Хакерууд 53 сая мэйл хаяг, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлжээ
АНУ-ын жижиглэн худалдааны Home Depot компанийн сүлжээнд халдсан хакерууд 53 сая мэйл хаяг болон олон сая хэрэглэгчийн төлбөрийн картын мэдээллийг хулгайлсан талаар компанийн төлөөлөгч мэдэгдлээ. Тэдний мэдэгдэж буйгаар хакерууд энэ оны 4-9 дүгээр сарын хооронд борлуулагчийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээр сүлжээнд нэвтэрсэн байна. Түүнчлэн энэ хэргээс өмнө хакерууд мөн 56 сая дебет болон кредит картны мэдээллийг хулгайлсан талаар мэдэгдэж байсан билээ. Энэ нь хэдийнэ Target жижиглэн худалдааны компанийн мэдээлэлд халдсан хэргийг хулгайд алдагдсан олон сая хэрэглэгчийн мэдээллээрээ гүйцэж түрүүлэн, рекорд тогтоосон гэдгийг ажиглагчид тэмдэглэжээ.
undesten
URL: