Өвлийн цагийн хуваариар 74403 нислэгт зөвшөөрөл олгов

1Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс өвлийн цагийн нислэгийн хуваарийг гаргажээ.
Энэ оны 10 дугаар сарын 26-наас ирэх оны 3 дугаар сарын 28-ныг дуусталх хугацаанд Монгол Улсын агаарын зайд тогтмол нислэг үйлдэх гадаад, дотоодын 48 гаруй агаарын тээвэрлэгчдийн нийт 74403 нислэгийн хүсэлтийг хүлээн авч, нислэгийн аюулгүй байдал түүнд тавих шаардлагыг харгалзан холбогдох зөвшөөрлүүдийг олгов. Олон улсын өнгөрөлтийн нийт 70264 нислэгээс 61853 нь үндсэн, 8411 нь нөөц нислэг байгаа бол буулт хөөрөлтийн нийт 4139 нислэгийн 2423 нь олон улсын, 1716 нь орон нутгийн нислэг байхаар төлөвлөгджээ.  Энэхүү төлөвлөгдсөн нислэгүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өнгөрөлтийн нислэг 8,1, олон улсын буулт хөөрөлт 5, орон нутгийн буулт хөөрөлт 5 хувиар тус тус өсөх хандлагатай байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих