Монгол улс ба Айчигийн зорилт

Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцид манай улс 1993 онд элсэн орж, улмаар 1996 онд Монгол улсын Засгийн газар “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр“-ийг баталжээ.

Энэхүү биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний зөв зохистой ашиглалтыг зохицуулах олон улсын конвенцийн 12 -р хурал 2014 оны 10 сарын 6-17-ны хооронд Солонгосын Пёнчан хотноо болж Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ажилтан Доржгүрхэмийн Батболд, Ойдовын Энхтуяа зэрэг хүмүүс оролцжээ.

tailan

Мөн энэхүү конвенцийн Монгол дахь хэрэгжилтийн тавдугаар тайланг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тайлагнажээ.

http://www.cbd.int/doc/world/mn/mn-nr-05-mn.pdf

Тус конвенцийн гишүүн орнууд биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд „Айчигийн зорилт“- ыг биелүүлэх үүрэгтэй.

 

Айчигийн зорилт гэж юу вэ?

Айчигийн зорилт бол биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд хэрэгжүүлэх ёстой 20 заалт юм. Жишээлбэл Айчигийн зорилтод дараах заалтууд орсон байна.

АЙЧИГИЙН ЗОРИЛТ 1: 2020 ОН ГЭХЭД БУюУ ТҮҮНЭЭС ХОЙшЛУУЛАХГҮЙГЭЭР БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ҮНЭ ЦЭНЭ, АЧ ХОЛБОГДЛЫГ ОЙЛГОЖ, ТҮҮНИЙГ ХАМГААЛАХ ЗОХИСТОЙ АшИГЛАХ АЛХМУУДЫГ ХИЙЖ ЭХЛЭХ

АЙЧИГИЙН ЗОРИЛТ 14: 2020 ОН ГЭХЭД БАЙГАЛь ОРЧНЫ ЧУХАЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮД, НУТГИЙН УУГУУЛ ОРшИН СУУГЧИД, ЯДУУ, ЭМЗЭГ БҮЛГҮҮДЭД ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ, ТУХАЙЛБАЛ, УС ЗЭРЭГ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМьЖИРГААНД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ

АЙЧИГИЙН ЗОРИЛТ 18: 2020 ОН ГЭХЭД НУТГИЙН УУГУУЛ ИРГЭД, ОРшИН СУУГЧДЫН БАЙГАЛь ОРЧИНД ХАНДАХ ХАНДЛАГА, ТҮҮНИЙ НӨӨЦ БАЯЛАГИЙГ ЗҮЙ ЗОХИСТОЙ АшИГЛАЖ ИРСЭН УЛАМЖЛАЛТ ЗАН ЗАНшЛЫГ ҮНДЭСНИЙ, ОЛОН УЛСЫН ХУУЛь, ДҮРЭМ БОЛОН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТЭД БҮРЭН ТУСГАСАН БАЙХ

Дэлгэрэнгүй…http://www.cbd.int/sp/targets/

 

Ингээд та бүхэнд саяхан Солонгос улсын Пёнчан хотноо болсон дээр дурдсан олон улсын хурал дээр Япон улсын Осакагийн их сургуулийн хэл соёл судлалын сургуулийн дэд профессор, бэлчээрийн мал ажуйн бүс нутгийн онол судлаач Имаока Рёокогийн хэлсэн үг, БОНХЯамны үндэсний тавдугаар тайлангийн дүгнэлт, тавьсан саналыг доор толилуулья.

 

 

Монгол улс 2050 он гэхэд Айчигийн зорилтыг биелүүлж чадсан анхны орон болно

1

 Санал.1

Монголын оролцогчид, төлөөлөгчид танаа

Айчигийн зорилт 18 нь “Амьд организм болон байгальд хандах уламжлалт мэдлэгийг хадгалах” гэсэн зорилготой. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйг баримжаалж Пёнчаны зорилтыг тодорхойлцгооё. Хүн байгаль зохицон амьдрах арга хэлбэр буюу нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг ханган хөгжүүлсэнээр Монгол улс бусад улс орнуудаас урьтаж Айчигийн зорилтыг биелүүлэх боломж бүрдэх юм.

Санал.2

Монголын орологчид, төлөөлөгчид танаа

Айчигийн зорилтыг үйл ажиллагаандаа ашигласанаар нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд саад учруулагч хүчин зүйлсээс зайлсхийх боломжтой. Тухайлбал, уран олборлолтоос үүдэлтэй хүний эрх зөрчигдөх, усны нөөц, усны чанар, хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэх, газрын хэвлий болон гадаргыг бохирдуулах эрсдэлийг таслан зогсоож чадна. Эрсдэлээс зайлсхийж, түүнийг таслан зогсоож чадвал Монгол улс хүн байгаль зохицон амьдрах тухай Айчигийн зорилтод богино хугацаанд хүрэхээр байна.

Санал.3

Конвенцийг хэрэгжүүлэгч талуудын 12 дахь удаагийн уулзалт (COP12)-ын нийт oролцогчидоо

Сансраас ирэх цацраг туяаны нэвтрэлтийг далай болон агаар мандлын давхрага хааж халхалж байсан учраас амьд организмын хувьсал, хөгжил явагдсан гэж үздэг. Энэ нь цацраг туяа болон биологийн олон янз байдал зэрэгцэн орших боломжгүй гэдгийг батлан харуулж байна. Иймээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх зорилготой “Биологийн олон янз байдал устаж үгүй болох аюулыг зогсооход чиглэсэн үйл ажиллагаа” –ны агуулгад “Биологийн олон янз байдлыг цөмийн аюулгүй байлгая” гэж тусган оруулцгаая. Энэ удаагийн хурлаар боловсруулан гаргах Пёнчаны зорилтод дээрх агуулгыг оруулж батлахыг хамтдаа шаардацгаая.

Санал оруулагч: Имаока Рёоко, Осака их сургууль, Хэл соёл судлалын сургуулийн дэд профессор, Бэлчээрийн мал ажуйн бүс нутгийн онол судлаач

 Миний бие 1989 оноос хойш жил бүр Монголын мал аж хуй эрхэлж буй нутаг орноор явж, малчдын амьдрал дунд орон тэдний жаргал, зовлонг хамтдаа хуваалцангаа бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийн судалгааг хийсээр өнөөг хүрсэн. Амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлсэн Монголын газар шороо бол миний эх, тэнд аж төрж, надад мал маллагааныуламжлалт арга ухааныг зааж, зөвлөсөн малчин ард бол миний эцэг билээ. Тиймээс би Монголын газар шороо болон малчин ардыг сэтгэл зүрнээсээ хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг юм.

АЙЧИГИЙН ЗОРИЛТ 18: 2020 ОН ГЭХЭД НУТГИЙН УУГУУЛ ИРГЭД, ОРШИН СУУГЧДЫН БАЙГАЛЬ ОРЧИНД ХАНДАХ ХАНДЛАГА, ТҮҮНИЙ НӨӨЦ БАЯЛАГИЙГ ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАЖ ИРСЭН УЛАМЖЛАЛТ ЗАН ЗАНШЛЫГ ҮНДЭСНИЙ, ОЛОН УЛСЫН ХУУЛЬ, ДҮРЭМ БОЛОН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТЭД БҮРЭН ТУСГАСАН БАЙХ

2011 оны 3 сарын 11-ний өдөр Японы зүүн хойд нутагт байгалийн гамшиг тохиолдож, атомын цахилгаан станц (АЦС)-аас цацраг идэвхт бодис алдагдан тархсан. Гамшгийн хохирогчид амьдрал, мөрөөдөл, орон гэр, өмч хөрөнгө, найз нөхөд, орон нутаг, сургууль, ажлын байр, тариан талбай, уул, ус, төрсөн нутгаа бүгдийг алдсан. Хирошима, Нагасакигийн араас Фүкүшимад тохиолдсон энэ зовлон бэрхшээл бусад улс орны ард иргэдэд дахин хэзээ ч давтагдах ёсгүй гэж бодож байна.

2011 оны 5 сарын 6-ний өдөр Японы Майничи сонин Япон, Америк, Монгол гурван улсын засгийн газар цөмийн хаягдал булшлах байгууламжийг Монголд байгуулах тухай123 төлөвлөгөө”-г нууцаар хэлэлцэж байсан тухай нийтлэлийг олон нийтэд дэлгэсэн. Бидний хэрэглээд хаясан, эцсийн устгал хийх арга зам нь өдийг хүртэл тодорхойгүй цөмийн хаягдалыг атомын цахилгаан станц ч үгүй Монголын газар шороонд булахыг жирийн ард иргэд хүсэх учиргүй. Ураны хүдэр олборлох, цөмийн түлш боловсруулах, атомын цахилгаан станц ажиллуулах, цөмийн хаягдал булшлах гэсэн энэ бүх шат дамжлага бүрт ялгарах цацрагийн улмаас зовж шаналах хүн, амьтангүй, цөмийн аюулгүй орчинд биологийн төрөл зүйлийн олон янз байдлыг хадгалан хамгаалах нийгмийг бид хүсэж байна.

2

Санал.1

Монголын оролцогчид, төлөөлөгчид танаа

 

Айчигийн зорилт 18 нь “Амьд организм болон байгальд хандах уламжлалт мэдлэгийг хадгалах” гэсэн зорилготой. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйг баримжаалж Пёнчаны зорилтыг тодорхойлцгооё. Хүн байгаль зохицон амьдрах арга хэлбэр буюу нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг ханган хөгжүүлсэнээр Монгол улс бусад улс орнуудаас урьтаж Айчигийн зорилтыг биелүүлэх боломж бүрдэх юм.

 o Монгол улсын 1 дэхь давуу тал:

Монголын хөдөлмөрийн насны хүн амын 4-ний 1-ээс илүү хувийг малчид эзэлдэг. 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзэхэд Монголд хөдөлмөрийн насны 1 сая 150 мянган хүн байгаагийн 330 мянган нь малчид юм. Өөрөөр хэлбэл, байгальтай зохицсон аж ахуйг хөтлөж явуулж буй хүмүүс ажил төрлөөр нь ангилсан хөдөлмөрийн насны хүмүүсийн дотор хамгийн их буюу 4-ний 1-ийг эзэлж байна гэсэн үг юм. Малчид мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд бүх аймагуудад аж төрж, үйлдвэрлэл явуулж байна. Хүн, байгаль зохицон аж төрөх нийгмийг бодитоор биелүүлж буй ажиллах хүчин Монголд аль хэдийнээ байгаа нь түүний давуу тал юм.

o Монгол улсын 2 дахь давуу тал:

Монгол улсын газар нутгийн 4-ний 3-аас илүүг бэлчээрийн талбай эзэлдэг. Монголын бэлчээрийн мал аж ахуй бол ой тайга, өндөрлөг тал, намаг, хээр тал, цөл гэсэн олон янз байдал бүхий экосистемийн давуу талыг бүтээлчээр ашиглаж, эвдэрч, элэгдэх магадлалтай эмзэг сул хэсгийг нь хамгаалах үүднээс хүн амьдрах байршлаа ухамсартайгаар өөрчлөн шилжүүлдэг мал маллагааны хэлбэр юм. Нүүдэл хийх арга хэлбэрийг ашиглаж ирсэн учраас л аж төрөх энэ ёс урт удаан хугацаанд тогтвортой өнөөдрийг хүртэл оршин тогтносоор ирсэн. Нүүдэл хийх орон зай буюу ойт хээр, хээр тал, цөлөрхөг тал бүхий газар нутгийн хэмжээ нийт нутгийн 4-ний 3-ийг эзлэн оршдог.

o Монгол улсын 3 дахь давуу тал:

Бэлчээрийн мал аж ахуй 100 хувь нөхөн сэргээгдэх мал аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Нарны илч өвс ургамлыг тэтгэн ургуулж, өвс ургамалыг мал идэхэд түүнийг 1-р гүзээн дэхь бичил биетүүд задлан жижиглэж мал аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг бий болгодог. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цус, дотор эрхтэн нь хоол, хүнсэнд ашиглагдаж, үс, ноос, арьс нь хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эд болж, малын баас хатахаараа түлш болж, эсхүл газрын бичил биетүүд түүнийг задлан буцаад өвс ургамлыг тэжээж тэтгэх шороо болгон хувиргадаг. Малчид ийм байдлаар бий болох малын ашиг шимийг дэмий үрэлгүй бүгдийг ашиглаж, байгаль дэлхийд задран шингэхээргүй хогийг үл гаргадаг онцлогтой. Түүгээр үл барам малаас гарсан бүтээгдэхүүнээ борлуулж, нарны эрчим хүчний хавтан худалдан авч ахуй амьдралдаа ашиглаж буй малчид 80 гаруй хувьтай байна. Малчид сэргээгдэх эрчим хүчийг ахуй амьдралдаа нэвтрүүлэн хэрэглэж, улмаар эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэдэг орчин үеийн сонгодог нийгмийг бүтээгч гэж хэлж болно. Ийнхүү нарыг эх үүсвэрээ болгосон нөхөн сэргээгдэх нөөц баялагийг үйлдвэрлэж, түүнийг хэрэглэж буй малчид эдийн засгийн идэвхтэй хүн амын 4-ний 1 нь болж, нийт газар нутгийн 4-ний 3-ыг ашиглаж, нэгэнтээ байгальтай зохицон амьдарч байгаа нь Монголын хамгийн том давуу тал юм.

Нүүдлийн мал аж ахуйн орон гэсэн давуу талаа ашиглан Айчигийн зорилтыг биелүүлэх боломж Монголын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ)-аас боловсруулан гаргасан Үндэсний 5-р тайлан нь 1996 онд батлан гаргасан “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, МХЗ-ийн зорилтуудаар дамжуулан биологийн олон янз байдлыг хамгаалахад анхаарч ирсэн үйл ажиллагаануудыг дэлгэрэнгүй багтаасан тайлан болжээ. Гэвч харамсалтай нь бэлчээрийн мал аж ахуйг хамгаалах тухай уг тайланд тусгагдаагүй байна. Тухайлбал, Айчигийн 18-р зорилтийн хэрэгжилттэй холбогдуулан “Амьд организм болон байгаль орчинд хандах уламжлалт арга ухаан”-ны тухай, ховордсон төрөл зүйлийг хамгаалах тухай бичсэн боловч “Нүүдлийн мал маллагаа”-нй тухай дурдаагүй байна. Япон улс Айчийгийн 18-р зорилтод дуламжлалт газар тариалан эрхлэлт, түүнийг нөхцөлүүлэгч тариалангийн талбай буюу уулын нуга, хөндийг хамгаалах тухай тусган оруулсан байдаг. Үүний адилаар Монгол улс бэлчээрийн мал ажуй болон түүнийг нөхцөлдүүлэгч бэлчээрийн газрыг хамгаалах үйл ажиллагааны тухай оруулах боломжтой юм.

Монголын БОНХЯ нь Айчигийн 18-р зорилтод “Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хамгаалах” гэсэн үгийг оруулж, Пёнчаний зорилтыг тодорхойлох саналыг оруулж байна. Айчигийн бусад зорилтуудад ч бэлчээрийн мал аж ахуйн туслалцаатайгаар биелүүлэх боломжтой зорилтууд цөөнгүй байна. Тухайлбал 4-р зорилт буюу “Байгаль орчинд дарамт учруулахгүйгээр тогтовртой үргэлжлэх боломжтой үйлдвэрлэл болон хэрэглээг хэвшүүлэх” гэсэн зорилтыг Монголын тухайд бэлчээрийн мал аж ахуйг хөтлөн явуулсаар байгаа тул хэрэгжлүүлж чадсан гэж үзэж байна. Мөн 5-р зорилт буюу “Газар тариалан, загас, ойн аж ахуй эрхлэн явуулж буй бүс нутгийг удаан хугацаанд зохистой ашиглах” гэсэн зорилтын тухайд МУ үндсэн хуулиараа бэлчээрийн газрыг хамгаалж, ингэсэнээр малчид мал маллах нөхцөл буюу экосистем хамгаалагдаж байгаа юм. “Нэг төрөл зүйлийн доторх олон янз байдлыг хамгаалах” гэсэн 13-р зорилтод нэг үүлдэр, төрөл зүйлийн амьтадын тухайд зэрлэг амьтад болон малыг хамааруулж байгаа бөгөөд малын үүлдэр угсаа ч олон янз байдаг.

3

Санал.2

Монголын оролцогчид, төлөөлөгчид танаа

Айчигийн зорилтыг үйл ажиллагаандаа ашигласанаар нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд саад учруулагч хүчин зүйлсээс зайлсхийх боломжтой. Тухайлбал, уран олборлолтоос үүдэлтэй хүний эрх зөрчигдөх, усны нөөц, усны чанар, хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэх, газрын хэвлий болон гадаргыг бохирдуулах эрсдэлийг таслан зогсоож чадна. Эрсдэлээс зайлсхийж, түүнийг таслан зогсоож чадвал Монгол улс хүн байгаль зохицон амьдрах Айчигийн зорилгод богино хугацаанд хүрнэ.

 Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд саад учруулж буй хүчин зүйл бол бэлчээрийн талбайд явагдаж буй уул уурхайн олборлолт юм. Ялангуяа ураны орд нь зэрлэг амьтад, мал, малчдын эрүүл амьдрах эрхийг зөрчих аюулыг дагуулж байгаа юм. Үүнтэй холбоотой нэгэн жишээг танилцуулъя. Монголын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Арева компанийн охин копмпани болох Кожеговь компани 2010 оны 12 сараас 2011 оны 5 сар хүртэлх хугацаанд ISL аргаар уран олборлолт явуулж ирсэн. Энэ нь Айчигийн 5-р зорилтыг зөрчиж байгаа хэрэг юм. ISL аргаар уран олборлох гэдэг нь худаг гаргаж, газрын гүний ус руу хүчил шахаж ураныг хайлуулан, гүний усыг соруулан гаргаж ураныг ялгаж авах арга юм. Энэ үйлдэл нь Аичигийн 14-р зорилтыг бас зөрчиж байгаа юм.

Ураны олборлолт явуулж буй газраас 6 км-ийн зайд малаа бэлчээрлүүлдэг малчин Д.Норсүрэнгийн малнаас 2012 оны 12 сард 22 тугал гэнэт үхсэн байна. 2013 оны хавар 119 малчин өрхийн 700 гаруй төл гажигтай төрж, шалтгаан нь тодорхойгүй байдлаар үхсэн. Энэ нь мөн Аичигийн 4-р зорилтыг зөрчиж байгаа юм.

Монголын засгийн газар шалтгааныг тодруулах судалгааг хагас жилийн туршид 100 гаруй судлаач ажилуулж, 90 сая төгрөг зарцуулан хийсэн. 2013 оны 5 сарын 1-нд ерөнхий сайд Н.Алтанхуяг малчин Д.Норсүрэнд хандан дараах тайлбарыг хийсэн. “Мал гэнэт үхсэн шалтгаан нь уранаас болоогүй. Халдварт өвчин ч биш. Харин селен, сурьма, зэснээс болсон байх магадлалтай” гэжээ. Бусад малчдын мал ямар шалтгаанаар үхсэнийг тодруулах судалгаа явагдаагүй бөгөөд малчид сэтгэл түгшсэн ч аргагүй эрхэнд газрын гүний усыг ууж, малынхаа сүү, махыг идэж байна. Энэ нь мөн Аичигийн 14-р зорилтыг зөрчиж байгаа юм.

2013 оны 10 сарын 26-ний өдөр уг ураны ордод Арева болон Мицүбиши корпораци хөрөнгө оруулж, 60 мянган тонн уран олборлох гэрээнд гарын үсэг зурсан. Нутгийн иргэдэсэргүүцлээ илэрхийлж гарын үсэг цуглуулах арга хэмжээ явуулж байна. 2014 оны хавар ч төл зулбаж, гажигтай төл гарах үзэгдэл үргэлжилсээр байв. Нутгийн малчид малын цус, дотор эрхтэнийг идэхээ больжээ. Биеийн байдал нь сайнгүй гэх малчид олшрох болов. Малчид болон орон нутгийн засаг дарга уул уурхайн олборлолтыг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийж байгаа юм. Ийнхүү уран олборлолт бэлчээрийн мал аж ахуйд сөрөг нөлөө үзүүлж байгаа явдал бол хүн, байгаль зохицон амьдрах боломжийг бодитойгоор харуулахыг зорьж буй Монголын хувьд сул тал болж байна. Харин Монголын БОНХЯ-наас боловсруулан гаргасан Үндэсний 5-р тайланд 20 зорилтыг дэвшүүлэн тавьж, түүний дотор уул уурхайн олборлолтоос үүдэлтэй асуудлуудын талаар 4,5,8,14,15 дахь зорилтуудад тусгажээ.

o Монголын зорилт 4: Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл

12) Уул уурхайн ашиглалтын нөлөөллөөс биологийн төрөл зүйлийг хамгаалах хатуу журам боловсруулах

o Монголын зорилт 5: Амьдрах орчны эвдрэлийг багасгах, бууруулах

2009 оноос 2011 оны хооронд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр эвдэрч, нөхөн сэргээлт хийгдэлгүй орхигдсон газар нутгийн талаарх судалгааг 20 аймагт явуулсан бөгөөд 4,256 га газар нутаг эвдэрч орхигдсон болохыг тогтоожээ.

o Монголын зорилт 8: Бохирдолыг багасгах

8) Агаар, ус, хөрсний бохирдолд хяналт тавих

Уул уурхайн сөрөг нөлөөлөлийн тухай хууль эрх зүйн орчны тухай

Олборлолтын үйл ажиллагааны улмаас бохирдсон талбайд 38,836 м3


URL:

Сэтгэгдэл бичих