Өнгө хүмүүсийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг

bbbbbbbbbbbbbbbbӨнгө хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ. Таны сонгосон өнгө эрчүүдтэй харилцах хүсэл, шаардлагыг илэрхийлж чадаж байна уу?. Тэгвэл энэ бяцхан тестээр өөрийгөө шалгаарай.

Эхлээд ногоон, ягаан, улбар шар өнгөөс өөрийн дуртай эсвэл таатай санагдсанаа сонго.
Энэ нь заавал танд зохидог, эсвэл танай орон сууц, машины өнгө байх албагүй. Тодорхойлолтыг уншаад өнгөнүүдийн онолын дагуу эрэгтэй хүнтэй харилцах харилцаа, хайр дурлалын хэв загварынхаа тухай мэдэж аваарай.

 

 

 

 

Ногоон өнгө сонгосон бол…

woman-with-green-silk-dress-fantasy-wallpaper-3438Та анх эрэгтэй хүнтэй уулзахдаа ажил хэрэгч, хүндэтгэлтэй байдлаар амьдралын тухай илэн далангүй яриа өрнүүлдэг. Албан ёсны ёсолгоо хийж, сээтэн хаяж цаг алддаггүй. Эр хүнийг тав тухтай байлгаж хүндэтгэл хүлээх талаар санаа тавьж чаддаг. Та эмэгтэй хүнийхээ зөн билэгт итгэдэг, туршлагатай сонсогч байж ярианаас чухлыг нь ялгаж ойлгох чадвартай, түүн дээрээ тулгуурлан ухаалаг зөв дүгнэлт хийдэг. Сохор дур сонирхолд хөтлөгддөггүй. Эсрэг хүйсийнхний оюун ухаан, биеэ авч явах чадвар нь сонирхлыг тань хамгийн түрүүнд татдаг. Чухам эр хүний оюуны чадавхи, хүрсэн амжилт таныг татдаг гэсэн үг.
Таны аюулгүй байдлыг хамгаалж, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тийм хүнтэй л гэр бүл болно. Энэ нь зөвхөн элбэг хангалуун байдал, асар том байшин төдийгүй хайр халамж, маргаашдаа итгэх итгэл гэсэн үг юм. Таны хажууд байгаа эр энэ бүхнийг, түүнчлэн сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг танд өгнө. Ногоон өнгийг таалагчид сэтгэл нь хувирдаггүй сайн хүнтэй л гэр бүл болдог.
Гэхдээ та шинэ гэсэн бүхнийг шууд хүлээн авдаг, заримдаа гэнэн байдаг. Энэ зан чанар ажил хэрэгч байдалтай нийлээд жинхэнэ хайр дурлалаа хайхад саад болж магадгүйг анхаар. Олонхи эрчүүд таныг буруу ойлгож, та хууртагдах нь цөөнгүй.

Ягаан өнгө сонгосон бол …

woman-in-pink-dress-wallpapers_28881_1280x800Та эрэгтэй хүнтэй уулзаад “гал дөлөөр бадардаг”. Түүний эрч хүч, амьдралын шунал хүсэл таныг татдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ танд тав тух, амар амгалан авчрах, тайвшруулах, эвтэй байж чадах эр хүн хэрэгтэй. Таны урам зориг эрчүүдийг өдөөж, тэд эрч хүч сэлбэхийг мэдэрч, сэтгэл дүүрэн болдог.
Та маш үнэнч. Таны хувьд харилцаа үргэлж чухал, шинэ дурлал бүр үхэл хүртэл мөнх байдаг. Ирээдүйн нөхрөө сонгохдоо түүний бүх сайхан зан чанараас илүү гадаад үзэмжийг илүүд үздэг. Ягаан өнгийг таалагчид найз бүсгүйчүүдийнхээ нүдийг унагасан сайхан эртэй гэр бүл болдог. Энэ сайн уу эсвэл муу юу гэдгийг та тунгаана биз.
Бяцхан санамж: Дотоод сэтгэл шигээ тийм сайхан эрд зүрх сэтгэлээ өг. Тэднийг үзэмж, хувцсаар нь бус үйл хөдлөлөөр нь сонго.

Улбар шар өнгө сонгосон бол…

woman_in_red_dress_painting-t2
Та хүчтэй, тачаангуй, дурламтгай. Ийм байдлыг хайхрамжгүй эрчүүд ч зүгээр орхино гэж үү? Та мэдрэмжид их найддаг. Заримдаа хүнд хүрээд л шууд та хоёрын харилцааны хүч чадлыг ойлгож, шүргэлтээс оч бутрах мэдрэмж авдаг. Харилцан ярилцагчийнхаа гарт эелдгээр хүрэнгээ та түүнийг анхааралтай сонсож, тэр ямар ч хамаагүй хүн биш гэдгийг илэрхийлж чаддаг. Эрэгтэйчүүдийн гадаад үзэмжийг анхаардаг боловч ухаалаг, биеэ сайхан авч явдаг, сайхан ааштай хүнтэй гэрлэнэ. Хайртай хүндээ л өөрийгөө зориулдаг, ер нь үнэнч, тууштай. Ямар нэг юманд сургах, оюун ухааны хувьд илүү гарах эрэгтэй танд хэрэгтэй. Та үргэлж урагш “тэмүүлж”, хөгжиж, шинийг мэдэхийг эрмэлздэг. Улбар шар өнгийг таалагчид ухаалаг эрчүүдтэй л гэр бүл болдог.
Санамж: Та эрэгтэй хүнтэй танилцахдаа хэт мэдрэмтгий зан аашаа нуух хэрэгтэй. Хурц ухаан, мэдлэгийн өргөн хүрээг тань тэр харах болно. Иймээс ухаалаг “их мэдэгч” бүсгүйчүүд үнэн хэрэгтээ яг л бусдын адил нарийн мэдрэмжтэй, эмзэг байдаг гэдгийг түүнд ойлгуулахыг хичээгээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих