Хойд Солонгосын 17 настай сансрын нисгэгч наран дээр очжээ
Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНАСАУ-ын 17 настай сансрын нисгэгч наран дээр амжилттай газардаад зогсохгүй ямар ч эрсдэлгүйгээр амьд эргэж ирсэн тухай мэдээлжээ.
Энэхүү хачирхалтай, хүн үнэмшмээргүй мэдээлэл төвийн сувгийн эфирээр цацагдсан байна. Хунг Ил Хонг нарны өндөр температур, аюулаас сэргийлж, гүн шөнөөр ниссэн гэнэ. Уг аялалдаа тэрбээр нийтдээ 36 цаг зарцуулсан бөгөөд өдгөө Хунг Ил Хонг гэртээ харьчихсан, түүнийг баатар мэтээр угтаж авсан гэнэ. Түүнчлэн наран дээр газардсан анхны хүнийг БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун хүлээн авах тухай мэдээлэл ч гарчээ.
Сонирхуулахад наран дээр Цельсийн 5726 градус дулаан байдаг бөгөөд шөнө ч хөрдөггүй билээ. Түүнчлэн нар, дэлхий хоёр 149 сая 600 мянган километрийн зайтай юм.
URL: