Б.Шүүдэрцэцэг: “Хулан хайрын тууж-7″

шүүдэрцэцэг

Хулан хайртынхаа и-мэйлийг уншаад тvмэн бодолд дарагдчихав. Ялангуяа “нэг охинтой танилцсан” гэсэн vг сэтгэл зvрхийг нь хvйтнээс хvйтэн хойд туйлын шуургаар тас ороолгох шиг шаналгах аж. Хулан нvдээ алгуурхан анихад том том нулимс хацар дээгvvр нь бөмбөрөхөв. Бvсгvй уруулаа тас зуун нvvрээ дарлаа. Ай хөөрхий Хулан… Тэр сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин байсан сан. Мөрөө шvргэсэн шулуухан хар vсээ ихэнхдээ шуучихдаг. Бусад охид шиг vсээ, шар, бороор буддаггvй, сор тавьж задгай орхидоггvй. Урт сормуус, цоргисон харцтай тунгалаг хархан нvд, гонзгой царай, шулуун хамар, жимбэгэр уруул, жижигхэн чихтэй охин байлаа. Баруун нvднийхээ дор бяцхан хар мэнгэтэй. Эмээ нь “Миний охин нулимс тоссон мэнгэтэй юм. Зовох вий дээ.” гэдэгсэн. 
“Бvх юм надаас л болсон. Би л Тvвшинг явангуут Анандтай vерхэж, тэнэг юм шиг жирэмсэн болсон.
Өөрөө хvний хvvхэд гаргачихаад Тvвшинг тэр Лхагваа гэдэг охиноос нь яаж харамлах юм бэ?” гэж тэр бодоод гvнзгий санаа алдав. Урьд нь Тvвшингээс ирсэн захиаг хадгалж яваад Анандад баригдаж, бөөн хэрvvл болсноо санаад тэр и-мэйлийг устгах гэснээ больчихлоо. Хөөрхий Ананд одоо хvртэл тэр захидлын нарийн учрыг мэдэхгvй л яваа билээ. Ананд миний и-мэйл хаяг руу орох пин кодыг мэдэхгvй юм чинь. Ер нь ч би Анандад долоон булчирхайгаа дэлгэх ёстой юм уу.” гэж бодоод устгахаа больчихлоо. Тvвшин “Лхагваа гэдэг охинтой танилцсан.” гэдгийн араас “чамайг мартаж чадахгvй л явна.” гэсэн нь бvсгvйд зvйрлэшгvй сайхан vг шиг санагдаж байлаа. Энэ нь өөр ямар ч бvсгvй байсан Хуланд хайртай. Тvvнээс өөр хэнд ч Тvвшин хайраа, сэтгэл зvрхээ өгч чадахгvй гэсэн vг. Тvм тvмэн бээрийн алс зай, хvнд л байдаг дур хvсэл, физиологийн хэрэгцээ нь тvvний Хуланд тэмvvлэх их хайрын дэргэд юу ч биш гэсэн vг билээ. Энэ бодол нь бvсгvйн сэтгэлийг хачин их тайвшруулав. Одоо тэр ааваасаа ирсэн и-мэйлийг нээлээ. “Миний охин сайн уу? аав, ээж хоёр нь Эрхvvд ирээд “Интурист” буудалд буусан. 303 тоот өрөө авсан. Ээжийг чинь усанд орох зуур аав нь vvнийг бичиж сууна. Дvv, эмээ хоёроо эргэж байгаарай. Бид хоёр тав хоноод очно. Эрхvvгийн хавар их сайхан байна. Зээг минь миний өмнөөс vнсээрэй. Ээж чинь бас Очироог санаж байна гэсэн. Хадмууддаа мэнд хvргээрэй. Аав нь илтгэлээ явууллаа. Миний охин англи орчуулгыг н ь хяначихаарай. 
Баяртай. Охиноо vнсье. Аав нь.” гээд Эрхvvд буунгуут татуулсан бололтой Ангар м
өрний эрэг дээр ээжтэй нь авахуулсан, бас ээж нь зочид буудлын өрөөндөө толины өмнө суугаа, өөрөө Очир, Бөртэ, Хулан гурвын зургийг хацартаа наагаад инээсэн хэдэн зургаа явуулсан байв. Аав нь зурганд хоббитой хvн билээ. Тэр ердийн болон дижитал хоёр аппарат заавал авч явна. Тэгээд гадаад явахдаа дижитал аппаратаар авсан зургуудаа заавал и-мэйлээр гэрийнхэндээ явуулдаг заншилтай. 
Хоёр охин, зээгийнхээ зургийг хацартаа наасан зургийг нь хараад Хулан
өөрийн эрхгvй инээчихлээ. Аав нь ингээд л хаана ч явсан охиноо сэргээж, зоригжуулж, инээлгэж явдаг билээ. 
Дараа нь Швейцарьт байгаа Нандин найзынхаа и-мэйлийг уншлаа.
 
Найз охидын л хоорондоо бичдэг байгаа газрын сонин хачин, ангийнхан, шинэ танил, сvvлийн vеийн моодны тухай урт захидлынхаа т
өгсгөлд “Хулаан, чи нэг л юм нуугаад байх шиг санагдах юм. Бодоод л байхад чи Анандад хайргvй юм шиг. Урьд нь огт тоодоггvй байснаа яг ноднин өвөл чи яагаад гэнэт Анадтай vерхэх болов оо? Хvvхэдтэй болсноо яагаад хvмvvсээс нуув? Бас чамайг “Энэ зун хурим хийх болсондоо ерөөсөө баярлахгvй байна лээ.” гэж Уянгаа бичсэн байсан. Яагаад? Миний энэ асуултуудад заавал хариулаач гэж би албадах эрхгvй. Гэхдээ бие биенээсээ юугаа ч нууж vзээгvй ганц найзын чинь хувьд санаа зовсондоо л асуусан юм. 
Бvр эцэст нь ганцхан юм асууя. Чи аз жаргалтай байна уу? Vvнд л эргэлзэх юм.
 
Хариулахыг бодоорой.
 
Ву, ву Nandin. Geneva” гэсэн байлаа.
 
Анандтай vерхэх болсноос хойш Хулан
өөрийгөө ч ойлгохоо больсон vе бий. Сурагч насны сvvлчийн өвөл. Тvвшинг явангуут юу ч бодож эргэцvvлэлгvйгээр Анандыг сонгосон нь ямар том алдаа боллоо доо. Алдаа нь томорсоор одоо засах нь ч өнгөрч, харин яаж зөв шийдэх вэ? гэдэг асуултанд Хулан хариулт олж чадахгvй яваа билээ. Гэтэл ойр дотныхноос нь хэн нэг нь тvvнээс асуух л ёстой байсан асуулт тулгарах нь тэр. Амьдралд гашуун vнэн нэг л байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт сарнай шиг анхилуун биш, шарилж мэт гашуун тэр vнэнд гvйцэгдэх л болно гэдгийг Хулан ойлгох цаг иржээ. 
Нандин бол Уянга биш. Тvvнд vнэнээ хэлэх л хэрэгтэй. Тэгээд ч эмээгээсээ
өөр хэнд ч хэлээгvй, сэтгэл зvрхэндээ бул чулуу мэт тээсээр яваа энэ vнэнийг ядаж Нандинд бичиж дотроо онгойлгох хэрэгтэй байлаа. Дараа нь аавдаа хэлэх хэрэгтэй. Тэгээд бvх хvнд, ялангуяа хайртай бvсгvйтэйгээ хуримлан аз жаргалтай амьдрах мөрөөдөлдөө автчихсан яваа Анандад хэлэх л хэрэгтэй. Нээрээ Ананд. Тvvнд тэр нvцгэн vнэнийг, өөрт нь хайргvй гэдгээ, Тvвшинг мартах гэж, хоосорч гvйцсэн сэтгэлээ тайвшруулах гэж, хар амиа бодсондоо л хайрыг нь хvлээж авснаа хэлнэ гэдэг л Хуланд хамгийн аймшигтай санагдаж байлаа. 
Хулангийн
өөрийнх нь тэнэглэл, амьдралдаа хийсэн алдааных нь золиос болж хохирох хvн Ананд болж vлдэнэ. Тэнгэр минь. Хуланг хайрласан нь нvгэл биш юм бол өөр ямар ч буруугvй, охидын харцыг унаган явдаг энэ сайхан залуу л зvрхээ шархлуулан vлдэх болно гэж бодоход дэндvv шударга биш санагдана. 
Гэтэл хаалганы хонх дуугарав. “Хулан эгч нь бий юу?” гэсээр Ананд орж ирэх нь дуулдав. Удалгvй Ананд сурсан зангаараа гэрийн шаахайгаа углан, гараа угаачихаад хvvгээ тэвэрчихсэн:
 
-Хоёулаа ээж дээрээ очъё гэж хvvдээ хэлэн Хулан, чи юу хийж байна гэсээр орж ирэв. Ананд ширээнд д
өхөж ирэн инээмсэглэж, “За, нvдээ аниарай.” гээд гар дээр нь юм тавилаа… 

-Хулаан , одоо нvдээ нээ гэхэд бvсгvй алган дээр нь тавьсан тэр х
өнгөхөн хvйтэн, гөлгөр юм нь хийлч Дээгийгийн CD байсныг харжээ. Энэ бэлэг Хуланг vнэхээр их баярлуулав. Тэр ийм цомог гарсныг ч сонсоогvй, хэрэв сонссон бол авах гээд шууд “HI FI “ руу гvйх байсан нь мэдээж хэрэг. Тэр Анандын энэ сюрпризэнд баярласандаа:

-Өө, ямар гоё юм бэ? Баярлалаа, хайрт минь гээд хэлчихэв. Харин Ананд тэр санамсаргvй хэлсэн “Хайрт минь” гэсэн vгэнд нь vгээр илэрхийлшгvй их баярлан нvд нь гялалзаад явчихыг хараад бvсгvйн сэтгэлийг тvрvvчийн гэмшил дахин нөмрөн авлаа. 
-Би чамайг баярлана гэж мэдээд байсан юм аа. Одоо задлаад х
өгжимд тавьчих уу? гээд Ананд тvvнээс дискийг авахдаа нvдэн дээр нь vнсээд авчээ. Аавдаа тэврvvлж явсан хvv нь ээжээ харчихаад шvдгvй амаараа маасайн инээж, хоёр гараа сарвалзуулан эх рvvгээ тэмvvлэв. Ээждээ оччих санаатай хачин хөөрхнөөр хамраа зангидан инээж шvлсээ гоожуулан зvтгэх хvvгээ авахаар Хулан гар сарвайн: 
-Хараач, миний муухай хvvг. Ээждээ ирэх гээд налж унаж байгааг нь. За нааш ир гээд авахад нь Ананд “
Өө, яасан өөдгvй эр вэ? Аав нь дөнгөж ирж байхад чинь ээж рvvгээ яваад өгдөг гээд хvvг өгчихөөд хөгжим асаан тохируулах зуур “ Энэ аав одоо гэр орондоо ирэхгvй хааччихдаг юм бол оо? Ямар арван найм естэй залуучууд биш дээ. Өвөө болчихоод гэрээсээ гvйж гэнэ. Шал онигооны юм. Утасдсан чинь ажил дээрээ байж л байна лээ. Би ямар та гэртээ ирээч гэлтэй нь биш” хэмээн vглэхэд Хулан “Залуу хөгшиндөө ч биш байх аа. урьд нь хvvтэй байснаа, урдын амьдралаа яриагvйд нь л ээжид чинь гомдсон байх…” гээд шанаа тулан чимээгvй болов. Ананд ч “Харин тийм ээ, өчнөөн олон жил хамт амьдарсан хойноо би урьд нь хvvхэдтэй байсан юм аа гээд хэлж л байдаг. Ээж ч гэж ээж“ гэж их л бухимдангуй хэллээ. Яг энэхэн агшинд Анандын vгийг сонсоод Хулан “Хэрэв Тvвшинд хайртай гэдгээ нэг л өдөр ингээд Анандад палхийтэл хэлбэл яах” бол гэж бодохдоо дуугаа хураасан нь тэр байжээ. Нөгөөтэйгvvр амьдралдаа анх удаа аав нь гэрээ орхин явсанд шаналсан Анандыг их л өрөвдөж байлаа. Харин Ананд бол “Золтуяатай болсон тэр явдлыг Хулан мэдвэл надад яасан их гомдох бол оо“ гэж бодох зуур хөгжимд “Хэнтийн өндөр ууланд “ намуухан эгшиглэв. Хулан сэтгэл vймрээсэн олон бодлоо vргээн нvдээ хагас аниад сандлын тvшлэг налан “Өө ямар гоё юм бэ” гэхэд хvv нь урдаа байгаа компьютерийн гарыг “Баа баа “ хэмээн балбаж гарчээ. 
Ганхуяг тэр нэгэн орой гэрээсээ хаалга саван гарснаас хойш хоёр хонож байв. Тэр орой ер
өөсөө гэрийнхээ хувцсан дээрээсээ цув нөмрөн гарсан хvн чинь буудалд очиж хоночихоод өглөө нь Цэндээг байхад ирж ойр зуурын хэдэн юмаа аваад явчихсан байв. Хэдийгээр нэлээд зэрэглэл сайтай буудалд хоносон боловч маргааш нь буудлаас гарахад хvн амьтан харчихвал юу гэж бодох ч юм билээ гэж бодохоос яггvй эвгvйцэж байжээ. Тэгээд маргааш нь зун Анандыг хуримаа хийхээр нь тусад нь гаргахаар бэлтгээд хөлсөлж байсан айлыг нь гаргачихсан хоосон байрандаа очихоор шийдлээ. Хэдэн жилийн өмнө аав нь нас барснаас хойш дандаа өөр айл суулгаж байсан тэр байрандаа хоёр хонохдоо Ганхуяг их юм боджээ. Ганцаараа өнгөрөөсөн тэр хоёр хоногт Цэрэнхандыг л хачин их vгvйлж байгаагаа мэдрэхдээ улам ч их гомдож байлаа. Мань эрийг ажил дээрээ байхад нь Ананд нэг удаа утасдан “Та чинь амьд уу? Хаашаа алга болчихдог юм бэ? Ядаж ганц утасдчихаж болдоггvй юм уу?” гэж зэмлэнгvй хэлэхэд нь “Аав нь зvгээр, зvгээр. Ажил дээрээ л сууж байна. 
Очироо гайгvй юу? Ач хvv зvгээр л бол яахав.” гэхчлэн дvйвvvлж байгаад
өнгөрөөсөн билээ. Тэгээд дотроо Цэрэнхандыг утсаар ганц залгаагvйд хачин их гомдмоор санагдан “Өдий олон жил ханилчихаад бид хоёрын байж байгааг дээ. 
Би л тvргэдчихлээ. Эмэгтэй хvн н
өхөртөө урьдын амьдралаа яриад байх юу нь тийм сайхан байгааж дээ“ гэж нэг бодон өөрийгөө буруутгаж, нэг болохоор “Очиж очиж куба хар юмтай шvv. Миний ханилсан хань гэж байх. Тэрнийгээ аягvй бол одоо ч бодож явдаг болоод л надаас нууж өдий хvрээ биз. Би муу ч гэсэн эр хvн. Аятайхан хvvхнvvд зөндөө л байхад …” гэсэн адын бодол төрөх аж. Vнэндээ Цэрэнхандтай амьдарсан хорин жилд мань хvн хааяа нэг томилолтоор явахдаа аятайхан хvvхэн таарах юм бол энгэр зөрөөд өнгөрсөн явдал байгаагvй биш байсан. Харин тэр хvvхнvvдтэйгээ хэзээ ч дахин уулзаж харилцаагаа гvнзгийрvvлж байгаагvй билээ. 
Одоо ч авгайтайгаа тар тvр хийснээ далимдуулъя гэвэл ганц утасдахад л гvйгээд ирэх бэлэн хvvхэн байж л байлаа. Гэвч тvvнд энэ удаа авгайгаасаа
өөр хvvхэн шуухан эргvvлж гvйх сонирхол өчvvхэн ч байсангvй. 
Одоо бодоход тэр явдлууд нь эр хvний саваагvй зан, х
өнгөн зугаа төдий л байснаас биш vр хvvхдийнх нь эх, амьдралын нэг багана болсон хань нь гэж ямар эрхэм хvн байсныг энэ өдрvvдэд л тэр ухаарч vгvйлж, ганцаардаж, энэлж шаналж байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамаг сэтгэл зvрхээ уудлан ярья, хvv, бэр, ач хvvдээ ер нь халуун дулаан гал голомтондоо харья гэхээр эр хvний нэг муу хор шар нь хөдөлгөдөггvй. Хэрэв Цэрэнханд өөрөө уулзаж ч юм уу, утсаар ярьж “Чи минь эргээд ирээч. Хоёулаа ямар дөнгөж сууж байгаа залуус биш дээ. Анхны амьдралаа чамаас нууж явсан нь миний буруу. Уучлаач“ энэ тэр гэх юм бол гэртээ харимаар байдаг. Гэтэл Цэрэнханд шиг өөрийн бодолтой гөжvvд хvн хэзээ ч тэгж нөхрөө гуйж явахгvй гэдгийг ман эр даанч сайн мэдэж байлаа 

Харин Цэрэнхандын хувьд эр нөхрийнх нь эзгvй энэ хэдхэн хоног өөрөө өөрийгөө таних гэж оролдсон өнгөрсөн амьдралаа эргэн дурссан, Ганхуягийг vгvйлэн дурлал дөнгөж амсаж буй ор залуу бvсгvй шиг сэтгэл vйрэн дэгэлзсэн өдрvvд болжээ. Тэр саяхан хvнд өвдсөний дараа сэтгэлээ тайван байлгах гэж хичээхийн хажуугаар урьд нь хэзээ ч vзээгvйгээрээ ганцаардлын гунигийг зvрхэндээ мэдэрчээ. 

Хvн өөртөө байгаа бvхнийхээ vнэ цэнийг хэзээ ч мэддэггvй. Харин солонготой хөөцөлдсөн хvvхэд мэт аль байхгvй юмныхаа хойноос л санааширч өөрийгөө зовоож амьдардаг аж. Анхны хайраа, хамаг нандин бvхнээ харамгvй зориулсан Хосегоо гэж л гансарч явахдаа тэр анх Ганхуягтай учирсан. Өөрт нь нvд хөмсөг болсон хэтэрхий царайлаг эрчvvд хэзээ ч таалагдаж байсангvй. Харин “Хаврын арван долоон учрал”-ын Штерлиц, эсвэл “Наймаалж”-ийн комиссар Каттани шиг цоргисон харцтай хурц нvдтэй эрчvvд л илvv таалагддаг билээ. Гэтэл бvсгvй 18-хан насандаа куба залууд хайраа өгчихсөн. Хосе бол испани цустай сайхан залуу байсан. Монгол эрд гоёдмоор урт хар сормуус, давирхай шиг гялтганасан өтгөн vс, хөмсөгтэй тэр залуу одоогийн поп од Энрике Иглесиастай их адилхан залуу байсан. Хvv нь ч эцгийнхээ тэр испани төрхийг илvv дууриаж тун хөөрхөн нvд хөмсөгтэй төрсөн билээ. 
Гэтэл тэр сайхан хайр нь амьдрал болж чадаагvй. Хосегоос нэг л
өдөр хуримаа хийх гэж байгаа гэсэн захиа авсан. Тэгээд хайртай хvнтэйгээ хэзээ ч хамт амьдрахгvй нь, алаг vрээ ч vvрд алдлаа гэдгээ мэдээд элэг зvрх нь өмөрч явахад нь Ганхуяг гэнэт зам дээр нь гараад ирсэн. Ганхуяг бас л хvvхнvvдийн харц булаасан сайхан алаг нvдтэй залуу байсан. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа юм чинь. Хорин жилийн өмнөх өвлийн нэгэн өдөр. Нэг эмээд өвчин намдаагч тарьчихаад байж байтал хамт ажилладаг Алтаа гэдэг эгчмэд хvvхэн шагайж: 
-Цээгий чи тэр аймхай амьтныг аргалаад
өгөөч гэхээр нь өрөөнд нь дагаад орж билээ. Тvvнийг Алтаагийн өрөөнд орвол техникч хvvхэн нь цаашаа хараад гараа угаан”Гадаа өчнөөн хvн хvлээгээд байхад маягтай амьтан бэ” гэчихсэн эмчилгээний сандал дээр суугаа нvд хөмсөг болсон туранхай залуу загнаж байв. Яг тэрхэн агшинд Цэрэнханд тэр залуутай харц тулгарсан сан. Ааш муутай, хатуу гартай Алтанцэцэг хvvхэнтэй хэл ам хийдэг хvн олон . Тэр бvрд нь Цэрэнханд зохицуулагчаар дуудагдана. Vнэндээ Москвад төгссөний хувьд мэргэжилдээ ч Цэрэнханд Алтаагаас илvv чадварлаг байв. 
-Яадаг юм. Чам шиг юманд загнуулдаг юм уу. Би багаасаа та нар шиг муусайн шvдний эмч нараас айдаг болчихсон хvн. Чи
өвчтөнтэйгээ эхлээд эвтэйхэн харилцаад сурчих. Тэгээд хvний өмхий шvд ухаж бай. За юу хэмээн дvрэлзэж байсан залуу ч дөлгөөн зантай, бас залуухан аятайхан эмч хvvхэн ороод ирэхээр чимээгvй болчихож билээ. Цэрэнханд ч оронгуут нөгөө заргач залууг: 
-Та наад х
өлөө энэ дөрөөн дээр тавьчих. Алив, амаа том ангай. Биеэ битгий чангалаарай. Агт араа учраас заавал авах хэрэгтэй юм байна. Би буйл руу чинь тарилаа. Өвдөхгvй л байгаа биз дээ. За шvлсээ хаяарай.” гэхчлэн командалсаар шvдийг нь авчихсан. 
Маргааш
өглөө нь тvvнийг ажилдаа ирэхэд нь техникч Цэвэлмаа гэдэг дуу муутай хvvхэн бvр яриа хөөрөөтэй болоод нvд нь сэргэчихсэн: 
-Сайн байна уу, эмч ээ. З
өндөө сонинтой. Өчигдөр Алтаа эмчтэй хэрэлдээд танаар шvдээ авахуулдаг залуу чинь таныг нөхөртэй юу, хэдэн анстай юм бэ энэ тээр гээд хэл ам сугалчих гээд л байна лээ. Танд дурлачихсан байх аа. Тэгэхдээ тийм аятайхан залуу юу гэж авгайгvй байхав дээ. Тийм ээ? гээд л далан хэл дэлгэжээ. Мань залуугийн тухай бvр мартчихсан байсан бvсгvйд энэ яриа төдий л сонин санагдаагvй ч их л зугаатай байлаа. Тэр халаадаа өмсөөд толинд харснаа: 
-
Өө тийм vv. Чи тэгээд намайг юу гэж хэлэв? гээд ариутгасан багажуудаа шалгах зуур, эмэгтэй л хvн болсон хойно илvv vгэнд дурласан Цэвэлмаа хийж байсан ажлаа орхичихоод: 
-Би таныг н
өхөргvй гээд vнэнийг нь хэлчихсэн. Яадаг юм тийм ээ? Аягvй бол ажил тарахад хvрээд ирнэ дээ. Та болгоомжтой л байгаарай. Тийм залуучууд чинь хvvхнvvдийг жирэмсэн болгоод хаячихдаг гэмтэй шvv гэхэд Цэрэнхандын “элэг нь хатах “ дөхөж тас тас хөхрөөд 
-За за. Бvр элэг авах нь. Алив, ариутгалын
өрөөнд очоод багаж дутуу байна гэж хэлээд аваад ир гэжээ. Өөрт нь дурласан залуугийн тухай яриа ингээд тасарч, нэг л мэдэхэд цайны цаг болсон байлаа. Бvсгvй халаадаа тайлан ажлын газраас нь хэдхэн алхмын цаана байдаг пончикны мухлаг руу гарч явтал өглөөний ярианы “баатар” өнөө алаг нvдэн залуу яг тулгарчихав. Гэнэт улаан нvvр тулан тааралдсандаа бантаад хэн хэн нь эг маг хийн таг зогссоноо эр хvний хувьд Ганхуяг эхлэн ам нээж: 
-Сайн байна уу? Эмч ээ. Би
өчигдөр шvдээ авахуулсан.. хvн байна… Таньж байна уу? Өөрөөс чинь зөвлөгөө авах гэсэн юм гээд өөдөөс нь их л нухацтай ширтсэн сэн. Мэдээж тэр хоёр авахуулсан шvдний тухай ярилцсан ч vгvй. Хамтдаа пончикны газар орж цайлаад инээлдсээр гарахдаа орой нь Ленин клубт шинээр ирсэн кино vзэхээр болзжээ. Тэр нь “Сvрлэн бvрх “ гэдэг япон кино байсныг Цэрэнханд тодхон санаж байлаа. Тэр vед такси бараг олдох биш. Өвлийн тэсгим хvйтэн жаварт хацар нь хайрагдан улайсан хоёр Ленин клубийн гадаа бишvvрхэсхийн уулзаж билээ. Тэгээд Ганхуяг уулзангуутаа “Чи бvр даарчихаж:. Би гарыг чинь дулаацуулаад өгье “ гээд бvсгvйн бээрсэн жижигхэн гарыг дулаахан том алгандаа атгасан. тэгэхэд л ээжийгээ алдаад, хайртаасаа хагацаад байсан бvсгvй эр хvний хайр халамжийн халуун дулааныг мэдэрсэн нь өнөд мартагдаагvй сэн. 
Цэрэнханд ийнхvv хорин жилийн
өмнөх учралаа дурсан бодолд дарагдан ажил дээрээ сууж байлаа. 
Тэр амьдралын эрхээр Ганхуягтай нэг дээвэр дорр орсон гэж бодож явсан нь эндvvрэл байжээ. Эр н
өхөртөө хайртай, бvр хязгаарргvй хайртай гэдгээ энэ өдрvvдэд л ойлгов. Тийм ээ, өөрөө л мэддэггvй болохоос хайртай байж. Тэр оюутан байхдаа тоосгон заводод 14 хоног ажиллаж билээ. Тэгэхэд нэгэн хэвд цутгасан хэдэн мянган тоосго туузан дамжлага даган урсдаг байсан. Бvр нvд эрээлжилмээр. Яг л тэрр тоосгонууд шиг нэг нэгнээсээ vл ялгарах өдөрр хоногийн хэлхээнд хvн гэдэг амьтан зvрх сэтгэлийн шивнээгээ сонсох завгvй явсаар өнгөрдөг бололтой. 
-Эмч ээ, н
өгөө сонины менежер залуу ирчихсэн. Рекламын гэрээгээ хийх vv гэнээ , яах вэ? гэж туслах нь шагайгаад бодлыг нь тасалчихав. Нээрээ туслах гэдэг нь нөгөө хэрэгт дуртай техникч Цэвэлмаа нь шvv дээ. 
-Наашаа оруулчих гээд Цэрэнханд х
өвөрсөн их бодол , дурсамжийн ертөнцөөс ажил хэрэг рvvгээ дуртай гэгч нь орж явчихлаа. 
Тvvнийг орой болсон хойно харихад нь Хулан эзгvй , Ананд хvvтэйгээ хоёулхнаа байж байлаа.
 
-
Өө, миний хөгшин иррлээ. Алив хувцсаа нааш нь гээд угтдаг хань байхгvй болохоор гэр нь тvvнд хачин эл хуль санагдаж байлаа. Хулангийн эмээгийн бие гэнэт муудаж Цэндээг дагуулан гэр рvvгээ явчихсан байлаа. Гэрийн эзэн нь явчихсан , хэррvvлтэй байгаа айлын шинж нь хvйтэн агаар vлээсэн энэ гэрт таван сартай жаахан ач хvv нь л гэрэл гэгээ болж байлаа. Цэрэнханд ач хvvгээ авч даахийг нь vнэрлэнгээ Хулангийн гар утас руу утасдлаа. Бvсгvй утасны цаанаас их л сандарсан дуугаар “Эмээгийн хамраас цус алдаад тvргэний эмч хэвтvvл гэхээр нь нэгдvгээр эмнэлэгт авчирчихсан байна” гэв. Цэрэнханд утсаа тавиад: 
-Должин гуай их муу байх шиг байна. Нэгдvгээр эмнэлэг явахаас. Би Цэндээг нааш нь явуулчихъя. Чи хойноос хvрээд очоорой гээд гарчээ.
 
Хаврын дулаахан орой. Гадаа гудамжинд хvvхэд шуугилдан тоглож, тэнгэрийн хаяа улайран нар жаргаж байлаа. Богд уулын мод ногоорох болоогvй, сааралтан байх боловч ирж яваа цагийн энхэр з
өөлөн салхи vлээсэн сайхан орой байв.Тэр хоёр хаалгатай “Suzuki” маркийн цагаан жийпээ асаан аажуухан хөдлөв. Тэр гэрлэн дохион дээр саатан зогсч байхдаа “Хамраасаа цус их алдана гэдэг чинь элэг нь л болохоо байж дээ. Эмээ нь “явчихвал” муу Хулан минь хэцvvдэх нь дээ. Ээ, хөөрхий, хvний амьдрал гэдэг яасан ч богинохон, хvний амь ч гэж яасан хэврэг юм дээ. Хэрэв элэгний хавдар мөн бол хоёрдугаар vедээ орсон байх” хэмээн эмч хvний ёсоор тооцон бодож явлаа.

 

Тvvнийг очиход аавынхаа дvv нартай хамт эмээгийнхээ єрєєний vvдэнд зогссон Хулан “Ашгvй дээ” гэсээр уулзав. Цэрэнхандыг цагаан халаад нємрєн ороход нэгэн сувилагч Должин хєгшинд дусал залгаад зогсч байв.
-Сайн уу, охин минь? Эмээ нь ингээд хvvхдvvдээ сандаргаад л хэвтэж байна даа. Хvv бэр хоёрын эзгvйд ч гэрийг нь мєн харав аа гэсээр их л цоглог угтсан ч дээр дээр амьсгаадан, цараай нь цаанаа л нэг чалхгvй харагдах ажээ. Гадаа хавар болж цаг наашлан байгаль дэлхий нялхран байхад энэ єрєєнд нэгэн эрдэнэт хvний амьдрал тєгсєх дєхєж, сульдсан зvрх нь арай ядан цохилж байлаа. Хєгшний энэ байдал тvvнд олон жилийн ємнє мєн л ийм хэцvv євчнєєр шаналан хэвтсэн хєєрхий ээжийг нь эрхгvй санагдуулж самсаа нь шархираад иржээ. Тэгээд дэмий л хєнжлийг нь засч:
-Таны царай сайхан байна. Должин гуай. Би эмчтэй тань уулзаад ирье гээд гарахдаа “Насгvй л болчиож дээ.“ гэж бодож байлаа. Тэгээд дотрын сайн эмч нэгэн найзаа утсаар дуудан ирvvлэв. Тэр нь яаран ирж хєгшнийг vзчихээд даралтын аппарат, чагнуураа барьсаар гарч ирээд:
-Энэ эмээ чинь чиний хамаатан юм уу? “Эхо”-д харсан чинь элэг нь устаад эхэлчихэж. Элэг дэлvv хоёрынх нь хооронд хоёрыг харьцах хоёр аравны тавын хэмжээтэй хавдар ургасан байна. Энэ хvнд одоо сайндаа л хоёр сар хагасын л нас байна даа гэжээ. Тэр хоёрыг ярилцан зогсоход Анандтай хамт нэлээд холоос аврал эрсэн нvдээр харж зогссон Хулан ч хvрээд ирэв. Цэрэнханд vнэнийг тvvнээс нуусангvй. Эмгэнд хоёр сар хагасын нас vлдсэн гэсэн мэдээ бvсгvйд аймшигтай хvнд цохилт болов. Тэр хоёр гараараа толгойгоо бариад хачин их цєрхєрсєн дуугаар:
-Юу ?… Арай vгvй байлгvй дээ. Эмээ, эмээ минь … гээд нvдээ анихад том том нулимс хацар дээгvvр нь урсан хvзvvндээ зvvсэн урт ороолтонд нь шингэж байлаа.
Золтуяа нууц амраг Бадралынхаа євєрт эрхлэн хэвтэнэ. Бадрал тvvний нэг шєнєд хэд л бол хэдэн удаа энгэр зєрvvлэхэд ердєє ч ядардаггvй янагхан аалинд нь татагдсаар бvтэн жил амраглажээ. Золоо амраг залуугийнхаа том гарыг атган хуримын бєгжєєр нь оролонгоо:
-Баагий, хоёулаа цаашдаа яах юм бэ? Дандаа буудалд уулзах чинь эвгvй юм аа. Хvмvvс намайг янхан ч гэж боддог юм бил vv гэж хvзvvгийн халуун амьсгаагаараа vлээн шаардангуй хэллээ. Энэ бvсгvйтэй хийх юмаа хийчихээд дур тавьсны дараахи бvх таатай мэдрэмжийг амтлан “Бачаатай уулзаж нєгєє тєслийн тухай ярихгvй бол цаг нь тулчихсан байдаг. Хэрэв тэр тєслийн ерєнхий гvйцэтгэгч болгоод єгвєл надад арван хувь нь унана даа” гэхчлэн ажил хэргээ бодож тайван хэвтсэн Бадралыг тvvний vг халуун тємрєєр хайраад авах шиг болгов
-”Юу? Чи чинь арай сууя барья гэж намайг шантаажлах гээд байгаа юм биш биз дээ. Би авгай хvvхдээсээ сална гэжж байхгvй шvv гэж чамтай анхнаасаа тохирсон байх аа” хэмээн Бадрал уурандаа сєєнгєтєн хэлээд єндийв.
-За боль доо. Хэн чамтай суух гэсэн юм. Нэг єрєє байр хєлсєлмєєр байна гэжэ байхад хэмээн Золтуяа гомдонгvй хэллээ.

Золтуяаг анх єєртэй нь унтахдаа онгон байсан гэдэгт итгэж явдаг Бадрал энэ vгийг нь сонсоод сэтгэл онгойж :
-Ёох, чи нээрээ балладаг амьтан юм аа. Сууя барья гэж “унагалуулж “ байгаа юм байх л гэж бодлоо шvv. Байр хєлсєлнє гэдэг чинь болох л санаа байна. Чи тэгээд байр майраа олсон юм уу? Эцэг эх чинь зєвшєєрєх юм уу, тэгээд? гэж асуугаад эргэж хэвтэхэд нь Золтуяа гарыг нь тавиад гомдсон хvн болж цаашаа харан хэвтээд:

-Энд чинь манай эцэг эх ямар хамаатай юм бэ? Чи ямар миний ах юм уу? Хэрвээ жинхэнээсээ сууя гээд янзыг нь vзэх юм бол чи аймаар шинжгvй загнах юм байна даа , харин. Тэгэхдээ тайван бай . Би тэгж чамайг гуйхгvй гэхэд Бадрал мєрийг нь тэврэн :
-За, наашаа хар л даа. Золоо. Арай гомдчихсон юм биш биз дээ? Хоёулаа анхнаасаа тохиролцсон биз дээ? Би чамайг буруу ойлгочихож. За наашаа хар л даа хэмээн гуйх хоолойн єнгєнд нь нэлээд тєвєгшєєсєн шинж тодрохыг анзаарсан Золтуяа тас тас хєхрєн эргэж хараад:
-Хэн уурласан юм? Би ямар чиний авгай биш. Тэгж гомдоллоод байдаг урвайсан амьтан юм уу ? гээд vсийг нь сэгсийлгэн тоглож:
-Тэгээд чи байр хєлслєхийг зєвшєєрч байгаа юм уу? Мєнгє л байвал байр олох шиг амархан юм хаа байна. Танай гэрийн хажуугийн байр л биш бол яадаг юм, тиймээ гэхэд Бадрал:
-Нээрээ чи манай гэрийн хажууд байр хєлсєлчихвєл мєн алав аа. Бодохоос айдас хvрчихлээ .Манай Чука ноднин амралтан дээр Номинтой явж байгаад авгайдаа гардуулаад ёстой баларсан гэж байгаа юм гээд инээд алдлаа. Тvvний хоолойн єнгєнєєс тvрvvний айдас бас л арилаагvй нь мэдэгдээд байв. Чука гэдэг нь тvvний салдаггvй ганц найз. Бас нэгэн агентлагийн захирал. Хэтэвч нь саяхнаас тvнтийж эхэлснээс гадна Бадралтай хамт єєрийнхєє ярьдгаар “мєнгє хийх”, хvvхэн эргvvлэхдээ хачин сайхан гар нийлдэг залуу. Номинг нь ч Золтуяа сайн мэднэ. Єєрєєс нь илvv хєєрхнєєс гадна нэлээд бололцоотой айлын охин мєртєє яагаад авгайтай , тэгээд Чука шиг тийм завхай амьтантай яваад байдгийг нь Золтуяа ойлгодоггvй юм. Тэр дєрєв нэг биш удаа хамт идэж ууж, наргиж цэнгэж байсан билээ.
Золоо даавуугаараа биеэ хагас ороон босоод толины хажууд очиж суугаад хєхєвчєє ємсєн, нємєрсєн даавуугаа унагаад:
-Манай сургуультай ойрхон 11 дvгээр хороололд байвал ямар вэ? гээд эргэж харлаа. Тvvний тэгшхэн мєр, эвлэгхэн хотойсон нуруу нь араасаа тун донжтой харагдаж байгааг тэр сайн мэдэж байлаа. Хоёр жилийн турш аэробикт явж Синди Кроуфордын дасгалыг тасралтгvй хийсний ачаар нэг ч сантиметр илvv харвингvй, ямар ч загвар ємсєгчєєс дутахгvй гоолиг биетэй болсон нь тvvний ганц бахархал билээ. Бадрал ч тvvнийг ийнхvv хагас нvцгэн суугааг нь харах дуртай. Айхтар нvд татахаар хєєрхєн биш ч гэсэн эр хvний арга эвийг олоод байдаг энэ охиноос єдий удаан хугацаанд уйдахгvй байгаадаа тэр єєрєє ч гайхдаг ажээ. Энэ vеэр гар утас нь дуугарлаа. Тэр цагаа хяламхийн хараад утсаа авлаа. Цаг хэдийнээ оройн арав єнгєрчээ.
-За байз, над руу 211-ээс хэн ярьдаг билээ гээд “за…” гэж уцаартайхан дуугарвал єєдєєс нь авгайнх нь ууртай дуу гарч:
-Чи хvvхдийн эцэг эхийн хуралд сууна гэчихээд хааччихдаг юм бэ? Чи ганцаараа ажилтай нь биш байх шvv. Одоо хаана явж байгаа юм. Утас мутсаа хаачихаад хаагуур зугаалаад байдаг юм хэмээн тачигналаа.
-Би бас ажилтай л яваад байна л даа. Тэр хурлыг харин таг мартчихаж ээ, хє. Би одоо ордонд нэг гишvvнтэй уулзаж сууна. Одоохон харилаа, хєгшєєн гээд ухасхийн босов.
-Баларсан юм. Хvvхдийн эцэг эхийн хуралтай байсныг нь мартчихдаг. Навчаа тэгээд 211-ээс яриад байхдаа яахав дээ гэж vглэнгээ нvд ирмэхийн зуур хувцаслахад толины ємнє суусан Золтуяа ч сандран юм хумаа цуглуулж эхлэв. Тэр хоёр буудлын єрєєнєєс цувран гараад Бадрал машиндаа суухдаа Золтуяагийн хацар дээр санд мэнд уруул хvргээд:
-Чи маргааш байраа олчихоод яриарай, за юу гээд давхин одлоо. Хаврын дулаахан орой байлаа. Золтуяа такси барихаар зам тосон зогсох зуур “Хєєрхий амьтан, авгайгаасаа айж vхэх гэж байгаагий нь. Ордонд гишvvнтэй уулзаж байна ч гэх шиг. Би л нєхєртэй болохоороо ингэж худлаа залах юм бол итгэх ч vгvй. Би тэгвэл тэр ордны чинь гадаа байж байна, гараад ир гэвэл яах бол доо. Намайг сууя гэх нь гэж айж байгаагий нь. Шал хєгийн юм “ гэж бодон єєртєє ч , нууц амрагтаа ч дургvй нь хvрээд явчихлаа. Хvнгvй такси олдохгvй алхаж явтал:
-Золоо , хєєе Золтуяа гэх аавынх нь дуу гарах нь тэр . Бvсгvйг эргэн хартал аав нь ажлын ногоон хувцас ємсєєд хуучин цvнхтэй багаж барьчихсан араас нь хар хурдаараа гvйцэж ирэв. Гудамжны гэрэлд царай нь харлаад дєхєж ирэнгvvт нь амнаас нь хямдхан архины хурц эхvvн vнэр нэлхийв.
-Чи чинь энэ орой болсон хойно буудал хэсэн завхарч явдаг юм бий гэхэд нь Золтуяа санаа зовохдоо ийш тийш хулмалзан харж :
-Аав, та аяархан яриач. Хvн амьтан сонсчихлоо ш дээ. Хаана архи уучихдаг байнаа гээд хажуудаа ирж зогссон таксинд зугтах шахам суужээ. Аав нь хойноос нь гараа хэд хий сарвалзуулаад:
-Хєєе , Золтуяа. Чи надаас зугтаад хаачдаг юм бэ? Хєєе чи шил архины мєнгє єгєєдєх гэж хашгичсаар хоцров. “ Аав одоо хаанаас гараад ирэв ээ? Арай намайг мєрдсєн юм биш биз дээ. Ичихгvй архины мєнгє нэхэж байгаагий нь ээ. Бадралыг бас харчихсан юм биш байгаа даа. Тэгээд харсан бол яах вэ? Охиноо хvн шиг явуулж чадахгvй энэ арчаагvй амьтнаас болж л би ингэж биеэ vнэлэх шахаж яваа биз дээ. Муу архичин.” гэж хорсолтойёо бодож явлаа. Энх тайваны гvvр даван давхиж яваа жолооч эргэн хараад:
-Хаашаа явах вэ гэж асуухад л бvсгvй сая сэхээ орлоо. “За байз. Гэртээ харихгvй. Урнаагийнд очдог юм бил vv?” гэж хоромхон зуур бодоод :
-Урт цагааны урд талын байр орноо гээд хэлчихэв. Гадаа харуй бvрий болж, замын хєдєлгєєн ч нэлээн татарчээ. Тvvнийг Урнаагийн гадаа буунгуут бага дvv нь утасдан:
-Эгч ээ. Та хэзээ ирэх юм бэ? Аав согтуу ирээд явчихсан. Ээж уйлаад байна. Бас маргааш багш сургалтын материалын 2000 тєгрєг авчир гэсэн. Ээж мєнгєгvй гээд байна гэж дуржигнуулав. “Эгчид нь мєнгє байгаа. Одоохон харина. За юу гээд тэр гэр рvvгээ явахаар дахин такси барилаа.
Бодвол аав нь согтуу очоод ээжид нь элдвийн юм яриа биз. Аягvй бол хоёр дvv нь хоосон талхтай єлсчихсєн сууж байгаа. Тэгээд л бага дvv нь утасдсан биз. “Бадралаас байр хєлслєх мєнгє авлаа гэж бодъё. Ананд дахиад миний арганд ороод тэр хєлсний байранд очлоо гэж бодъё. Дараа нь яах вэ? Хулангаас салаад миний энэ аймаар амьдрал руу орж ирж надтай суух юм гэж vv? Ээж нь гэж хувийн эмнэлгийн эзэн тэр хямсгар авгай намайг хvлээж авах юм болов уу? Дvv нар ингээд л орой бvхэн мєнгє нэхээд утасдаад байвал яах вэ? Шал утгагvй юм. Тэгэхгvй гээд яах юм. Нэг л єдєр Бадрал нvvр буруулах нь тодорхой. Єнєєдєр хамаг хvслээ хангачихаад юу бодож хэвтсэн бол оо ? Авгайгаа утасдангуут тэр сандарч байгаагий нь ээ. Ямар ч хамаагvй аргаар энэ хогийн амьдралаас л сугарч хvн шиг амьдрах юм сан. Яадаг юм, би Анандад хайртай юм чинь болохоос нь болохгvйг нь хvртэл явна даа.” гэж хаврын энэ сайхан орой дэндvv бараан бодолд автан явж байлаа.
“Тийм ээ, би єнєєдєр болзоотой байгаа
Тэгэлгvй дээ бас, догь байгаа биз…” таксины жолооч FM дээр Ариунаагийн дууг тавиад даган аялж:
-Ариунаа мєн алж байнаа. Бvх дуунууд нь хит болоод л. Циркт болсон “Чи минь “ тоглолтыг нь vзсэн. Бvжиглэнэ ч гэж алж єгч байна лээ хэмээн яриа дэлгэх нь ихэнх жолооч нарын нэгэн адил чалчаа эр бололтой.
Бvсгvй ч “Нээрээ Ариунаа шиг авьяастай байсан бол би юу гэж муу Бадралыг царайчилж буудал хэсч явах юм бэ.” гэж бодчихсон нэг л мэдэхэд “ Тэгэлгvй дээ бас …” хэмээн аялчихсан гэрийнхээ гадаа буулаа. Сагсны шиидний тэнд бєєгнєрсєн хvvхдvvд дундаас хоёр дvv нь ч гvйгээд ирэв. Энэ сагсны шийд, хуучин тємєр гулсууртай хvvхэд шуугилдсан тємєр хашаанд л тэр тоглож єссєн билээ. Хаврын ийм орой шєнє дєл болтол тоглодог асан тэр санаа зовох юмгvй, сэтгэл амар хvvхэд насандаа эргээд очиж болдог ч болоосой. Золтуяа цvнхнээсээ “Сникерс “ гарган тэнцvvхэн хувааж єгєєд “ Манайх идэх юмтай юу?” гэж лавласаар орц руугаа орлоо.
Хулангийн эмээ эмнэлэгт хэвтсэний маргааш аав, ээж хоёр нь Эрхvvгээс ирлээ. Эмээгээ сахин эмнэлэг дээр хоносон Хулан, Ананд хоёр тэр орой гэртээ ирээд ядарсандаа бvр нойргvй болчихжээ.
Vймээний эзэн бяцхан хvvг унтсаны дараа л тэр хоёр vг солих завтай болов. Хулан цонхоо бvтнээр нь онгойлгоод хаврын шєнийн тэнгэрт тvгсэн сэргэлэн оддыг ажин цээж дvvрэн амьсгаа авлаа. Хvйтний vе єнгєрч, хотынхон нvvрс тvлэхээ больдог vе болохоор утаа униар бага, агаар хачин цэвэрхэн байлаа. Vнсэлт мэт эелдэг бvлээн салхи vлээсэн цонхны дэргэд зогсоод л баймаар.
Ананд сурсан зангаараа шvдээ угаан, хvvхдийнхээ ганц нэг цамцыг базаж тавьчихаад угаалгын єрєєнєєс оо сэнгэнvvлэн ирж, бvсгvйн бэлхvvсээр тэврэв.
-Чи эмээдээ л санаа зовоод байна уу? Одоо жаахан амар л даа гэж залуу хэлээд хоёр гар дээшлvvлэн хєх, хvзvv, хацрыг нь энхрийлэн иллээ. Энэ энхрийлэлд сэтгэл уярсан Хулан эргэж тvvний цээжинд толгойгоо наагаад санаа алдав. Тэгснээ толгой єндийлгєн Ананлын нvvр рvv ширтэж:
-Харин тийм. Эмээ… эмээг ингээд алдчихна гэхэд надад дэндvv санаанд ормооргvй, дэндvv хатуу санагдаад итгэж чадахгvй байсан. Эмээ надад аав, ээжтэй адилхан, бараг илvv дотно санагддаг… гэснээ нулимс нь бємбєрч цээжинд нь нvvрээ наалаа.
Ананд vсийг нь илэн духан нь зєєлєн vнсч:
-Би ч гэсэн євєєдєє их хайртай байсан. Чамд ямар хэцvv байгааг сайн мэдэж байна. Тэгэхдээ чи эмээгээ алдахгvй ээ. Тэр хавдрыг тэжээгч судсыг нь боочихдог хагалгаанд орох юм чинь, болох бvтэх талаас нь бодож бай. Би л лав тэгдэг. Чамд аав, ээж чинь байна. Хvv байна. Бас би байна. Бид бvгд чамд хайртай гэдгийг чи мэднэ хэмээн ярьснаа:
-Vгvй. Би эм уухгvй. Чи битгий надаас холдооч гэж шивнэлээ. Ананд тvvнийг єргєж орон дээр хэвтvvлээд хажуугаар нь хэвтлээ. Хулан дэрэн дээрээ тохойлдон єндийгєєд санаа алдахад нойтон сормуус нь vл мэдэг чичирхийлэх аж. Ананд дээш харан хэвтээд:
-Хулаан, чи эмээгээсээ гадна єєр юманд сэтгэл зовоод байх шиг санагдах юм. Чамайг надад хайргvйг би мэднээ. Харин… чи надаас єєр залууд хайртай юм биш байгаа гэж би бодох юм хэмээн ганцаараа ярьж байгаа мэт хэллээ.
Санаандгvй мєртєє vнэнийг олоод хэлчихсэн энэ vг Хуланг цочоосонгvй.
-Тийм ээ, би чамд тийм ч их хайртай биш… гэж тэр хэлснээ залгаад:
-Гэхдээ, гэхдээ чамд аажмаар дасчихжээ. Энийг хайр гэж хэлж болох юм уу vгvй юу бvv мэд гээд Хулан тvvний цээжинд нvvрээ наалаа…
Яг энэ мєчид бvсгvй харин Тvвшинг биш Анандыг л бодож байсан юм.

Анандад єврєє нээснээс хойш анх удаа энэ орой л Хулан ханашгvй таашаал амсчээ. Гэвч сайхан мєч бvхэн ер бусын богинохон байдаг хойно. Хvсэл тачаалын зvйрлэшгvй амтат оргил мєч єнгєрсєн хойно бvсгvйн сэтгэлийг єгvvлшгvй их гуниг нємрєн авлаа. Хайргvй хvний євєрт зvрх сэтгэл жаргадаггvй ажээ.

-Чи нээрээ тавьсан уу, хайрт минь? гэж Анандыг асуухад Хулан тэврэлтээс нь мултран цааш эргээд хєнжлийн захыг амандаа зуун нvдэндээ дvvрч ирсэн нулимсаа эргэж залгихыг оролдон чимээгvй хэсэг хэвтсэнээ эргэж хараад :
-Надад vнэхээр гоё байсан. Гоё байсан шvv гээд уйлчихлаа. Ананд тvvний мєрєєр тэврэн цээжиндээ наагаад vсийг нь илэн:
-Тэгээд юунд уйлсан юм бэ? Надад чиний уйлж байгааг харах ямар хэцvv байдгийг чи мэднэ ш дээ. Бас орондоо уйлах муу гэдэг. Одоо ингээд унт даа, хайрт минь. Намайг байгаа цагт чи юунд ч битгий санаа зов хэмэн аргадав. Хулан уртаар шvvрс алдаад:
-Юунд уйлж байгаагаа ч мэдэхгvй байна. Гэхдээ бид хоёр амьдралаа дэндvv эрт эхэлчихсэн юм шиг санагдах юм. Тийм биш vv ? гэснээ шанх руугаа орж ирсэн vсээ хуруундаа ороон:
-Дэндvv эрт… ээж, аав болчихдог. Чи жинхэнэ гэрийн эзэн болж чадах юм уу?
-Эрт л дээ. Гэхдээ би гэрийн сайн эзэн болж чадна гэж л боддог.
-Танай найз Батхаан чи бид хоёрыг vерхэж эхлэхэд дургvйцэж байсан гэсэн байх аа? Нээрээ Батхааны зєв ш дээ. Намайг байхад юунд ч битгий санаа зов гэж чи хэлж байна. Чи дєнгєж арван есєн насандаа бvхэл бvтэн хоёр хvний хувь заяаг нуруундааавч явж даах юм уу? Жилийн дараа, хоёр жилийн дараа, бvр хорин жилийн дараа чи энэ амьдралаасаа уйдвал яана… Ананд vгийг нь таслан хоёр гараараа бvсгvйн хацраас бариад:
-Хэрэггvй ээ, Хулаан, хэрэггvй. Би єнєєдрєєрєє л амьдармаар байна. Єнєєдєр, яг одоо л чи миний дэргэд байвал боллоо. Батхааны юу бодох нь надад ямар хамаатай юм бэ? Чамайг л хажуудаа байж байвал би жаргалтай байдаг гэж цээжний гvнээс л гардаг намуун дуугаар бараг шивнэн хэлээд уруул дээр нь удаанаар vнслээ. Энэ нь Хуланг яриагаа бvv vргэлжлvvлээч гэсэн vггvй гуйлт байсан юм. Анандын vнсэлтэнд багтрах шахсан Хулан ч тэсэлгvй инээд алдаж “ Тавь л даа. Би бvтэж vхэх нь . Яасан чанга vнсдэг юм бэ ? Хvн илэн далангvй ярих гэхээр ингээд айчихдаг юм ш дээ” гээд хоёр гараа дэрлэн бодлогширлоо. Хєшигний завсраас туссан сарны бvдэг цагаан гэгээнд Хулангийн урт сормуус сvvдэртэн, шулуун хамар, цэвэрхэн уруул нь уран зураг шиг vзэсгэлэнтэй харагдахыг нvд салгалгvй хэвтсэнээ тохой дээрээ єндийн:
-Хулаан, чи хэдтэйдээ анх vнсэлцэж vзсэн бэ? гэж асуув. “Чамайг л хажуудаа байвал би жараглтай “ гэсэн Анандын vгнээс болж найз охин Нандингийнхаа “Хулаан, чи жаргалтай байна уу?” гэсэн асуултыг санан “Нээрээ би жаргалтай байж чадаж байгаа бил vv? Ер нь жинхэнэ жаргалтай хvн гэж байдаг юм болов уу? Ананд намайг л хажууд нь байхад жаргалтай байдаг юм бол би юундаа зовоод байгаа юм бэ? Єнєєдрєєрєє л амьдар гэж Карнеги сургадаг. Нээрээ би єнєєдєр л жаргалтай байвал боллоо юм биш vv? Юу дутсандаа хаа хол Америкт байгаа Тvвшингийн тєлєє шаналдаг юм бэ? Надад хайртай хvн байна. Аав, ээж, эмээ, Бєртэ байна. Хvvгий минь асардаг Цэндээ хvртэл байна. Зун хурим болно. Гэтэл сэтгэлд заавал нэг юм дутагдаад байх юм “ хэмээн бодолд автан хэвтэж байсан бvсгvй Анандын энэ асуултыг эхлээд сайн ойлгосонгvй .
-Юу гэнээ гээд Ананд руу харахад залуу :
-Чи ийм бvдэг гэрэлтэйд ямар хєєрхєн харагдаж байна гээч. Тэгээд л чамайг харж байснаа хэзээ анх vнсэлцэж vзсэн бол гэж бодлоо. Арай чамтай анх vнсэлцсэн азтай эр нь би юм биш биз дээ? гээд Хулангийн нvvр рvv орж ирсэн хэсэг vсийг иллээ. Хулан гэрлийн болор унжуурга сарны гэрэлд хачин чамин гялтганахыг харан хэвтсэнээ:
-За байз, цэцэрлэгт байхдаа ангийнхаа Долгионтой vнсэлцэж vзсэн юм байна шvv. Би долоотой байсан байх аа. Тэгэхдээ надад лав гоё санагдаагvй . Харин чи? гэхэд Ананд бvсгvйн гарыг атган:
-Эхлээд чи ярь л даа. Цэцэрлэгт vнсэлцсэнийг тооцохгvй ээ. Жинхэнээр хэзээ vнсэлцэж vзсэн юм бэ? гэхэд Хулан :
-Чамтай л байхгvй юу. Харин чамтай vнсэлцэх гоё байсан шvv. Одоо санаа чинь амарсан уу , хартай амьтан минь ? Чи єєрєє хэзээ vнсэлцэж vзсэн юм бэ? гэхэд Ананд дэрээ хєвсийлгєєд дээшээ харан хэвтсэнээ :
-Би бас цэцэрлэгт байхдаа ангийнхаа Булгаа гэдэг охинтой vнсэлцэх гэсэн чинь тэр зєвшєєрєєгvй . Дараа нь дєрєвдvгээр ангидаа “Найрамдал” зусланд Халиунаа гэдэг охинтой vнсэлцэж vзсэн. Тийм ч лаг санагдаагvй. Харин наймд орох жилээ зуслан дээр Хандаа гэдэг охинтой л жинхэнэ vнсэлцсэн юм байна. Дискон дээр Мэрай Керригийн дууны аянд уянгын бvжиг бvжиглэж байхдаа vнсэлцэхгvй юу. Тэр л гоё болсон. Тэр ч аймаар туршлагатай амьтан байсан л даа. Тэгээд би тэмдэглэлийн дэвтэртээ “Kiss me, kiss me” гээд л vнсэлцэж байгаа охин, хєвгvvн хоёрын зураг зурсан гэж байгаа юм. Чи уурлаагvй биз дээ? Тэр Хандаа одоо хvvхэдтэй, нєхєртэй болчихсон байна лээ.
-Юу гэж дээ. Юу гэж уурлаж байх юм. Тэгвэл чи хэзээ анх охинтой унтаж vзсэн бэ? гэж Хуланг асуухад Ананд:
-За одоо яриа бvр аюултай сэдэв рvv ордог байна шдээ. Одоо хоёулаа унтъя. Бvр оройтчихлоо. Хоёулаа маргааш хичээлтэй ш дээ. Би чамд седуксин авчраад єгєх vv? гээд єндєлзєхєд Хулан инээд алдаж , гараас нь татан хэвтvvлээд :
-Vгvй ээ, би эм уухгvй гэж тvрvvн хэлсэн ш дээ. Чи миний асуултанд хариул л даа. Юундаа хулчганаад байгаа юм гэхэд Ананд:
-Юу ч гэх юм дээ. Баагий бид хоёр тэдний байрны нэг эгчтэй анх унтсан юм. Нєхєргvй хvvхэн байхгvй юу. Баагий одоо ч тэр хvvхэнтэй хааяа унтдаг юм шиг байна лээ. Би тэгэхэд наймдугаар ангид байсан. Эр хvн болох гэж л унтсан хэрэг. Тэгээд л тэр.
Хулан бодлогшрон хэвтсэнээ :
-Би секстээ жаахан нойл байх аа, тийм vv? Жишээ нь тэр хvvхэн чинь надаас хамаагvй туршлагатай байсан байх тийм vv? Ананд бvсгvйг энхрийлэн тэврээд :
-Би чамайг ямар ч секс машинаар солихгvй . Яагаад гэвэл би чамд хайртай , за юу гэж хэлсэн мєртєє дотроо яагаад ч юм Хуланг Золтуяа шиг янаг байсан ч болоосой гэсэн бодол зурсхийн орж ирлээ. Хулан тvvний худлаа яриад байгааг мэдсэн юм шиг инээд алдаад:
-Тэгвэл чи Мадоннатай унтах боломж гарвал татгалзахгvй биз дээ? гэхэд Ананд Золтуяатай єнгєрєєсєн тэр халуухан шєнийг санан санасаар:
-Тэр Мадонна шиг хєгшин юмаар яах юм гэлээ.
-Тэгвэл Бритнитэй?
-Тэр чинь надад ерєєсєє таалагддаггvй юм.
Нэг л мэдэхэд Хуланг тэвэрсэн Анандын гар сулран суларсаар мань эр нойрондоо дийлдэн нам унтчихав. Шєнє дунд хэдийнэ єнгєрчихжээ. Нээлттэй салхивчаар хаврын эелдэг бvлээн салхи vлээх нь таатай. Нойр нь хулжин одсон Хулан тайван нойрсож байгаа бяцхан хvvгээ орноос нь аваад хажуудаа тавилаа. Сvv vнэртvvлсэн тэр бяцхан амьтан л ээжийнхээ сэтгэлд амар амгаланг авчирч чаддаг байлаа. Харин Ананд Золтуяатай амраглан жаргаж байна хэмээн зvvдэлж , нойрон дундаа энэ vнэнч бус мєртєє амттайхан жаргалдаа гэмшин гэмшин нойрсож байв.
Энэ шєнє Ганхуяг, Цэрэнханд хоёр ч бас л ор орондоо нойр нь хулжчихсан элдвийг бодон хэвтэцгээж байлаа.Єдєр нь тэр хоёр эмнэлэг дээр уулзсан билээ.
Хулангийн эмээг эмнэлэгт хэвтсэнийг дуулаад Ганхуяг эмнэлэг дээр нь очихдоо энэ хэдэн хоногт эхнэртэйгээ анх нvvр тулан уулзжээ. Худуудын нvдэн дээр нэрэлхэхдээ тэр хоёр юу ч болоогvй мэт байхыг хичээцгээж байлаа. Харин хєгшний єрєєнєєс гараад эмнэлгийн гаднахь модон сандал дээр суугаад хэн хэндээ юу хэлэхээ мэдэхгvй бишvvрхэн чимээгvй болцгоов. Хаврын нарны илчинд нvд гялбан хєл дор дєнгєж цухуйж байгаа ногоог сая анзааран харах зуур Ганхуяг тvрvvлэн ам нээж:
-Бие чинь зvгээр vv дээ? гэлээ. Цэрэнханд цувныхаа хормойг хумхиад:
-Зvгээр ээ. Би ч яахав. Хvvхдvvдтэйгээ байгаа хvн. Чи ганцаараа… ямархуу байна даа? гэлээ.
-Би яахав дээ. Аминдаа хашир хvн. Чамд л санаа зовох юм. Ананд бол Хуланг л гэхээс чамд санаа тавихгvй ээ. Цай хоолгvй яваад байгаа юм биш биз дээ гэж Ганхуяг яриад эхнэр рvvгээ ялимгvй дєхєж суув. Цэрэнханд нєхрийнхєє нvд рvv эгцлэн хараад :
-Би анхны амьдралынхаа тухай чамд анх танилцахдаа л ярих байсан юм. Тэр хvvгийнхээ хойноос би их л шаналсан. Чамд ярьсан бол арай ч бага шаналах байсан ч юм бил vv гэхэд Ганхуяг сандлынхаа тvшлэгийг налан тэнгэр рvv ширтэнгээ:
-Би чамайг ойлгох л байсан даа. Надад итгэдэггvй юм байна гэдэг л тиймхэн санагдсан даа. Гэрээсээ яваад их л юм бодлоо. Дандаа л чамайг vгvйлж суусан. Чамайг ингэж их хайрладаг юм гэдгээ би мэддэггvй л явж.
-Би ч гэсэн. Чамайг явчихсаны дараа л чамгvй бол миний амьдрал ямар ч утгагvй юм гэдгийг ойлголоо. Ганхуяг ч тэнгэр ширтэхээ болиод эхнэрийнхээ нvд рvv харахад тэр хоёрын харц яг тулгарч, нэг л мэдэхэд мань эр эхнэрийнхээ гарыг атгачихсан сууж байв. Гэтэл Ганхуягийн гар утас дуугарч, тэр ажлынхаа нэг хvнтэй:
-Манайхны нэг хєгшний бие чилээрхээд эмнэлэг дээр явна. Poul ирчихсэн vv? гээд босч:
-Хєгшин чинь “Чингис” дээр уулзалттай юм. Цаг нь болчихож. Явъя даа гээд эргэн эргэн харсаар машиндаасууж аажуухан хєдлєв. Цэрэнханд нєхрийнхєє хойноос харсаар эмнэлгийн гадаахьмодон сандал дээр суугаад хоцров. “Чи гэртээ хvрээд ирэхгvй юм уу?” гэсэн асуулт аман дээр нь хэд хэд гарч ирсэн ч асууж чадсангvй vлджээ. Хэрэв эхнэрээ тэгж хэлсэн бол Ганхуяг уухайн тас “Тэгье” гэх байсан биз. Гэвч тэр нєхрєєсєє тэгж асууж зvрхэлсэнгvй. Нєхєр нь ч тэр vгийг нь хvлээсээр сэтгэл хоргодон хоргодон ажил руугаа явжээ. Хэн хэн нь ажил ихтэй байсаар орой л Ганхуяг эхнэр рvvгээ залгав.
Цэрэнханд утасныхаа клипээс нєхрийнхєє дугаарыг хараад залуухан бvсгvй шиг зvрх нь тvг тvг цохилон хєєр баяр болсондоо єєрєє ч гайхжээ.
-Байна.
-Би тарах гээд л чам руу залгаж байна. Битгий л их оройтоорой доо.
-Чи ч гэсэн замын тvгжрээ ихтэй байхад болгоомжтой яваарай.
-Ач хvvгээ миний ємнєєс vнсчихээрэй. Євєє нь Очироогоо санаад байх юм аа. Гадаа сайхан байхад Цэндээ хvvг сайн гаргаж байгаа биз? Хvvгээ нэг vнэрлэх юм сан. Цэрэнханд “Тэгвэл чи гэртээ хvрээд ирээч дээ” гэж хэлэх гэсэн ч энэ vг уруул давсангvй.
-Зvрх чинь євдєєгvй биз, хєгшєєн? Бамбайн хандаа орондоо ойр тавьж байгаарай. Сайхан амраарай.
Сайхан амраарай гээд Цэрэнханд санаа алдлаа. Ширээн дээр нь тавиатай гэрэл зураг дээрээс ч Ганхуяг халамжтай харцаар ширтэх ажээ. Тэр ажил дээрээ суусаар нэлээн орй харьж ирэв. Гэрийнхээ босгоор даваад л нєхрєє vгvйлэв. Тэгээд л одоо нойр нь хулжин хэвтэж байгаа нь энэ. Гэхдээ энэ эмэгтэй одоо аз жаргалтайгаа мэдсэн хvний ёсоор сэтгэл нь тэнэгэр байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих