Дээд шүүхээс нийтлэлийн уралдаан зарлав
Улсын Дээд шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд “Шүүх ба хүний эрх” сэдвээр нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.
Шилдэг бүтээлийн уралдаан нь энэ сарын нэгнээс ирэх 3 дугаар сарын нэгний өдрийг хүртэл зарлаж байгаа ба бүтээлдээ Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхээс хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээсэн, хамгаалсан байдлыг энгийн, ойлгомжтой, тод томруун дүрслэн харуулах, шүүх хүний эрхийн баталгаа болох талаар дүгнэлт, бодомжийг тусгасан байх аж. Уралдааны материалыг ирэх оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст хүлээн авна. Бүтээлийг телевиз, радиогийн буюу сонин, сайтын гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр эхний 3 байрт шагнал олгоно. Шагналын нийт сан 7.6 сая төгрөг бөгөөд тэргүүн байрын эзэн 1.5 сая төгрөг гардах юм. Харин 2 дугаар байрын бүтээлд 1.3 сая төгрөг гардуулах бол 3 дугаар байрт шалгарсан сэтгүүлчийг 1.0 сая төгрөгөөр байлах аж.
URL: