МАХН-ынхан нэр барихгvй шvv

Бид ч нэргvй зарц, хэн нэгэн улстєрчийн ашигладаг зvгээр л нэг хvнэнцэрvvд болчихжээ. Єєрєєр хэлбэл бид улстєрчдийн болон хэн нэгэн улс тєрд санаархагчдын  “нохойд барьдаг мод” болжээ. Бид гэдэг нь мэдээж ард тvмэн шvv дээ. Vvнийг бодохоор бvр уур хvрээд сууж болох биш. Нэг муу улстєрч санаатай захын нэг луйварчин “ард тvмэн ингэж байна”, “энэ чинь ард тvмний л санал” гэж бидний нэрийг барьж суух нь ердийн vзэгдэл боллоо. Тэр ч бvv хэл хоорондоо мєрєєрєє дайсагналцахгvй бидний нэрийг барьж дайтдаг болов. Хамгийн сvvлчийн жишээ гэхэд л МАХН-ынхан юм л бол ард тvмнийхээ дунд санал асуулга явуулна. Ард тvмэн ингэж хэллээ гэх юм.

Эд єнгєрсєн даваа гарагт “Бvх ард тvмний онц их хуралдай” гээчийг хийж, тvvгээрээ ард тvмний дунд явуулсан санал асуулгыг дvгнэв. Мэдээж санал асуулгын гол зvйл нь єнєєдрийн тєр засгийн vйл ажиллагааг дэмжих vv, vгvй юу. Засгийн газрыг огцруулах уу, vгvй юу гэсэн завхарсан асуулга. Завхарсан гэсний учир нь тэдний энэ мэт хуурамч санал асуулгаар огцорч, больж байдаг Засгийн газар одоохондоо vгvй л болов уу. Гэтэл санал асуулгад нийтдээ 800 гаруй мянган хvн оролцож, 82.9 хувь нь єнєєгийн Засгийн газрын vйл ажиллагааг дэмжихгvйгээр vл барам огцруулах гэжээ. Харин vлдсэн 17.1 хувь нь єнєєгийн Засгийн газартаа жигтэйхэн хайртай юм байх. Тэдний дvгнэж байгаагаар бол дэмжээд байгаа 17.1 хувь нь єнєєгийн Засгийн газарт ажиллаж байгаа нєхєд болон тэдгээрийг тойрон хvрээлэгчид бололтой.

Энэ ч яахав, хамгийн гол нь энэ санал асуулгыг хэнээс хаанаас ямар журмаар аваад байгаа нь тун ч бvрхэг. 2.7 сая хvн амтай Монгол Улсын иргэн надаас яагаад санал асуудаггvй юм. Монгол Улсын 2.7 сая хvний нэгээхэн хэсэг манай сонины хамт олноос яагаад санал асуудаггvй юм. Яагаад миний, бидний ойр орчмоос санал авахгvйгээр ийм их тоо гаргаж бидний нэрийг бариад байдаг юм бэ. Ганцхан энэ ч биш улс тєрийн бvх хvчнvvд болон улс тєрд санаархагчид ард тvмэн гэж бидний нэрээр бамбай хийх болчихсон. Захын нэг муу улстєрч судалгааны тєв байгуулж, тvvгээрээ ард тvмний нэрийг барьж шоу хийдэг нь ердийн vзэгдэл боллоо. “Манай энэ удаагийн санал асуулгад тєдєн мянган хvн оролцож, нийт оролцогчдын 80 хувь нь тvvнийг дэмжлээ” гэх буюу “Манай судалгааны хvрээнд тєдєн мянган хvн хамрагдлаа. Оролцсон ард тvмнээс 70 хувь нь дэмжлээ. Ард тvмэн тvvний ийм ийм ажлыг дэмжлээ” гээд л судалгааны тєв нэртэй нэг умгар єрєєңд хэдэн ажилгvйчvvд ийм зvйлийг хийж суудаг нь нууц биш.

Тэңд мянгаар тоологдох хvн оролцох ч vгvй. Ямар тэдэн шиг хийх ажилгvй хvмvvс биш, хэн л таних танихгvй луйварчдын талаар ярьж амаа бузарлаж зогсох билээ. Мянга бvv хэл 100 хvнээс ч судалгаа авдаггvйг ойрын эх сурвалжаас хэлж болох юм. Vнэн хэрэгтээ судлаачдын баг нэртэй хэдэн хvний ажлаа дvгнэж байгаа хуурамч тоо баримт шvv дээ. Ямар сайндаа баруун аймгаас сонгогдсон нэг гишvvний судалгааны баг хєдєє томилогдож, тойрогт нь ажиллажээ. Нєхдvvд очсон даруй ажлаа хийлгvй нэг хэсэг зугаа цэнгэл хєєхгvй юу. Гэтэл гэнэт мань гишvvн утас цохиж, судалгааны дvн явуулахыг шаардсан байна. Ажлаа хийгээгvй багийнхан нэг шєнийн турш мессенжер хаягаар бvртгэсэн гэх хуурамч санал асуулгын, амаар авсан гэх санал асуулгаа хуурамчаар дvгнээд, єглєє нь босч аймгийн нэр бvхий найман хvнээр баталгаажуулан санал асуулга хийгээд явуулчихжээ. Мэдээж, vнэмшилтэй болгохын тулд эрхэм гишvvний таних, тvvнийг магтах аймгийн захиргаа хавийн найман хvн шvv дээ.

Ямар сайндаа эрхэм гишvvн маань шинэхэн судалгааны дvнгээ тєвийн телевизээр дамжуулж, хуурамч дvнгээ харан єєрєє єєрийгєє баясгаж суухав дээ. Тэгэхээр энэхvv судалгааг баталгаажуулж, vнэмшилтэй болгохын тулд саналыг нь сонссон найман хvний л санаа шvv дээ. Улс тєрийн томилгоогоор, аймгийн захиргаанд гишvvдийн гар хєл болж суугаа найман хvн ард тvмний саналыг тєлєєлєх vv. Мєн солиоров оо.

Тєрийн эрх барьцгааж байгаа хэдээсээ эхлээд бvгд л ард тvмэн гэж бидний нэрийг барьж єєрсдийнхєє vзэл бодлыг тулгах юм. Хэзээ байтлаа та нар чинь ингэтлээ ард тумэндээ сайн болчихов оо. Та нар ард тvмнээ сонсдог байсан бол бид ийм бараан нийгэмд амьдрах уу. Хэрвээ та нар ард тvмнээ гэдэг байсан бол булхайтай сонгуулийн дvнгээ булахын тулд тавын таван хvнээ буудах уу. Хэзээ та нар ард тvмэндээ ийм их хайртай болчихов оо. Энэ мэт улс тєрийн нэр барьсан сvгнvvд хаа сайгvй боллоо.

Т.Мєнх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих