистик пуужинг 2025 он гэхэд бэлэн болгох зорилго тавьсан болохыг ОХУ-ын стратегийн зориулалттай пуужинт цэргийн ангийн  хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Андреев наймдугаар сард мэдэгдэж байжээ.

Герман ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэв

Германы Засгийнгазар Украины зүүн нутагт болсон маргаантай сонгуулийг хүлээн зөвшөөрөхөөстатгалзав. Хэрвээ байдал цаашид дордвол ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ. Германы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Стеффен Сейберт “Өөрийгөө бүгд найрамдах улсаар тунхагласан Донецк болон Луганск мужийн ерөнхийлөгч нарыг сонгосон гэж байгаа нь “хууль бус” бөгөөд “хууль эрхзүйн ямар ч хамаарал байхгүй юм.Энэ сонгууль  байдлыг тогтворжуулахад  хувь нэмэр оруулахгүй. Харин ч эсрэгээрээ хямралыг улам дэвэргэнэ” гэв.

Путин Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болов

Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэлээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлсэн байна. Нэр хүнд бүхий энэ жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүлж буй Оросын Ерөнхийлөгчийн дараа Цагаан ордны эзэн Барак Обама бичигджээ.

Гуравдугаарт, БНХАУ-ын дарга Си Зиньпин орсон бол дөрөв, тавдугаарт, Ромын пап Франциск болон Германы Канцлер Ангела Меркель бичигдсэн байна. Жагсаалтын эхний аравт АНУ-ын Холбооны нөөцийн системийн /Төвбанк/ тэргүүн Жанет Йеллен /зургадугаарт/, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс /долдугаарт/, Европын Төвбанкны тэргүүн Марио Драги /наймдугаарт/ нар багтжээ. “Google” компанийг үүсгэн байгуулагчид болох Сергей Брин, Ларри Пейж нар есдүгээрт орсон байна. Аравдугаарт,  Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон бичигдсэн байна.

Орос, Хятадын арми хамтран ажиллана

Стратегийн 17 дахь удаагийн зөвлөлдөөний үеэр Хятад болон Орос улс цэргийн хамтын ажиллагааны чухал ач холбогдолтой төслүүдийн тухай хэлэлцээрүүд байгууллаа гэж хоёр орны цэргийн албаны хүмүүс мэдэгдэв.

Энэ удаагийн зөвлөлдөөнөөр чухал салбаруудад хамтран ажиллахаар тохиролсон байна. “Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ой 2015 онд тохиох бөгөөд энэ нь Орос, Хятадын армийн хамтын ажиллагааны хувьд чухал жил аж.

Террорист бүлэглэлүүдийн томоохон халдлагыг үйлдэхээр төлөвлөж байжээ

Афганистан, Пакистан дахь “Энэтхэгийн можахедууд” бүлэглэлийн босогчдыг “Аль-Каида” байгууллага бэлтгэж байгаа тухай “Hindustan Times” сонинд мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр“Аль-Каида” болон “Энэтхэгийн можахедууд” бүлэглэл хоорондын хэлэлцээг Энэтхэгийн тагнуулын алба дундаас нь зогсоож, мөн сэжигтнүүдийг байцааж чадсан байна. Ингэснээр тэд тус хоёр террорист бүлэглэлүүд бүс нутагт томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг тогтоожээ.

Бэлтгэсэн: Н.Зоригт


URL:

Сэтгэгдэл бичих